info@child.or.gov.mn      (+976) 70350136

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЭРДЭНЭТЧҮҮД НЭГДЛЭЭ


 “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг ТЭГ болгоё” уриатай “Нэг санаачлага-Нэг ажил" үндэсний аяны хүрээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид, гэр бүл, олон нийтийн оролцоо, ойлголт хандлагыг нэмэгдүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг өнөөдөр АЗДТГ-ын спорт заланд зохион явууллаа.

Нөлөөллийн үйл ажиллагаанд АИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, АИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, АЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын засаг дарга н.Зоригтбаяр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Наранболд болон бусад хэлтэс агентлагийн удирдлага, БСУГ, ЕБС, цэцэрлэгийн эрхлэгч багш, ОБГ, ЦГ, ЭМГ, БТСГ, баг, сумын төлөөлөл зэрэг 500 гаруй хүн оролцлоо.Арга хэмжээнд оролцогчид Эрдэнэт хотын газрын зураг бүхий “Хүүхэд бол эх дэлхийн амьд цэцэг юм” самбарт гарын үсгээ зурж, хүчирхийллийн эсрэг плаш моби бүжгийг хамтдаа бүжиглэн “ 0” дүрсийг үүсгэлээ.

Нөлөөллийн үйл ажиллагааг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Наранболд нээж, АЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү Эрдэнэтчүүддээ хандан дараах уриалгыг гаргалаа.

УРИАЛГА

Хүүхэд бол бидний ирээдүй, эх орон, Эрдэнэтийн маань маргаашийн өнгө төрх, эзэд юм. Дэлхийн аль ч улс орон хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байхыг Нэгдсэн Үндэсний Байгууллагаас баталсан Хүүхдийн эрхийн тухай Конвенцид тунхаглан баталгаажуулсан байдаг.

 Хүүхдийн хөгжил хамгааллын бодлогыг анхаарлын төвд тавьж, нийгэм эдийн засаг гэр бүлийн хөгжлийн бодлоготой уялдуулан хүүхдийг аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, нөөц боломжийг хангасан, эрүүл аюулгүй, айдас хүйдэсгүй, дарамт шахалтгүй, хүүхэд өсч хөгжих, хамгаалагдах бүрэн боломж нээгдсэн хүүхдийн эрхийн зөрчилгүй аймаг, сум, баг болохыг та бүхэндээ уриалж байна.

         

 

 

 

 

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00