info@child.or.gov.mn      (+976) 70350136

‘’ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА’’-ЫГ ШАЛГАРУУЛЛАА.


Image

✅Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын хүрээнд “Залууст ээлтэй байгууллага” шалгаруулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Шалгаруулалтыг нийт таван шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн. Тухайлбал,

-Залуучуудын зөвлөлтэй эсэх

-Шинээр төгсөж байгаа залуучуудыг ажлын байраар хангасан байдал

-Залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулсан байх

-Байгууллагынхаа залуусын үзэл бодол, саналыг сонсдог эсэх үйл ажиллагаандаа тусгадаг эсэх

-Залуучуудыг сурч боловсрох орчин нөхцөлөөр хангадаг, дэмждэг эсэх

-Байгууллагынхаа залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байдлыг харгалзан үзэж ажлын хэсгээрээ хуралдаж дүгнэлээ.

✅Энэхүү үйл ажиллагаанд 30 гаруй аж ахуй нэгж, байгууллагаас залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааны тайлан мэдээ ирсэн бөгөөд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, ЭДЦС ТӨХК, 13-р сургуулийн залуучуудын зөвлөл шалгуур үзүүлэлтийг хангаж ‘’ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА’’-аар шалгарлаа. 

"Залууст Ээлтэй байгууллага"  шалгаруулах үйл ажиллагаанд оролцсон нийт байгууллагуудад баярлалаа. Ажлын амжилт хүсье. 
 

 ✅Энэхүү үйл ажиллагаанд 30 гаруй аж ахуй нэгж, байгууллагаас залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааны тайлан мэдээ ирсэн бөгөөд залуу боловсон хүчнээ дэмжин, залуучуудад зориулсан хөтөлбөр үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан ‘’ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА’’-аар Орхон Аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын хамт олныг шалгаруулж өргөмжлөлийг гардуулав.

✅‘’ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА’’-аар Ерөнхий боловсролын 13-р сургуулийн хамт олныг шалгаруулж өргөмжлөлийг гардуулав.

✅Залуу боловсон хүчнээ дэмжин, залуучуудад зориулсан хөтөлбөр үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан ‘’ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА’’-аар ЭДЦС ТӨХК-ийн хамт олныг шалгаруулж өргөмжлөлийг гардуулав.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00