info@child.or.gov.mn      (+976) 70350136

Гэр бүл төлөвлөлт ба түүний ач холбогдол


Image

Гэр бүл төлөвлөлт гэж юу вэ ?

Эрүүл мэнд амьдралын байдалдаа тохируулан төрөлт хоорондын зайг зөв зохицуулах, тохиромжтой насандаа жирэмсэлж, хүссэн үедээ хүүхэд төрүүлэхийг ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ гэнэ.Та хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ шийдэх эрхтэй. Гэр бүл төлөвлөлт Эх хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй сонголт

“Хэт эрт биш, хэт орой биш, хэт ойрхон биш”yes

 

Гэр бүл төлөвлөлтийг яаж хийх вэ?

– Өөрийн болон хамтрагчийнхаа одооны амьдралын хэв маягийг хүүхэдтэй болоход тохиромжтой эсэхд үнэлэлт дүгнэлт өг. Тэгснийхээ дараа амьдралын хэв маягтаа ямар өөрчлөлт хийх ёстой байгааг, үүнд хэр их хугацаа шаардагдахыг тооцоолоорой.

– Хамгийн оройдоо 25 насандаа хүүхдийн талаарх өөрийн байр суурийг тодорхойлсон байх.

– Хүүхэдтэй холбоотой нэмэлт 100 гаруй төрлийн санхүүгийн хэрэгцээ үүсдэг. Тиймээс хэзээ үрийн зулай үнэрлэхээр төлөвлөж байгаагаасаа хамааран санхүүгийн хуримтлалыг яг одоо үүсгээрэй.

– Хүүхэдтэй болсны дараах амьдралыг яаж төсөөлж байгаа, ямар хүлээлттэй байгаагаа бие биедээ сайн хуваалц. Саад бэрхшээлүүдийг та хоёр яаж хэрхэн давах тухай ярилцаарай.

 

Гэр бүл төлөвлөлт ямар ашигтай вэ?

– Эхийн эрүүл мэндэд тустай

– Эх болоход биеийн болон сэтгэл санааны бэлтгэлтэй болно.

– Хүүхдийн эрүүл мэндэд ашигтай

– Амь насанд аюул учруулж болох жирэмслэлтээс сэргийлнэ

– Төрөлт хоорондын зайгаа зохицуулснаар өмнөх жирэмслэлтээр алдсан хүчээ нөхнө.

– Гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдал.

– Бүсгүй та хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх.

– Бүсгүй та үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх.

– Гэр бүл салалтаас сэргийлэх.

– Гэр бүлийн бат бөх үндэс суурийг бэлдэх.

– Түр зуурын сэтгэл хөдлөлт автан шийдвэр гаргахаас сэргийлэх.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00