info@child.or.gov.mn      (+976) 70350136

"ИРЭЭДҮЙН ХУРД" БАГА НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНЫ БҮРТГЭЛ


Image

✅Орхон аймгийн Морин спорт уяачдын “Эрдэнэт хүлэг” холбооны уламжлалт “ИРЭЭДҮЙН ХУРД” бага насны морьдын уралдаан 2022 оны 06 сарын 24-ний өдөр зохион байгуулагдана.
✅Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага зөвлөмжийг хүргэж байна.
✅Хүүхдийн бүртгэлийг 06-р сарын 23-ны өдрийн 10.00-20.00 цаг хүртэл Хангарьд спорт ордны зааланд бүртгэнэ.

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага: 

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
  • Цусны бүлэг тодорхойлсон бичиг
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн бичиг
  • Уяач болон морины эзэн нь уралдаанч хүүхдийн төрсөн эцэг эх, асран хамгаалагч нь биш бол “Аюулгүй байдлын гурвалсан гэрээг байгулсан байх