info@child.or.gov.mn      (+976) 70350136

Залуучуудын сарын аяныг “НЭГ ЗАЛУУ- НЭГ САНААЧЛАГА” уриан дор зохион байгуулна.


Image

НҮБ-ын  Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг "Олон улсын залуучуудын өдөр" болгон тэмдэглэхээр тунхаглагласан. Монгол улсын хувьд энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт  “Залуучуудын өдөр”-ийг 08 дугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан.Энэ жил залуучуудын хөгжлийн сарын хүрээнд Залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, залуучуудын хөгжил, тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлж бодит оролцоог дэмжих зорилгоор   Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг сурталчлах, залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан залуусын оролцоог хангах, тэдний эрүүл мэнд, хөдөлмөр, гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн залуучуудыг дэмжих чиглэлээр нөлөөллийн ажлыг Нэг залуу-Нэг санаачилга” уриан доор зохион байгуулахаар төлөвлөж байна.

  Орхон аймгийн Залуучуудын хөгжлийн төв Залуучуудын сарын аяныг “НЭГ ЗАЛУУ- НЭГ САНААЧЛАГА” уриан дор 08 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 10 -ны өдрүүдэд дараах ажлуудыг зохион байгуулна.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00