info@child.or.gov.mn      (+976) 70350136

"БИ ХОРТ ЗУРШИЛГҮЙ ЗАЛУУ’’ нөлөөллийн ажил зохион байгуулагдаж байна


Image

Залуучуудын сарын аяны хүрээнд өсвөр үе, хүүхэд, залуусыг хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймгийн 22 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа архи, тамхи худалдаалдаг дэлгүүрүүдэд насанд хүрээгүй буюу 21-ээс доош насны хүнд эдгээр зүйлсийг худалдан борлуулахгүй байх талаар сэрэмжлүүлэн зөвлөх ажлыг багийн залуучуудын салбар зөвлөлтэй хамтран явуулж байна.

2020 оны 8 сарын 25-ны өдөр Баян-Өндөр сумын Зэст баг  тусгай зөвшөөрөлтэй 8 аж ахуйн нэгжүүдэд насанд хүрээгүй хүнд архи, тамхи борлуулахыг хориглох талаар зөвлөмж өгч, зурагт хуудас тараан, хүүхэд залуусыг хорт зуршилд автахгүй байхад  дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг уриаллаа.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00