
Орчин үеийн залуучуудын хувцаслалт хэв маягийг илэрхийлэх загварлаг залуусын арга хэмжээг чөлөөт бүжиг, интертаймент үзүүлбэр, хөрөг зураг, open mic болон амьд хөгжмийн аялгуутай хослуулан залуусыг идэвхжүүлж, Эрдэнэтийн залуусын өнгө, нийгэмд хүргэх эерэг мессеж бүхий залуусын парад алхалттай ‘’THE COLOR OF YOUTH’’ арга хэмжээ зохион байгуулагдлаа.
EVENT арга хэмжээнд оддын гялбаа-1 хамтлаг, хэмнэл соёлын төвийн бүжигчид, Хүүхэд залуучуудын театрын алиалагч, уран нугаралтын үзүүлбэр, зумба дасгал, social dance бүжгийн хамтлаг, найрамдлын эрдэнэс зуслангийн багш нарын үзүүлбэр, бүжгийн батле, шүдээрээ хүнд машин механизм чирэгч Ц.Гантулгын интертаймент үзүүлбэрүүд зэрэг сонирхолтой, дуутай, хууртай, бүжигтэй хөтөлбөрийг хүүхэд, залуучууддаа хүргэлээ.
Мөн залуу хосуудын хайрын бэлгэдэл тагтаа нисгэх үйл ажиллагаа энэхүү арга хэмжээний бас нэг чимэг нь байлаа.Түүнчлэн Эрдэнэт уран бичлэг урлангийн зураачид богино хугацаанд залуучуудын хөрөг зургийг зурж өглөө.
Зорилготой хүн зогсдоггүй уриатай Ореn mic арга хэмжээнд дуулах дуртай, дуу хийх хүсэлтэй залуус оролцож хүсэл мөрөөдлийнхөө нэг алхамыг хийсэн гэдэгт итгэлтэй байна.
Арга хэмжээний төгсгөлд Эрдэнэт хотын SKY LINE, HYPEACE, BLACKWHITE, REVERSE, RAINY DAY, BEACON зэрэг амьд хөгжмийн хамтлагууд ая мэнд хүргэлээ.
Эрдэнэт хотын өнгөлөг ирээдүй болсон өөрсдийн имижээ бүрдүүлэн ирж үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хүүхэд залуучууддаа баярлалаа.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
-
ЧИ МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТӨГС БЭЛЭГ
-
Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021-2024 оны стратеги зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө
-
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шагналын журам
-
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
-
ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
-
"ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
-
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
-
ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
-
КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 18 Өнөөдөр
- 68 Өчигдөр
- 18 Долоо хоногт
- 2437 Сүүлийн сард
- 166405 Нийт хандалт