info@child.or.gov.mn      (+976) 70350136

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шагналын журам


Нийтлэг тодорхойлолт

Хүүхэд, өсвөр үеийнхний сурч боловсрох, авьяас чадварыг хөгжүүлэх, эрүүл чийрэг өсч бойжих, нийгмийн амьдралд оролцох, төлөвших үйл хэрэгт оюун ухаан, сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж сайн үйлс бүтээсэн байгууллага, иргэд, сурлага, урлаг, спорт, авьяас чадвар, оролцоо, сайн үйлсээрээ шалгарсан хүүхэд, өсвөр  үеийнхнийг  шагнуулах  тухай төрийн болон  төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ЕБС, цэцэрлэгийн санал хүсэлт, тодорхойлолт зэргийг  үндэслэн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шагналаар шагнана.

1.  Медаль

1.1    “Хүүхдийн төлөө” медаль

            Хүүхэд, өсвөр үеийнхний сурч боловсрох, хөгжих, эрүүл энх өсч бойжих, нийгмийн амьдралд оролцох, хамгаалуулах эрхийг хангах үйлсэд тодорхой хувь нэмрээ оруулсан, олон жил идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнана.

Шалгуур үзүүлэлт: -Улсад 10-аас дээш жил ажилласан байх

                                 -Хүүхдийн төлөө сайн сайхан үйлс бүтээж  үнэлүүлсэн байх

Хугацаа: Багш нарын баяр, Хүүхдийн байгууллагын өдрөөр тодорхойлолтыг хүлээн авна.

Бүрдүүлэх материал:               -Тодорхойлолт

                                                -Байгууллагын албан тоот

-Иргэний үнэмлэхийн хуулбар

                                                 -Хүүхдийн төлөө хувь нэмэр, санаачлагатай

  ажиллаж амжилт гаргасныг  гэрчлэх өргөмжлөл,

  медаль, батламж зэргийн  хуулбар

                                                 

1.2.  “Хүүхдийн хайртай багш” медаль

Хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө олон жил идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчийг шагнана.

Шалгуур үзүүлэлт: - Улсад 10 жил ажилласан байх

         -Хүүхдийн төлөө олон сайн ажил, үйлс хийсэн байх

         -Хүүхдээс санал асуулгаар “Хүүхдийн хайртай багш”-аар тодорсон   

          байх

            Хугацаа:   Багш нарын баяраар тодорхойлолтыг хүлээн авна.

Бүрдүүлэх материал:              -Тодорхойлолт

-Иргэний үнэмлэхийн хуулбар

-Байгууллагын албан тоот

                                                -Хүүхдийн төлөө хувь нэмэр, санаачлагатай

ажиллаж амжилт гаргасныг  гэрчлэх өргөмжлөл,

медаль, батламж зэргийн  хуулбар

1.3.   “Шилдэг авьяастан”  медаль

Авьяас чадвараа хөгжүүлж урлаг, спортын чиглэлд амжилт гаргасан хүүхдийг шагнана.

Шалгуур үзүүлэлт: -Урлаг,спортын  төрлөөр улсын уралдаанд байр эзэлсэн болон

                                   амжилттай оролцсон, аймгийн уралдаанд шагналт байр эзэлсэн

                                   амжилт гаргасан байх

                                 -Өөрийн уран бүтээлийн тоглолтоо олон нийтэд хүргэсэн байх

                                -Онцгой, гоц авьяастай байж болно.

                       

Хугацаа:Төгсөлтийн баяр, Хүүхдийн баяр, Хүүхдийн байгууллагын өдрөөр тодорхойлолтыг

                хүлээн авна.

Бүрдүүлэх материал:  -Хүүхдийн тодорхойлолт

                                    -Байгууллагын албан тоот

-Төрсний гэрчилгээний хуулбар

                                    -Амжилт гаргасныг гэрчлэх өргөмжлөл, медаль,

                                       батламж зэргийн хуулбар

                                   

1.4.   “Тэргүүний сурагч” медаль

Өөрийн оюун ухаан, шинжлэх ухаан, танин мэдэхүй, техник технологийн чиглэлээр амжилт гаргасан хүүхдийг шагнана.

Шалгуур үзүүлэлт:     - Улсын олимпиадад байр эзэлсан болон амжилттай оролцсон,

                                       аймгийн олимпиадад шагналт байр эзэлсэн байх

Хугацаа:Төгсөлтийн баяр, Хүүхдийн баяр, Хүүхдийн байгууллагын өдрөөр тодорхойлолтыг

             хүлээн авна.

Бүрдүүлэх материал:  -Хүүхдийн тодорхойлолт

-Байгууллагын албан тоот

-Төрсний гэрчилгээний хуулбар

                                    -Амжилт гаргасныг гэрчлэх өргөмжлөл, медаль, батламж зэргийн

                                       хуулбар

                                   

1.5. “Шилдэг удирдагч” медаль

 

Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын  хөгжил, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан болон үе тэнгийн найз нөхөд, хамт олноо зохион байгуулан бусдын  манлайлагч байх үүргээ нэр төртэй биелүүлсэн хүүхдийг шагнана.

Шалгуур үзүүлэлт:    -Хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагаанд өөрийн хувь

                                      нэмрээ оруулсан байх

- ХОБ-д элсэж, 2 жилээс дээш хугацаагаар үйл ажиллагаанд

 оролцсон байх

-Хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан

-Өөрөө манлайлагч, бусдыг хошуучлагч байх

-Шинээр бүтээлч ажил, сайн үйлс санаачлан хэрэгжүүлсэн байх

Хугацаа:Төгсөлтийн баяр, Хүүхдийн баяр, Хүүхдийн байгууллагын өдрөөр тодорхойлолтыг

              хүлээн авна.

Бүрдүүлэх материал:  -Хүүхдийн тодорхойлолт

-Байгууллагын албан тоот

-Төрсний гэрчилгээний хуулбар

                                    -Амжилт гаргасныг гэрчлэх өргөмжлөл, медаль, батламж зэргийн

                                        хуулбар

 

2. Шагналын тодорхойлолтыг хүлээн авч, шийдвэрлэх

2.1. Шагнуулах ажлыг анхан шатны хамт олон, байгууллага гаргаж, байгууллагын дарга, ЕБС, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтанд уламжлан, аймгийн ГБХЗХГ-т ирүүлнэ.

2.2. Шагнуулах байгууллага, хүмүүс, хүүхдийн товч анкет, ажил байдлын тодорхойлолт зэрэг нь дээр дурьдсан эрх бүхий хүмүүсээр баталгаажсан байна.

2.3. Шагнуулах байгууллага, иргэн, хүүхдийн тодорхойлолт материалыг  ГБХЗХГ-ын шагналын асуудал хариуцсан ажилтан хүлээн авна.

2.4. Хариуцсан ажилтан нэгтгэн саналаа боловсруулан мэргэжилтнүүдэд танилцуулж, хариуцсан ажлын чиглэл, салбарын хүрээнд саналыг нь авч, 7 хоногт багтаан захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ГБХЗХГ-ын даргын тушаалаар баталгаажуулж, эцсийн шийдвэр гаргуулна.

 

Жич:     -Оны шилдгүүдийг тусгай журмын дагуу шалгаруулна.

- Хүүхдэд ээлтэй байгууллагуудыг тусгай журмын дагуу шалгаруулна.

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00