info@child.or.gov.mn      (+976) 70350136

ОРХОН АЙМАГ ЗАЛУУЧУУДЫН ЭЛЧЭЭ ТОДРУУЛЛАА.


Image

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасны дагуу “Залуучуудын өдөр”-ийг 08 дугаар сарын 25-ны өдөр тэмдэглэдэг. Эдгээр тэмдэглэлт өдрүүдтэй уялдуулан Залуучуудын хөгжлийн сарын аяныг “НЭГ ЗАЛУУ- НЭГ САНААЧЛАГА” уриан  дор зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд 21 аймаг тус бүр залуучуудын элчийг томилох санаачлага гаргасан. Залуучуудын элч нь орон нутгийнхаа залуучуудын санал санаачилгыг дэмжиж, тулгамдаж буй асуудлыг оновчтой гаргаж ирж, шийдвэр гаргах түвшинд хүргэх, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, бүтээлч, шударга, манлайлагч хүн байх юм. Орхон аймаг залуучуудын элчийг тодруулахдаа 3 хүнийг нэр дэвшүүлэн

/1. Д.Батлут /УИХ гишүүн/ аймгийн Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүн асан

2. С.Батжаргал /Засаг даргын орлогч/ аймгийн Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүн

3. А.Түвшинжаргал /Засаг даргын орлогч/ аймгийн Залуучуудын салбар зөвлөлийн дэд тэргүүн/ цахим санал асуулга явуулсан. Цахим санал асуулгаар 56,7%-иар Д.Батлут /УИХ гишүүн/ сонгогдож өнөөдөр залуучуудын элчийн өргөмжлөлийг гардууллаа.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00