info@child.or.gov.mn      (+976) 70350136

2019 онд Эцэг, эхийн зөвлөлүүд байгууллага бүр дээр байгуулагдсан.


Image

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03-р тогтоолын хэрэгжилтийн  хүрээнд  хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийн дагуу байгууллага болон салбарын онцлогийг тусгасан хүүхэд хамгааллын бодлого, дүрмийг батлан  хэрэгжүүлж байна. Албан  байгууллага, аж ахуйн нэгжүүдэд эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллах албан тоотыг хүргүүлж, хамтран ажилласнаар 50 байгууллага дээр эцэг, эхийн зөвлөлөө байгуулсан.

Аж ахуйн нэгж  байгуулагуудад эцэг эхийн зөвлөлийг үүсгэх, эцэг эхийн зөвлөлийг арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гаргаж, 14 ажлыг тусган хэрэгжүүллээ. Хэрэгжилт 90 гаруй хувьтай байна. Байгууллагуудын эцэг, эхийн зөвлөлөөс гадна ерөнхий боловсролын сургуулиудын дэргэд сургуулийн  эцэг эхийн зөвлөл-23, цэцэрлэгүүдийн дэргэд 29 эцэг эхийн зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эрдэнэт хотын хэмжээнд нийт 102 байгууллага, аж ахуйн нэгжид эцэг, эхийн зөвлөл байгуулагдаж идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр эцэг, эхчүүдийн болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага тодорхой болж, дээшиллээ. Эцэг, эхийн зөвлөлүүдийн сайн туршлагаас дурьдвал: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баяжуулах фабрикийн эцэг эхийн зөвлөл хүүхэд хамгааллын төвийг нээж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн. Боловсрол, соёл урлагын газар “Гэр бүлийн томилолт“ эцэг эхийн өдөртэй болсон, ХХҮГазар ажилтнуудынхаа хүүхдэд “Зуны цэцэрлэг” ажиллуулсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар угсралтын цех ажилтнууддаа  хүүхдийнх нь төрсөн өдрөөр  эцэг эхийн чөлөө өгч “Номтой нөхөрлөх өдөр” зохион байгуулдаг болсон зэрэг олон дэвшилтэт ажил хэрэгжлээ.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00