info@child.or.gov.mn      (+976) 70350136

ХҮҮХДЭД БЭЛЭГ СОНГОХДОО АНХААРАХ ЗҮЙЛС


Image

Эцэг эхчүүд хүүхдийнхээ бэлгэнд сонгож буй хүнсний бүтээгдэхүүний он сар, гарал үүслийг сайтар шалгах нь зүйтэй. Хадгалах хугацаа дуусаагүй, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдаагүй, хүүхэд хэрэглэхийг зөвшөөрсөн хүнсийг сонгох нь илүү аюулгүй байх болно.

Та хүүхэддээ сахарын агууламж өндөртэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн бус төрөл бүрийн чихэр, чипс, газтай ундаа зэрэг /ХҮҮХДИЙН БАЯРЫН БЭЛЭГ/ авч өгөхөөс татгалзаарай хүүхдийнхээ насны онцлогт тохирсон, хэрэгцээ шаардлагыг нь хангасан, эрүүл мэндийг нь дэмжих бэлэг сонгохыг зөвлөж байна.

Хүүхдийн бэлгэнд сонгохоос татгалзах хүнс: 

  • Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
  • Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол болон амт оруулагч ихтэй хүнс
  • Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн
  • Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан бүтээгдэхүүн

Хэрэв та дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй боосон бэлгийг авах гэж байгаа бол он сар, сав баглаа боодол сайтар шалгаж авсанаар бяцхан үрсээ аливаа өвчнөөр өвдөх эрсдэлээс сэргийлэх болно.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00