info@child.or.gov.mn      (+976) 70350136

МОНГОЛД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ БУЮУ ТОП 10 АЖИЛ


Image

  1. Архитектор

Шинээр баригдаж буй байшин барилга нь Архитекторын оролцоотой гэсэн үг. Архитекторын толгойноос гарах уран санаа сэдлийн дагуу барилга босдог учир цалин харамжийг барилгын компанийн захирлууд харамладаггүй гэнэ. Тэгээд ч Монгол улсад сүүлийн үед барилга цэцэглэж буй бизнесийн салбар учраас одоогоор энэ мэргэжил топ нэгд оржээ.

2.Төсөвчин

Төсөвчид гэдэг үг бол шинээр ямар нэгэн томоохон үйл ажиллагаа эхлэх зам барих, барилга барих, гүүр барих, бизнес нээх бүх ажлын санхүүгийн тооцоог бодож гаргана гэсэн үг юм. Санхүүгийн салбарын ажил мэргэжлүүдийн дотроос одоо томоохон төслийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчид гараа татаа больжээ.

3. Геологич

Монголын эрс тэс байгаль цаг уурын хүндхэн нөхцөлд геологичид топ байх нь ойлгомжтой. Хаана ямар орд баялаг байгааг олж нээхээс гадна олсон зүйлийнхээ доторх агууламжийг тодорхойлох, судал сувгийг зааж зурахаас эхлээд тэд ихээхэн үр ашигтай ажилладаг.

4.Уул уурхайн инженер

Манай зах зээлд сүүлийн хэдэн жилд Оюу толгой, Таван толгой, Хөшөөт, Цагаан суврага гээд олон шинэ ордууд ажиллаж эхэлсэнтэй холбоотой энэ мэргэжил хаданд гарсан билээ.

5.Гоо сайхны мэс засалч

Сүүлийн үед хөгжиж байгаа шинэ салбар. Монголд гоо сайхны мэс ажилбар давхраа хийх зэрэг бяцхан зүсэлт нь дунджаар 250.000 төгрөгийн үнэтэй.

6.Барилгын инженер

Байшин барилгыг хэрхэн тэгшхэн зөв стандартын дагуу барьж гүйцэтгэх вэ гэдгийг энэ хүмүүс мэддэг.

 

7. Хүнд даацын автомашины жолооч

Е гэсэн ангиллын жолооны үнэмлэхтэй 50-аас доошгүй тонн даацтай  машин барьдаг энэ хүний ажлын хөлс заримдаа цагт дунджаар 100 ам.долларт хүрдэг.

8.Өндөр зэрэглэлийн рестораны тогооч

Энэ ажилд ороход шалгуур нь өндөр ажлын байр их ховор. Рестораны зэрэглэл ахих тусам тогоочийн цалин өснө.

9. Нотариатчин

Шүүх прокукор, шийдвэр гүйцэтгэх газар, цагдаа зэрэг толгой хэдэн газар л хуульч байдаг. Хуульчдын дотроос нотариатч гэсэн ажил нэлээд ахиу орлого олдог гэнэ.

10. Маркетингийн менежир

Бизнесийн салбарт сүүлийн үед мода болж буй ажил бол энэ. Нэлээд сэтгэлгээтэй сэргэлэн залуус энэ ажлыг хийж компанидаа цалин хөлс нь бусдаасаа арай ахиу байдаг гэнэ.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00