info@child.or.gov.mn      (+976) 70350136

ЭРҮҮЛ МЭНД ЭКО ГОРОО АЯЛАЛ 2020.10.24-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА


Image

Иргэдийг эрүүл агаарт идэвхтэй амраах, явган аялалыг хөгжүүлэх, хөдөлгөөн эрүүл мэндийг сурталчлах, байгаль орчноо хамгаалах, уламжлалт зан үйлээ танин мэдэх уул овоогоо ариулан дээдэлж хүндэтгэл үзүүлэхэд зорилгоор Эрүүл мэнд Эко гороо аялалыг зохион байгуулж байна. Аялал 2020.10.24-ний өдрийн 09.00 цагт Амарын талбайгаас хөдлөөд Хүрэнбулаг рашааны хажууд нээлтээ хийгээд Баян-Өндөр уулыг тойрон заагдсан маршрутын дагуу явагдана.

Зохион байгуулах хэрэгжүүлэх ажил

  • Эрүүл мэнд Эко гороо аялал нь 2020.10.24 10 цагт Хүрэнбулагийн рашааны хажуу талд нээлтээ хийгээд Баян-Өндөр уулыг тойрон заагдсан маршрутын дагуу явагдана.
  • Аялалд оролцогчид өөрсдийн судар болон Гандан хийдийн судрыг барин Баян-Өндөр хайрханыг гороолон Хүрэнбулагийн рашаан дээр ирнэ.
  • Аялалын үеэр иргэдэд уламжлалт зан үйл, эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах талаар сурталчилгааг хийх болон Буяны ном хурна.
  • Тухайн орчны хогийг цэвэрлэн байгаль орчноо сэргээнэ.
  • Нийт оролцогчдоос 3 төрлийн номинаци шалгаруулахаас гадна тэмцээнд түрүүлсэн иргэдийг шагнаж урамшуулна.

Иргэд залуучууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.Утас:99174370

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00