info@child.or.gov.mn      (+976) 70350136

‘’БИД СЭРГИЙЛЖ ЧАДНА’’ аяныг зохион байгуулна.


Image

Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар Хүүхдийг аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад эцэг эх олон оролцоог нэмэгдүүлэх зорилгоор

‘’БИД СЭРГИЙЛЖ ЧАДНА’’ аяныг 2020.10.05-10.25 зохион байгуулна.

Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулна.

1.Хүмүүжлийн эерэг аргын сургагч багш бэлтгэх сургалт / Бага насны хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр/

2.Өсвөр үеийн охид, хөвгүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, НҮЭМ-ийн зөвөлгөө өгөх, урьдчилан сэргийлэх, дүгнэлт тайланг хэлэлцэх, цаашдын ажлыг төлөвлөх

3.Өсвөр үеийн охид, хөвгүүдийг эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийдэх чиглэлээр эцэг эхчүүдэд зориулсан нөлөөллийн ажлыг ЕБС-иуд дээр зохион байгуулах

4.Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд  нөхөн сэргээх хариу үйлчилгээг үе шаттай үзүүлэх 

5. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг ханган “Эрүүл оюутан-эерэг хандлага” өдөрлөг зохион байгуулах

6.Хүүхдийн мөнгөөр архи уудаг өрхүүдээр явж, НБҮ хийх, хүүхэд, гэр бүлийн гишүүдийг  сэтгэл зүйн үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээнд холбох, зөвлөмж зөвөлгөө өгөх

7.Бага насны хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн дарга нарт сургалт явуулах

8.СӨБ,ЕБС-ийн эцэг эхийн зөвлөлийн гишүүдэд  бага насны хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар сургалт сурталчилгаа явуулах

9.Хариуцсан баг, сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбай, ойр орчмын замын эрсдэлийн үнэлгээнд хяналт хийж, зөвлөмж, санамж байршуулах

10.Гэр бүлийн харилцааны зөрчил маргаан, гэр бүл цуцлалтын талаар   иргэдэд зөвлөгөө өгөх

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00