info@child.or.gov.mn      (+976) 70350136

САЙН ДУРЫН АЖИЛТНУУДЫН ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.


Image

Сайн дурын үйл ажиллагааны онцлог, сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах үе шат, сайн дурын ажилтны ёс зүй чиглэлээр сайн дурын ажилтнуудыг цахимаар бэлтгэх сургалт эхэллээ. Сургалт ‘’Сайн дурын үйл ажиллагааны онцлог’’, ‘’Сайн дурын ажилтны үүрэг’’, ‘’Сайн дурын ажилтны ёс зүй’’, ‘’Сайн дурын ажлыг бүртгэж баталгаажуулах’’, ‘’Сайн дурын үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах’’ ‘’Иргэдийн оролцоо ба сайн дурын үйл ажиллагаа’’, ‘’Орон нутагт сайн дурын үйл ажиллагааг удирдах’’, ‘’Эрсдэлийн тухай ойлголт’’,  ‘’Гамшиг онцгой байдлын үед аюул эрсдэлийг үнэлэх бууруулах’’ зэрэг сэдвийн хүрээнд 2 өдөр зохион байгуулагдана. Сайн дурын ажилд оролцох хүсэлтэй оюутан залуучуудыг 2020 онд МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Ногоон наадамд сайн дурын ажилтнаар бэлтгэх, коронавирусын халдварт цар тахал дэлхий нийтэд тархан гамшгийн байдалд хүрсэнтэй холбоотой аюул эрсдэл тохиолдсон үед аюулгүй байдлаа хэрхэн ханган ажиллах талаарх мэдлэг мэдээлэлтэй болгож сертифкат олгох сургалт юм.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00