info@child.or.gov.mn      (+976) 70350136

БАЙГУУЛЛАГЫН АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2020 оны жилийн эцсийн байдлаар


Image

 

БАЙГУУЛЛАГЫН АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2020 оны жилийн эцсийн байдлаар

 

                                                                                                                                                                   Орхон аймаг                     

д/д

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэрэгжилтийн байдал

Тайлбар

Удирдлага зохион байгуулалт, авлигатай тэмцэх санал, санаачилга, удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх чиглэлээр:

1

 

Авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөх, холбогдох байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд хүргүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг олон нийтэд мэдээлэх  ажлыг зохион байгуулах

        Байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр гарган хагас бүтэн жилээр тайлагнан, холбогдох газарт хүргүүлж ажилладаг.

         2020 оны төлөвлөгөөнд 12 арга хэмжээг тусган хэрэгжүүлж байна. 

         Төлөвлөгөө, арга хэмжээний хэрэгжилтийн тайланг гарган байгууллагын веб сайтад байршуулсан.

 

2

Төрийн албан хаагчдад шударга ёс, ёс зүй, сонирхлын зөрчлийн талаар сургалт сурталчилгааны ажил  зохион байгуулах, шударга байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

2020 онд “Ковид-19”тэй холбоотойгоор сургалт зохион байгуулаагүй.

 

3

Байгууллагын дотоод аудит, хяналт шалгалтын нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, илэрсэн зөрчилд  хариуцлага тооцох, дахин зөрчил гаргуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах 

      2020 оны эхний хагас жил болон бүтэн жилийн байдлаар 18 бодлогын баримт бичиг, хөтөлбөр, тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн.

     Мөн хүүхдийн элчийн үйл ажиллагаа,  хүүхдийн ордны үйл ажиллагаа, залуучуудын хөгжлийн төв, Түр хамгаалах байрны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн.

     Байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж байна.

     Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Чанарын гарын авлага”-ын   5.1.2, 9.1.2 дахь заалтыг үндэслэн “Сэтгэл ханамжийн судалгаа авах журам”,  аж ахуйн нэгж байгууллага /иргэн/-аас авах сэтгэл ханамжийн судалгааны асуулга загварыг боловсруулан цахимаар авч, 600 гаруй хүн оролцсон.

      Чанарын удирдлагын гарын авлага болон байгууллагын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын жагсаалтыг гарган хяналт үнэлгээ хийсэн.

       Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Чанарын гарын авлага”-ын “Баримт бичгийн хяналт” 9.2 дахь заалт, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.11 дэх заалтыг үндэслэн “Чанарын дотоод аудитын журам”-ыг боловсруулсан.

 

Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёс, ил тод байдлыг хангах чиглэлээр:

4

Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах ажлыг хуулийн дагуу  зохион байгуулах

      Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах ажлыг хуулийн дагуу  зохион байгуулдаг эрх бүхий албан тушаалтнаар ахлах мэргэжилтэн Л.Отгонцэцэг ажилладаг.

     Байгууллагын дарга, ахлах мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагч нар  ХАС-ХОМ гаргадаг. 01-р сард дээрх 3 албан тушаалтанд ХАС-ХОМ гаргах арга зүйгээр ханган ажиллаж, 2 дугаар сарын 15-ны дотор ХАС-ХОМ-оо гаргаж, хуулийн хугацаанд нь мэдүүлсэн.   

 

Мэдүүлэгчдийг ХАС-ХОМ гаргах арга зүйгээр ханган ажиллах

5

Гэр бүл хүүхэд залуучуудын чиглэлийн бодлогын баримт бичиг болон хууль тогтоомжийг байгууллагын цахим хуудсанд байршуулах олон нийтэд мэдээлэх

Хүүхдийн эрхийн тухай хууль

Хүүхэд хамгааллын тухай хууль

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

Гэр бүлийн тухай хууль

Залуучуудын хөгжлийн тухай хуулиудыг цахимд хуудсанд байршуулсан.

      Дээрх хуулиудаар 300 гаруй постор, зөвлөмж бэлтгэн иргэд, олон нийтэд хүргэсэн.

 

Шинээр гарсан хуулиудыг сурталчлах төлөвлөгөө гарган сургалт зохион байгуулах

6

 

Байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй байдлаар цахим хуудсанд байршуулан ажиллах

 

           2020 оны байдлаар эцэг эхчүүд, иргэд, олон нийтэд зориулсан гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлийн постор зөвлөмж-2000, видео зөвлөмж -302-ыг бэлтгэн цахимаар хүргэж, давхардсан тоогоор 65000 хандалттай байна.  Үйл ажиллагааны нээлттэй байдал, төсөв санхүүгийн ил тод байдал хангагдсан. .       

        Байгууллагын үйл ажиллагаанд хийгдсэн аудитын дүгнэлтийг хуулийн хугацаанд нь шилэн дансанд болон мэдээллийн самбар дээр ил тод байршуулсан.              Байгууллагын шуурхай дээр хамт олонд танилцуулсан.        

       Тухайн жилд төсөвт орсон өөрчлөлт, хэмнэлт, хэтрэлт түүний шалтгааныг тайлбарын хамт сар, улирал бүр цахим хуудас  болон мэдээллийн самбарт байршуулан мэдээлж байна.

 

7

 

Шилэн дансны тухай хуулийн дагуу төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой  мэдээллийг хуулийн хугацаанд мэдээлэх, цахим хуудас болон мэдээллийн самбарт  байршуулах

 

Байгууллагын санхүү төсвийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулах, түүний мөрөөр тодорхой ажил зохион байгуулах 

Тухайн жилийн төсөвт орсон өөрчлөлт, төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг  улирал бүр цахим хуудас болон мэдээллийн самбараар мэдээлэх

- Тухайн жилийн төсөвт орсон нэмэлт,  өөрчлөлт, тухайн байгууллагын хууль тогтоомжийн дагуу  төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын  үйлчилгээний  хөлсний хэмжээнд орсон өөрчлөлт,

- 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа , ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр хаяг,

- Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээ,

-  байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт,

- Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй  адилтгах санхүүгийн  бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн  түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн  аливаа шийдвэрийг 7 хоногийн дотор  цахим хуудас болон мэдээллийн самбараар мэдээлэх   / шилэн дансны мэдээлэлд/

      Тухайн жилд манай байгууллагатай холбоотой энэ төрлийн гүйлгээ үйл ажиллагаа явагдаагүй байна.

 

- Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй  адилтгах санхүүгийн  бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн  түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн  аливаа шийдвэрийг 7 хоногийн дотор  цахим хуудас болон мэдээллийн самбараар мэдээлдэг.

 

-Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах  үүднээс цахим хуудсаар болон мэдээллийн самбарт байршуулан ажиллаж байна.

 

Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах  /цахим болон самбар, бусад хэлбэрээр /

8

Шинээр ажилтан сонгон шалгаруулах  ажлыг ил тод нээлттэй байдлыг хангах   /Сул орон тооны зар болон сонгон шалгаруулалт явуулсан  талаарх дэлгэрэнгүй мэдээллийг   цахим хуудас,   мэдээллийн самбарт байршуулж, сонгон шалгаруулалтыг үндэслэн иргэдийг ажилд авах ажлыг  зохион байгуулж хэвшүүлэх /

-Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн тэтгэвэртээ гарсан. Хяналт шинжилгээ үнэлгээ, мэдээлэл судалгаа хариуцсан мэргэжилтэн жирэмсний болон амаржсаны амралттай байгаа учир ажлыг төрийн захиргааны албан тушаалтан тор орлон  гүйцэтгэж байна.

-Мөн залуучуудын хөгжлийн төвийн ажилтан, түр хамгаалах байрны ажилтнуудын ажлын байранд зар өгч, ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийж ажилласан. Энэ онд 3 ажлын байранд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

-Хүний нөөцийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд 23 ажлыг зохион байгуулж, хэрэгжилт нь 91,7 хувь байна.

 

Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсанд байршуулж, тухай бүр шинэчилж байх

9

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө / 01 сарын 10-ны дотор/,

 тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх мэдээлэл, шалгарсан болон шалгарч чадаагүй үндэслэл шалтгааны талаарх мэдээллийг /7 хоногийн дотор/ хуулийн хугацаанд нийтэд мэдээлэх

-Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх мэдээлэл, шалгарсан болон шалгарч чадаагүй үндэслэл шалтгааны талаарх мэдээллийг  хуулийн хугацаанд  цахим хуудас болон ил тодын самбараар нийтэд мэдээлж ажиллаж байна.,Тухайн төсөвт жилийн хүрээнд дээрх төрлийн гүйлгээ болон үйл ажиллагаа байгууллага дээр явагдаагүй болно.

 

- Тендер шалгаруулах ажиллагаа явагдаагүй.

 

- Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр хуулийн хугацаанд шилэн дансны цахим хуудас болон ил тодын самбарт байршуулан хамт олны хурал дээр мэдээлж ажилласан.

 

 

Тендер шалгаруулах явцад гарсан зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлэх

Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр хуулийн хугацаанд /7 хоногийн дотор/  нээлттэй мэдээлэх

Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог хангаж хэвших

10

Ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх, хэрэгжилтийг хамт олонд  мэдээлэх

        Байгууллагын даргын 2019 оны 03-р сарын 19-ны А/07 тоот тушаалаар байгууллагын  орон тооны бус ёс зүйн зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Ёс зүйн зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Одоогоор гарсан зөрчилгүй байна.

 

Ёс зүйн дүрмийн зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн бүртгэл хөтлөх, хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх

Зөрчил үүссэн болон үүсэж болзошгүй тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх  / ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх, зөвлөмж өгөх г.м/

11

Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх шийдвэрлэлтийн талаар мэдээлж хэвших /цахим системээр/

2020 онд бичгээр –53

Биечлэн -9

70357200 - 57

Хүүхдийн тусламжийн 108 утсанд -120 дуудлага ирж, хуулийн хугацаанд шийдвэрлэсэн

 

Өргөдөл, гомдлыг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж,  шуурхай шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээг авч ажиллах

12

Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээний жагсаалтыг гаргах, үйл ажиллагааг хянах нөхцөл боломжийг бүрдүүлэх

       Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээ байхгүй.

 

Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх /хүнд суртал чирэгдлийг багасгах, ажлын байрыг сэлгүүлэх  зэрэг үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх/

           

 

ТАЙЛАН ГАРГАСАН:

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН  АЖИЛТАН                             М.БАЯНЗУЛ

 

 

ХЯНАСАН:

ДАРГА                                   А.НАРАНБОЛД

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00