info@child.or.gov.mn      (+976) 70350136

ГҮЙЕ, ТҮЙЕ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Image

Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд ‘’САЙН ДУРЫН ЗАЛУУЧУУД ОРОН НУТАГТ-100 ЖИЛ’’ арга хэмжээг зохион байгуулах чиглэлийн дагуу гүйнгээ, байгаль орчиндоо ээлтэй хандах "Гүйе Түүе" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. 

Залуучууд үе тэнгийнхнийг идэвхтэй хөдөлгөөнд уриалахын зэрэгцээ нийгэмд тустай үйл ажиллагааг зохион байгуулах, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд Орхон аймгийн Баян-өндөр сумын багийн залуучуудын салбар зөвлөлийн залуучууд нэгдэж хогоо түүнгээ, дасгал хийлээ. #‘’Гүйе-Түүе’’ эко аялалд идэвхтэй оролцсон багийн залуучуудыг ирц, сайн дурын ажил хийсэн байдал, хог түүсэн байдал гээд тодорхой хэдэн шалгуур үзүүлэлтээр дүгнэн тэргүүн байранд орсон багуудыг шагнаж урамшууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Баянцагаан, Уртын гол, Оюут багууд идэвх санаачлагатай оролцон тэргүүллээ. ГҮЙЕ-ТҮЙЕ уриан дор зохион байгуулсан арга хэмжээг ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн төв, Залуучуудын ордон, Баян-Өндөр сум, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгууллаа.

 

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00