info@child.or.gov.mn      (+976) 70350136

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” УРИАН ДОР ГЭР ГЭРТЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ.


Image

‘’Ковид-19” халдварт цар тахал гарсан энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/130 тоот тушаалаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталлаа.

Дээрх удирдамжийн хүрээнд Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан корона вируст халдварт цар тахлын аюулыг ойлгуулж гэр бүлээрээ хамтдаа эрсдэл багатай даван туулахад гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин бүрдүүлж, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, дэмжих тэгш оролцоог хангахад чиглэгдэх юм.

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00