info@child.or.gov.mn      (+976) 70350136

Хүүхдийн ордон


Image

ХҮҮХДИЙН ОРДОН

Хүүхдийг эрхэмлэн дээдэлж, тэдний амрах, хөгжих, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой хүүхдийн хөгжлийн төв юм. Нийт 1 тэрбум 16.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж, 2011 оны 11-р сарын 03-нд ашиглалтанд орсон, 23-н өрөө, 250 хүний суудалтай иж бүрэн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон их танхим буюу урлагийн заал, бага танхим буюу бүжгийн танхим, номын сан, хөлөгт тоглоомын танхим, сургалтын танхим, дуу бичлэгийн студи, цахим мэдээллийн төв, бөхийн заал бүхий  3 давхар байгууламж юм.

Тус ордонд аймгийн Засаг даргын захирамжаар “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд  урлаг, спорт, урлах эрдэм, гадаад хэл, компьютер, техник сэтгэлгээний  зэрэг 16 төрлийн хөтөлбөрт сар бүр 220-250  хүүхэд хамрагдаж, мэргэжлийн 14  багш ажиллаж байгаагийн зэрэгцээ Хүүхдийн оролцооны төв, Өсвөрийн улаан загалмай, Скаут  зэрэг хүүхдийн оролцооны 32 байгууллагад 4500 хүүхэд хамрагдаж байна.

 Хүүхдийн ордон нь Цодгор хүү, Тоглоомын буухиа, Үнсгэлжин, Бяцхан мисс, Дууны наадмууд /Найрал дуу, Уртын дуу, Мөрөөдлийн аялгуу, Дуулах өв, Би эстрадын дуучин/, Уран жиргээ, Хүрэл тулга, Хүүхдийн урлагийн Яргуй наадам зэрэг олон уралдаан, тэмцээнийг тогтмол амжилттай зохион байгуулж ирсэн.

Олон улсын, улс, бүс, аймгийн уралдаан, тэмцээнүүдэд төгөлдөр хуур, загвар өмсөгч, жудо болон чөлөөт бөх, бокс, IQ оюуны хөгжил, хар,уран зураг, бүжиг, дууны дугуйлангуудын хүүхдүүд байнга амжилт гаргадаг.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00