info@child.or.gov.mn      (+976) 70350136

"ОРОЛЦООД ХӨГЖЬЕ" ҮНДЭСНИЙ ЦАХИМ ЧУУЛГАН БОЛЛОО.


Image

“ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ ЦАХИМ ЧУУЛГАН

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенц, Алсын Хараа-2050 зэрэг бодлогын баримт бичгүүдэд хүүхдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх ойлголт, хүүхдийн бодит оролцоог нэмэгдүүлэх зарчимд тулгуурлан ажиллахыг заасны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2021”-т “Хүүхдийг сонсох, үзэл бодлыг нь хүндэтгэх нийгмийн хандлагыг төлөвшүүлж, бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог нэмэгдүүлнэ” хэмээн тусгасан бөгөөд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд. хүүхдийг өөрийн гэсэн үзэл бодолтой байж түүнийгээ илэрхийлж, оролцох эрхээ эдлэн, хариуцлагатай иргэн байх боломжийг нь зөв дэмжиж, өнөөдрийн хүүхдүүд, ирээдүйн залуус, иргэдийг хүний эрхийг хүндэтгэн, хамгаалж, хангахад хувь нэмрээ оруулдаг, мэдээллийг мэдлэг болгон хувиргах чадвартай, зохион байгуулалттай оролцож чаддаг, ухаалаг шийдвэр гаргахад үзэл бодлоо илэрхийлдэг, бусдын үзэл бодлыг мөн сонсож, хүлээн зөвшөөрч чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй хүн болон хөгжихөд нь чиглүүлж төлөвшүүлэхийг уриалж “ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний цахим чуулганыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шууд дамжуулан олон нийтэд хүргэлээ.

Энэ удаагийн чуулганаар улсын хэмжээнд хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын тулгамдсан асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлох, санал бодлоо хуваалцах, хүүхдийн бодит оролцоог хангах, идэвхжүүлж харилцан туршлага солилцлоо.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00