info@child.or.gov.mn      (+976) 70350136

Үйл ажиллагааны чиглэл


 

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

 

Гэр бүл:

    • Гэр бүлийн талаарх хуулийг сурталчлах
    • Гэр бүлийн чиглэлээрх судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэх
    • Гэр бүлд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах
    • Гэр бүлийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах
    • Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах
    • Гэр бүлийг алдаршуулах сурталчлах үйл ажиллагаа
    • Гэр бүлийн сургагч багш бэлтгэх
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр ажилладаг байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах
    • Байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
    • Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга сургалтыг эцэг эхчүүдэд зохион байгуулах
    • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх
    • Зорилтот гэр бүлийг дэмжих, нийгмийн үйлчилгээнд хамруулах, амьдралын чанарыг сайжруулах

 

Хүүхэд:

    • Хүүхдийн хөгжил, хамгаалалтай холбогдсон ОУ-ын болон МУ-ын хууль тогтоомж, эрх зүйн актуудыг олон нийтэд сурталчлах
    • Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах
    • Хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах 
    • Хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар иргэд, эцэг эх, хүүхдээс ирсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, шийдвэрлүүлэх
    • Хүүхдийн эрх, зөрчлийн талаар судалгаа дүгнэлт гаргах 
    • Эрсдэлд өртсөн хүүхдэд хамгааллын  үйлчилгээ үзүүлэх
    • Хүүхдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг зохион байгуулах
    • Хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох нөлөөллийн ажил зохион байгуулах
    • Хүүхдийн авъяас чадварыг дэмжин хөгжүүлэх
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх
    • Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг  бууруулах
    • Эрсдэлд нөхцөл дэх хүүхэд, бүтэн өнчин хүүхэд, хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн дунд сургалт зохион байгуулах, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх, ОУ-ын болон дотоодын төсөлд хамруулах, эрсдэлийн даатгалд хамруулах
    • Хүүхдийн оролцооны байгууллагын сүлжээ бий болгох
    • Хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин туслах
    • Шийдвэр гаргах бүх түвшинд хүүхдийн төлөөллийг бий болгох
    • Хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлүүлэх
    • Хүүхдийн оролцооны байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, гишүүдийг чадваржуулах, сургалт зохион байгуулах
    • Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг үзүүлэх
    • Хүүхэд, хүүхдийн байгууллагын ажил, үйл ажиллагааг  олон нийтэд хүргэх
    • Хүүхдийн зуслан, хүүхэд харах төв, асрамж халамж, өдөр өнжүүлэх төв, цахим тоглоомын газар болон бусад төвүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөмж мэдээллээр хангах
    • Баар, ресторан, зочид буудал, барилга, уул уурхай салбар, машин угаалга зэрэг аж ахуй нэгжүүдэд  хяналт тавих / хүүхдийн хөдөлмөр эрхлэлт/
    • Нийгмийн ажилтан, хүүхдийн элч нарыг мэргэжил арга зүйгээр ханган, тэднийг дэмжин хамтран ажиллах

 

Залуучууд:

  • Залуучуудын чиглэлийн хууль эрх зүйн актыг сурталчлах
  • Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тогтмол, хэвийн үйл ажиллагааг хангах,  салбар зөвлөлөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хариуцан ажиллах
  • Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс гарсан шийдвэрийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах
  • Залуучуудад амьдрах ухааны ур чадвар олгох модуль сургалт явуулах
  • Залуучууд, залуу гэр бүлүүдэд санхүүгийн болон гэр бүлийн, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах, эрүүл амьдрах дадлыг төлөвшүүлэх
  • Залуучуудад хөдөлмөр эрхлэх сэдлийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн биржид байгаа сул ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ажилгүй залуучуудад хүргэж, мэдээллээр хангах
  • Залуучуудыг сайн дурын ажилд бүртгэн, баталгаажуулах, дэмжих, холбон зуучлах
  • Ахлах ангийн сурагчдад ирээдүйд эзэмших мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх зэрэг сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулах
  • Өсвөр үе, залуучуудад тулгамдсан асуудлаар бүлгийн ярилцлага хийж, бэрхшээлийг даван туулах чадварыг олгох
  • Ажилгүй мэргэжилгүй, хөгжлийн бэрхшээлтэй болон гэртээ бага насны хүүхдээ хардаг залуучуудыг хамт олонд түшиглэсэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх буюу дэмжих бүлгийг ажиллуулах
  • Залуучуудын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
  • Залуучуудын чиглэлээр гаргасан саналыг шийдвэрлүүлэхээр холбогдох газар хүргүүлэх
  • Залуу гэр бүлд чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулах
  • Залуучуудын чиглэлээр судалгаа% мэдээллийн сан бүрдүүлж ажиллах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00