ЭРДЭНЭТ ХОТЫН ПИОНЕРИЙН БАЙГУУЛЛАГЫН
ҮҮСЭЛ ХӨГЖИЛ
Түүх өгүүлэхүй
Булган аймгийн нутаг “Эрдэнэтийн овоо” хэмээх газар эрдэнэс нээгдэж 1970-аад оноос геологийн хайгуулын ажил эхэлсэн байна. Геологийн жижигхэн тосгон байсан энэ газар шинэ залуу Эрдэнэт хот босч хүн ард цуглаж эхэлсэн байна.
1974 оны 9-р сарын 01-нд анхны 8 жилийн сургууль байгуулагдаж 248 пионерийн гишүүний бүлгийн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Зууны манлай Эрдэнэт хотод Хүүхдийн анхны байгууллагын гал голомт үүссэн түүхтэй.Ийнхүү эх орны өнцөг булан бүрээс цугларсан олон аавын хүү , ээжийн охид хүүхдийнхээ байгууллагыг бий болгосон түүхтэй.
Засгийн газрын 1991 оны 205 дугаар тогтоол, ХТҮГ-ын даргын 02 тоот тушаалыг үндэслэн Эрдэнэт хотын АДХГЗ-ны 1991 оны 148-р тогтоолоор тус хотын хэмжээнд хүүхдийн талаар авч явуулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж зохицуулах , хүүхдийн олон нийтийн болон үүсгэл санаачлагын байгууллагыг удирдлагаар хангах, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор хотын хүүхдийн байгууллагын зөвлөлийг “Хүүхдийн Төлөө Төв” болгон өөрчлөн байгуулсан.
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 70 дугаар зүйлийн 30.1.10, Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2009 оны 79 тоот захирамжаар “ Хүүхдийн төлөө хэлтэс” болгон өөрчилсөн.
Мөн хэлтсийг Засгийн газрын 2007 оны 354, 2012 оны “Аймаг,нийслэлийн Засаг даргын харъяа зарим агентлагийн тухай” 32 дугаар тогтоолыг үндэслэн 2013 оны 01-р сарын 28 –нд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс болгон өөрчилсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай“ 09 дүгээр тогтоолоор “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар” болгон өөрчилсөн.
Хүүхдийн Төлөө Төвийн даргаар 1991-2000 онд Д.Гэрэлчулуун, 2000-2002 онд Л.Гончиг, 2002-2009 онд Р.Цэрмаа , 2010-2013 онд Хүүхдийн төлөө хэлтсийн даргаар Д.Эрдэнэцэцэг, 2013-2016 онд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар Т.Хонгорзул, 2017 оноос Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар А.Наранболд ажиллаж байна.
1975 оноос Эрдэнэт хот, Орхон аймгийн Пионер, хүүхдийн байгууллагыг удирдаж байсан удирдагчдыг бид мартах учиргүй.
Д.Пүрэвдорж, Р.Дашдондов, Г.Буяндэлгэр, Д.Дугар, Ё.Эрдэнэчимэг, А.Батхүү, Д.Болдбаатар, Д.Гэрэлчулуун, Л.Гончиг, Р.Цэрмаа, Д.Эрдэнэцэцэг, Т.Хонгорзул нар нь хүүхдийн байгууллагын үе үеийн түүхийг бичилцсэн гавъяатай хүмүүс юм.
ӨНӨӨГИЙН ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай“ 09 дүгээр тогтоолоор “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар” болгон өөрчилсөн.
Одоогоор тус газрын харьяанд Хүүхдийн ордон, Хүүхдийн Янзага зуслан, Залуучуудын ордон ажилладаг бөгөөд нийт 37 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Алсын хараа |
Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүүхэд, залуучуудын эрхийг дээдэлж, үүргийг ухамсарлуулан, тэднийг хөгжих, оролцох, суралцах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангах |
|
Эрхэм зорилго
Гэр бүл, хүүхэд, залуучуудын тэгш оролцоог хангаж, нийгмийн хөгжлийн таатай орчныг бүрдүүлэн, тэдэнд чиглэсэн хөгжил, хамгааллын цогц үйлчилгээг чадварлаг баг, түншлэл, мэдээлэл, нөлөөллийн хамтын ажиллагаанд тулгуурлан, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх
Үйл ажиллагаанд баримтлах зарчим
- Дэвшилтэт уламжлал, соёл заншил болон орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг зохистой уялдуулах;
- Гэр бүлийн тогтвортой, хамтын амьдралыг дэмжиж, хүний эрхийг нэн тэргүүнд эрхэмлэн дээдлэх;
- Хүний хөгжлийн үе шат дахь нас, хүйс, сэтгэхүйн онцлог, ялгаатай байдалд мэдрэмжтэй хандаж, хөгжлийн түүчээ болох;
- Үйл ажиллагаа нээлттэй, ил тод, удирдах арга барил шударга, шинийг санаачлагч, өөрчлөлтийг манлайлагч байх;
- Чадавхыг бэхжүүлж, хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэн бие даасан, хөгжил дэвшлийг эрхэмлэгч, мэргэжлийн, чадварлаг, нэгдмэл зорилготой баг болон бүрдэх;
- Холбогдох бодлого, шийдвэр, төлөвлөлт, төсвийг санхүүжилтийн үйл ажиллагаатай нь уялдуулан оновчтой хуваарилах;
- Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог хангасан байх.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
- ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
- КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 44 Өнөөдөр
- 164 Өчигдөр
- 798 Долоо хоногт
- 974 Сүүлийн сард
- 234333 Нийт хандалт