ОРХОН АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН
ХӨГЖЛИЙН ГАЗРЫН
2021-2024 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
Төлөвлөгөө баталсан:
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СБАТЖАРГАЛ
/албан тушаал/ /гарын үсэг/
Төлөвлөгөө боловсруулсан:
ГБХЗХГ-ЫН ДАРГА А.НАРАНБОЛД
/албан тушаал/ /гарын үсэг/
2021 он
АГУУЛГА
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
-
- ОРШИЛ
- ҮНДЭСЛЭЛ
ХОЁР. МАНДАТЫН ШИНЖИЛГЭЭ
ГУРАВ. ГАДААД, ДОТООД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ
3.1. ГАДААД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ
3.2. ДОТООД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ
ДӨРӨВ. АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, БАРИМТЛАХ ЗАРЧИМ, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
4.1. АЛСЫН ХАРАА
4.2. ЭРХЭМ ЗОРИЛГО
4.3. БАРИМТЛАХ ЗАРЧИМ
4.4. ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
4.5. ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА
ТАВ. СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЧИГЛЭЛ
ЗУРГАА. СТРАТЕГИЙН ЗОРИЛГО БА САЛБАР, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БҮТЦИЙН УЯЛДАА, ЗУРАГЛАЛ
ДОЛОО. СТРАТЕГИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ХҮРЭХ ТҮВШИН
НАЙМ. СТРАТЕГИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР
Аймгийн ЗДТГ- Аймгийн засаг даргын тамгын газар
Аймгийн ИТХ- Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Аймгийн ГХУСАЗСЗ- Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөл
Орхон аймаг дахь ТАЗСЗ- Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн
салбар зөвлөл
ААНБ- Аж ахуй нэгж байгууллага
БСУГ- Боловсрол соёл урлагийн газар
БТСГ- Биеийн тамир спортын газар
ГБХЗХГ-Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар
ЗГХА-ГБХЗХГ- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд
залуучуудын хөгжлийн газар
МХГ- Мэргэжлийн хяналтын газар
НҮБ- Нэгдсэн үндэстний байгууллага
ОУБ- Олон улсын байгууллага
ОБГ- Онцгой байдлын газар
ПГ- Прокурорын газар
ТБ-Төрийн байгууллага
ТББ-Төрийн бус байгууллага
ХОБ- Хүүхдийн оролцооны байгууллага
ХХҮГ- Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
ШТГ- Шүүхийн тамгын газар
ШШГА- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
ЭМГ-Эрүүл мэндийн газар
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Оршил
Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний зорилго нь аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө зөвлөл, Залуучуудын салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын бодлого, стратегийн төлөвлөлт, хэрэгжилт хяналт-шинжилгээ үнэлгээ, төрийн захиргааны удирдлагаар хангах асуудлыг хамарсан бүтцийн загвар болон үйл ажиллагааны стратегийг тодорхойлоход оршино.
Энэхүү стратегийг хэрэгжүүлэгч Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь /цаашид агентлаг гэх/ аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн эрхлэх асуудлын хүрээний аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд аймгийн Засаг даргын тэргүүлсэн Хүүхдийн төлөө зөвлөл, Залуучуудын зөвлөлийн ажлын алба байна.
Энэхүү стратеги төлөвлөгөө нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021-2024 онд баримтлах дунд хугацааны хөгжлийн стратегийн үндсэн баримт бичиг болно.
1.2. Стратеги төлөвлөгөөний үндэслэл
Орхон аймгийн хүн ам 2020 оны байдлаар 108681 хүрч, нийт хүн амын 96,7 хувь нь Баян-Өндөр суманд, 3,3 хувь нь Жаргалант суманд амьдарч байна.
Нийт хүн амын 49,1 хувийг эрэгтэйчүүд, 50,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж, насны бүтцийн хувьд нийт хүн амын 61,1 хувийг хүүхэд, залуучууд, 31,2 хувийг 35-59 насныхан, 7,7 хувийг 60 ба түүнээс дээш насныхан эзэлж байна.
Аймгийн хэмжээнд гэр бүл хүүхэд залуучуудын салбарт 38 албан хаагч ажиллаж байна. Баян-Өндөр, Жаргалант сумын хэмжээнд 24 хамтарсан багийн 160 гишүүн ажиллаж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Хамтарсан багууд нь 2019-2020 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг 256 удаагийн сурталчилгаанд 6077 хүн хамруулснаас 3353 нь зорилтот хүн ам байсан. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сургалт, сурталчилгаа, зөвлөгөө хэлбэрээр 272 удаа зохион байгуулж, 4352 хүн хамруулснаас 1470 зорилтот хүн ам байсан.
2019 оноос хүүхэд хамгааллын санхүүжилт нэмэгдсэнтэй холбоотой хүүхэд хамгааллын чанар, хүртээмж сайжирч байна.
Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх болон холбогдох бусад байгууллага хоорондын мэдээлэл солилцох журмын дагуу сар, улирал бүр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил мэдээллийг солилцон эргэх холбоотой ажиллаж, эрсдэлт гэр бүл, хүүхдийн зураглалтай болж, байнга хяналтад байлгаж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулснаар гэр бүлийн зөрчил, хүүхдийн гэмт хэрэг, зөрчил буурч байна.
“Хүүхдийн тусламжийн 108” утсанд 2016-2020 онд нийт 684 дуудлага ирж, шийдвэрлэлт-98.2 хувь байсан. Үүнээс 2020 онд дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж буй үед нийт 184 дуудлага ирж, шийдвэрлэлт–95 хувийн гүйцэтгэлтэй ажилласан бөгөөд энэ нь өмнөх онуудаас 30-50 хувь өссөн үзүүлэлттэй байна. Дээрх дуудлагуудын мэдээлэл ирүүлж буй субъектийг авч үзвэл: 13,3% нь хүүхдийн эмээ, 22,5% нь хүүхдийн төрсөн ээж, 14,16% нь хүүхдийн төрсөн аав, 13,3% нь хүүхэд өөрөө, 8,3% нь хүүхдийн нагац эгч, 1,6% нь авга ах, 3,3% нь авга эгч, 12,5% нь хөндлөнгийн хүн (иргэн, нэрээ нууцалсан дугаар), 2,5% нь хөрш, 8,3% нь бусад хүмүүс хүчирхийллийг мэдээлсэн байна. Хүчирхийллийн хэлбэрээр авч үзвэл: бэлгийн хүчирхийлэл- 0,02%, сэтгэл санааны хүчирхийлэл- 36,9%, бие мах бодын хүчирхийлэл -24,2%, үл хайхрах хүчирхийлэл-28,8%, бусад дуудлага /хүнс тусламж хүссэн, хөл хорионы үед хүүхдүүдтэй уулзахыг хүссэн, эцэг эх нь өөр газар хөл хоринд орсон/-10,08% тус тус эзэлж байна. Хүчирхийлэл үйлдэгч /хүүхдийн хэн болох/-ээр нь авч үзвэл: Хүчирхийлэл үйлдэгчийн 33.3% нь хүүхдийн төрсөн аав, 37.5% нь хүүхдийн төрсөн ээж, 3.3% хүүхдийн эмээ, өвөө, 3.3% нь хүүхдийн нагац эгч, 10.83% хүүхдийн хойд аав, 1.6% хүүхдийн хойд ээж, 13.3% нь бусад, давхардсан тоогоор 17.5% нь эцэг, эх 2 нь хоёулаа хүүхдийг хүчирхийлэлд өртүүлж байна.
Тайлант хугацаанд “Гэр бүлийн туршилтын хөтөлбөр”, “Залуучуудын дэд хөтөлбөр”, “Хүүхэд хамгааллын жишиг сургууль” зэрэг хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлсэн.
“Гэр бүлийн туршилтын хөтөлбөр”-т 270 өрх хамруулж, сэтгэл зүйн үйлчилгээнд 360 хүн, гэр бүлийг нийгэмшүүлэх үйлчилгээнд 60 өрх, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд 42 өрх хамрагдаж, өрхийн үйлдвэрлэлтэй болсон үр дүнг үзүүлсэн.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжсэнээр залуучуудад зориулан хувь хүний хөгжлийг дэмжих, түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай, хорт зуршил, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл дадал, хэвшилтэй иргэн болоход чиглэсэн амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, хууль зүй, сэтгэл зүй, гэр бүлийн зөвлөгөө үйлчилгээнд холбон зуучлах ажлыг зохион байгуулж, нийт залуучуудын 60-70 хувьд хүрч ажилласан байна. Мөн зорилтот бүлгийн залуучуудыг нийгэмшүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Залуучуудын чиглэлээр цахим хуудас, мэдээлэл солилцох сошиал орон зай бий болгосон.
Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт Залуучуудын ордон /400 хүний багтаамжтай̆, 1056 м.кв талбайтай, хоёр давхар, 280 хүний хурлын танхим, кофе шоп, номын сан, сургалтын танхимтай̆ орчин үеийн жишигт нийцсэн цогцолбор/ байгуулагдсан. Залуучуудын ордон ашиглалтад орсноор шинээр 13 ажлын байр бий болж, залуучуудад чиглэсэн олон талт арга хэмжээ, нөлөөллийн үйл ажиллагаа, соёлын үйлчилгээ явуулах болон хувь хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл төлөвлөлтийн талаар төрөл бүрийн сургалт зохион байгуулах боломж бүрдэж байна.
ГБХЗХГ-ын 2016-2020 оны байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө нь 6 зорилт, 24 /103/ арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж, 90,5 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна. 2016-2020 оны стратеги төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээ бүрийг байгууллагын даргын үр дүнгийн гэрээ болон жилийн ажлын төлөвлөгөөнд нарийн задлан төлөвлөсөн бөгөөд тухайн жил жилийн тайланд үнэлгээ хийж байсан ба стратеги төлөвлөгөөнд үнэлгээ хийж байгаагүй болно. Иймд 2021-2024 оны байгууллагын стратегийн төлөвлөгөөг Төрийн албаны тухай хуулийн 53-р зүйлийн 53.1 дэх заалтыг хэрэгжүүлэн боловсруулах шаардлага гарсан.
“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, “Монгол улсын хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, үндэсний болон дэд хөтөлбөрүүд, Орхон аймгийн таван жилийн үндсэн чиглэл, Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэн байгууллагын дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, байгууллагын хөгжлийг хангах, гэр бүл, хүүхэд, залуучуудын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор энэхүү стратегийг боловсрууллаа.
ХОЁР. МАНДАТЫН ШИНЖИЛГЭЭ
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үндсэн чиг, үйл ажиллагаа нь дараах хууль тогтоомжоор зохицуулагдана. Үүнд:
- Монгол Улсын Үндсэн хууль
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хууль
- Төрийн албаны тухай хууль
- Хөдөлмөрийн тухай хууль
- Авлигын эсрэг хууль
- Гэр бүлийн тухай хууль
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль
- Хүүхдийн эрхийн тухай хууль
- Хүүхэд хамгааллын тухай хууль
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
- Боловсролын тухай хууль
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль
- Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль
- Гэрч хохирогчийн хамгаалах тухай хууль
- Эвлэрүүлэн зуучлах тухай хууль
- Захиргааны ерөнхий хууль
- Иргэний хууль
- Зөрчлийн тухай хууль
- Эрүүгийн хууль
- Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль
- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх тухай хууль
- Төсвийн тухай хууль
- Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенц
- Хүүхдийн эрхийн бусад олон улсын гэрээ Конвенц
- Монгол Улсын нэгдэн орсон бусад олон улсын гэрээ Конвенц
- Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030
- Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого
- Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
- Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
- Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
- Бусад холбогдох хууль, тогтоомж.
Салбарын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хуулийн тоо |
24 |
||||
үүнээс |
Тухайн салбарын хуулийн тоо |
5 |
|||
Нийтлэг мөрддөг хуулийн тоо |
19 |
||||
Үндсэн чиг үүрэг
|
Дэд чиг үүрэг |
Хамтран хэрэгжүүлэх чиг үүрэг, оролцогчид |
|||
Ерөнхий чиг үүрэг-1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг хангах |
|||||
ҮЧҮ-1: Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээрх хууль тогтоомж, тогтоол шийдвэр, хөтөлбөр стратеги, бодлогын баримт бичгүүдийг хяналтад авч, нэгдсэн төлөвлөлт хийх, төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг хангуулах, харьяа дээд шатны байгууллагад тайлагнах
|
Салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлах ажлыг зохион байгуулах; |
Аймгийн ЗДТГ
Төрийн болон төрийн бус байгууллага
Олон улсын байгууллага
Аж ахуйн нэгж байгууллага
Хэвлэл мэдээллийн байгууллагууд
Иргэд |
|||
Гэр бүл, залуучуудыг хөгжил, хүүхэд хамгааллын үйлчилгээнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог дээшлүүлэн хуулийн этгээд, иргэн, гэр бүл, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжих; |
|||||
Байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах; |
|||||
Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаарх мэдээллийн сан бүрдүүлж, үйл ажиллагаандаа ашиглах, эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүл, хүүхдийн халамж, хамгаалал үйлчилгээний талаар бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ, мэдээллийг нэгтгэн холбогдох байгууллагуудад өгөх. |
|||||
ҮЧҮ-2: Хүний нөөцийн бодлого, төсөв санхүүгийн төлөвлөлт, батлагдсан төсвийн зарцуулалт, төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээг хэрэгжүүлэх
|
Төрийн албан хаагчдын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албан хаагчдыг сургах, давтан сургах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тооцох; |
Аймгийн ЗДТГ
Аймгийн ТАЗ-ийн салбар зөвлөл
ТБ-ууд
ТББ-ууд
ОУБ-ууд
|
|||
Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих; |
|||||
Байгууллагын үйл ажиллагаанд иж бүрэн /байгууллагын дүрэм, журам, төлөвлөлт, тайлагналтын хэрэгжилт, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах үйл ажиллагаа, шилэн данс, санхүүгийн үйл ажиллагаа зэрэг хамаарна/ хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх. |
|||||
Ерөнхий чиг үүрэг- 2. Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд, залуучуудын чиглэлийн байгууллагад хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах |
|||||
ҮЧҮ-1. Салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт, хүүхэд залуучуудын чиглэлээрх үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих |
Хүүхэд хамгааллын бодлогын үйл ажиллагаанд хяналт тавих; |
ЦГ МХГ ЭМГ ПГ
|
|||
Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажлыг зохион байгуулах, хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэж, зөрчлийн хэрэг бүртгэл явуулах. |
|||||
ҮЧҮ-2. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэгчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах |
Нийгмийн ажилтан, Хамтарсан баг, хүүхдийн эрхийн Хууль зүйн хороо, хүүхдийн элчийг мэргэжил, арга зүйгээр хангах; |
Баян-өндөр, Жаргалант сумын хамтарсан багууд
Эцэг эх, иргэд |
|||
Хүүхэд, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зөвлөгөө, мэдээллээр хангах. |
|||||
Ерөнхий чиг үүрэг - 3. Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ |
|||||
ҮЧҮ-1. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь тусалж, дэмжих чиглэлээр хариу үйлчилгээ үзүүлэх |
Хүүхдийн тусламжийн утасны хариу үйлчилгээг үзүүлэх; |
Аймгийн ИТХ
Аймгийн ГХУСАЗСЗ
Аймгийн ЗДТГ
Баян-Өндөр, Жаргалант сум ЭМГ ЦГ ХХҮГ Шүүхийн ТГ Прокурорын газар ШШГГ
Өмгөөлөгчдийн холбоо ТББ-ууд
|
|||
Хүүхдийн эрсдэлийн мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах; |
|||||
Нөхцөл байдлын үнэлгээ хийж, аюулгүй байдлыг хангах; |
|||||
Хариу үйлчилгээг үзүүлэх, дэмжих, холбон зуучлах, гэр бүлд нь эргэн нэгтгэх; |
|||||
Хүүхэд хамгааллын талаарх мэдээлэл, судалгаанд дүгнэлт хийж, цаашид хийх ажлын чиглэлийг тодорхойлох. |
|||||
ҮЧҮ- 2. Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих
|
Хүүхдийн өөрийн удирдлагын болон оролцооны байгууллага, хүүхдийн хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжих; |
БСУГ
ХОБ-ууд |
|||
Хүүхдийн дунд зохион байгуулах уралдаан, тэмцээний чанар, хүртээмжийг сайжруулах. |
|||||
Ерөнхий чиг үүрэг - 4. Гэр бүлийн хөгжлийн үйлчилгээ |
|||||
ҮЧҮ-1. Гэр бүлд суурилсан салбар дундын уялдаа холбоог сайжруулан тэдний хандлага, оролцоог дэмжих
|
Гэр бүлд чиглэсэн гэр бүлийн боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах; |
Аймгийн ИТХ
Аймгийн ГХУСАЗСЗ
Аймгийн ЗДТГ
Баян-Өндөр, Жаргалант сум БСУГ ЭМГ ЦГ ХХҮГ Шүүхийн ТГ Прокурорын газар
Өмгөөлөгчдийн холбоо ТББ-ууд
|
|||
Гэр бүлийн харилцааны талаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх; |
|||||
Зорилтот өрх, гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулах; |
|||||
Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжин ажиллах эцэг эхчүүдэд хүүхдийн хүмүүжлийн эерэг арга сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах; |
|||||
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах. |
|||||
Ерөнхий чиг үүрэг-5. Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих |
|||||
ҮЧҮ-1. Залуучуудад чиглэсэн арга хэмжээ, нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлж, тэдний оролцоог дэмжих
|
Залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх; |
Аймгийн ЗДТГ
Баян-Өндөр, Жаргалант сум БСУГ ЭМГ ХХҮГ
Иргэний нийгмийн байгууллагууд ТББ-ууд
|
|||
Залуучуудад чиглэсэн амьдрах ухаан, нөхөн үржихүй, гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах; |
|||||
Залуучуудын гарааны бизнес, хөдөлмөр эрхлэлт, сайн дурын ажилд залуучуудын оролцоог дэмжих; |
|||||
Залуучуудын хүсэл, сонирхол, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан сонирхлын клуб, зөвлөл, бүлгийн үйл ажиллагааг дэмжих; |
|||||
Залуучуудыг хууль зүйн туслалцаа болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд холбон зуучлах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх; |
|||||
3. ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ
Байгууллагын төлөв байдалд алсын хараа, эрхэм зорилго, стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг явуулахад эерэг болон сөргөөр нөлөөлж болох боломж, эрсдэлүүдийг тодорхойлж байна.
Стратеги төлөвлөгөөг боловсруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг үнэлэх, шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлт хийх бүрд гадаад дотоод асуудлыг үнэлэн төлөвлөлтөд тусгаж ашиглана.
3.1.Гадаад орчны шинжилгээ
БОЛОМЖ |
БЭРХШЭЭЛ |
|
Засгийн газрын бодлого чиглэл, хууль эрх зүйн зохицуулалт |
||
|
|
|
Нийгэм, улс төрийн хүчин зүйлс |
||
|
|
|
Гадаад харилцаа, түншлэл |
||
|
|
|
Технологийн хүчин зүйлс |
||
|
|
|
3.2. Дотоод орчны шинжилгээ
Давуу тал |
Сул тал
|
|
|
Боломж |
Аюул
|
|
|
ДӨРӨВ. АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, АЖИЛЛАХ ЗАРЧИМ, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
4.1. Алсын хараа
Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүүхэд, залуучуудын эрхийг дээдэлж, үүргийг ухамсарлуулан, тэднийг хөгжих, оролцох, суралцах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангах
4.2. Эрхэм зорилго
Гэр бүл, хүүхэд, залуучуудын тэгш оролцоог хангаж, нийгмийн хөгжлийн таатай орчныг бүрдүүлэн, тэдэнд чиглэсэн хөгжил, хамгааллын цогц үйлчилгээг чадварлаг баг, түншлэл, мэдээлэл, нөлөөллийн хамтын ажиллагаанд тулгуурлан, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх
4.3. Үйл ажиллагаанд баримтлах зарчим
- Дэвшилтэт уламжлал, соёл заншил болон орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг зохистой уялдуулах;
- Гэр бүлийн тогтвортой, хамтын амьдралыг дэмжиж, хүний эрхийг нэн тэргүүнд эрхэмлэн дээдлэх;
- Хүний хөгжлийн үе шат дахь нас, хүйс, сэтгэхүйн онцлог, ялгаатай байдалд мэдрэмжтэй хандаж, хөгжлийн түүчээ болох;
- Үйл ажиллагаа нээлттэй, ил тод, удирдах арга барил шударга, шинийг санаачлагч, өөрчлөлтийг манлайлагч байх;
- Чадавхыг бэхжүүлж, хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэн бие даасан, хөгжил дэвшлийг эрхэмлэгч, мэргэжлийн, чадварлаг, нэгдмэл зорилготой баг болон бүрдэх;
- Холбогдох бодлого, шийдвэр, төлөвлөлт, төсвийг санхүүжилтийн үйл ажиллагаатай нь уялдуулан оновчтой хуваарилах;
- Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог хангасан байх.
4.4. Тэргүүлэх чиглэл
- Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хүний эрхэд суурилсан хандлага, өсвөр үе залуучуудын үзэл бодол болон гэр бүлийн хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэхэд нөлөөлж, хуулийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар мэргэжил арга зүйн удирдлагаар холбогдох талуудыг хангаж, орон нутгийн чадавхыг бий болгох;
- Гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан бүх шатны үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг хэрэгжүүлж, хамтран ажилладаг байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах;
- Гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хамгаалах, хөгжүүлэхэд төр олон нийт, иргэний нийгэм, олон улсын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүүхэд залуучуудын оролцоог өргөжүүлэх;
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар судалгаа, мэдээллийн санг бүрдүүлж, хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлж, мэдээллийн удирдлагыг хэрэгжүүлэх;
- Байгууллагын үйл ажиллагаанд үр ашигтай, хурдтай, сэлгэх чадвартай арга барилыг нэвтрүүлж, байгууллагын соёлыг төлөвшүүлэн ил тод байдлыг хангаж ажиллах.
4.5. Хэрэгжүүлэх хугацаа: 2021-2024 он
ТАВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЧИГЛЭЛ
5.1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар төрийн захиргааны бүтэц тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийн бодлого, төсөв, санхүү, үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
5.1.1. Төрийн захиргааны байгууллагын удирдлагын манлайллыг хангаж, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг мөрдөх;
5.1.2. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа болон хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан үе шаттай хэрэгжүүлэх замаар хүний нөөцийг бэхжүүлэх;
5.1.3. Үр дүн, хөтөлбөрт суурилсан төлөвлөлт, санхүүжилтийн зарцуулалтыг сайжруулж, ил тод байдлыг ханган ажиллах
5.1.4. Залуучууд хөгжлийн төв, хүүхдийн ордон, хүүхдийн зуслан, гэр бүлд зөвлөгөө өгөх төв зэргийн үйл ажиллагаа, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг ханган, хяналт тавих;
5.1.5. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын сайн туршлага арга зүйг хэрэгжүүлэх, зохион байгуулах, үйл ажиллагааг тогтмолжуулж, бодлого төлөвлөлтөд тусгах;
5.1.6. Олон Улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх, дотоодын болон гадаад улс оронтой харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
5.2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, хууль, эрх зүйн хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх;
5.2.1. Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэд олон нийт, өсвөр үе залуучуудын оролцоог ханган, нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулах
5.2.2. Эрсдэлтэй бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах, дахин эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах
5.2.3. “Хүүхдийн тусламжийн 108 утас”-ны хариу үйлчилгээний чанарыг сайжруулах, хяналт тавих, хамтын ажиллагааг хөгжүүлэх
5.2.4. Гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэл, асралт гэр бүл болон хүүхэд үрчлэлт, асран хамгаалагч тогтоох зэрэг асуудлаар шинжээчээр ажиллах
5.2.5. Төвлөрсөн болон гэр бүлд түшиглэсэн халамж асрамжийн хувилбарт үйлчилгээний стандарт, дүрэм журам, гадаад болон дотоод үрчлэлд тавих хяналтыг сайжруулах
5.2.6. Өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн зуслан, амралт чөлөөт цагийн тоглоом, өдөр өнжүүлэх төв, сургалтын төв, хүүхэд харах төв, дотуур байр, хөгжлийн төв, дугуйлан сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих
5.2.7. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын үйлчилгээ, үйл ажиллагааг мэргэшсэн, магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээдээр гэрээлэн гүйцэтгүүлж, үр дүнг тооцох, олон нийтэд мэдээлэх.
5.3. Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаарх нийгмийн үйлчилгээг хэрэгжүүлэхэд салбар дундын уялдаа холбоог идэвхжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах
5.3.1. Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Залуучуудын салбар зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах
5.3.2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенц, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, түгээх, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, салбар дундын уялдааг хангах
5.3.3. Холбогдох хууль тогтоомжийн дагуу орон нутгийн нэгж харьяа байгууллага, түүний ажилтан, Хамтарсан баг, Хүүхдийн хууль зүйн хорооны гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, ажлын гүйцэтгэлийг дүгнэх, урамшуулах, идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах
5.3.4. Гэр бүл, хүүхэд залуучуудад зөв зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт явуулах орон нутгийн сургагч багш нарыг үе шаттай бэлтгэж, ажиллуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх
5.3.5. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээг стандартад нийцүүлэн орон нутагтаа ажиллуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах.
5.4. Салбарын статистик үзүүлэлт, мэдээллийн сангийн системийг боловсронгуй болгон, судалгаанд суурилсан, хяналт шинжилгээ үнэлгээг бий болгох
5.4.1. Гэр бүл, хүүхдийн эрх, хамгаалал, залуучуудын талаар нэгдсэн болон төрөлжсөн статистик мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийг баяжуулах, тогтмол шинэчлэх, баримтжуулах, түгээх журмыг мөрдөх, хэрэгжүүлэх
5.4.2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авах
5.4.3. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ хийх аргачлал, хамтарсан багийн ажиллах журам, хүүхдийн хууль зүйн хорооны журам, нэг цэгийн үйлчилгээний журам, түр хамгаалах байрны журмуудын хэрэгжилтийг хангах, зорилтот бүлэгт үйлчилгээг хүргэсэн байдлыг баримтжуулах
5.5. Гэр бүл, хүүхэд, залуучуудаас гарсан санал, хүсэлт, үзэл бодлыг сонсож, бодлого шийдвэр, үйл ажиллагаандаа тусган, иргэд олон нийт рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг өргөнөөр зохион байгуулах
5.5.1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг тодорхойлж, иргэд олон нийтийг мэдлэг, мэдээлэлтэй болгон, эрх үүргийн тэнцвэртэй харьцааг бий болгох
5.5.2. Хэвлэл мэдээлэл олон нийттэй хамтран ажиллах, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих
5.5.3. Хүүхдийн, гэр бүлийн, залуучуудын чуулганыг тогтмолжуулж, чуулганы шийдвэрийг бодлого төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх
5.5.4. Орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхэд эцэг эх, хүүхдийн элчийн төлөөллийг оруулах, хүүхдийн элчийн үйл ажиллагааг тогтмолжуулах
5.5.5. Зөв үлгэр дуурайлалтай гэр бүл, хүүхэд, залуучуудын амжилтыг сурталчлан алдаршуулж, хүний хөгжлийг дэмжихэд идэвх санаачилгатай ажилласан иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжийг дэмжин урамшуулах
5.5.6. Иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх
5.6. Хүүхэд, залууст гэр бүлийн боловсрол олгох төр, иргэний хамтын ажиллагааг бий болгох, амьдралын чанарыг сайжруулах хөгжлийн үйлчилгээг тодорхойлон хүргэх, гэр бүлийн хүмүүжил, үнэт зүйлсээ хайрлан хамгаалах сэтгэл зүйн эерэг нөлөөллийг үзүүлэх, гэр бүлийн сайн туршлагыг түгээх, зорилтот гэр бүлийг дэмжих
5.6.1. Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, гэр бүлийг дэмжих, зөвлөгөө өгөх төв болон мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
5.6.2. Гэр бүл, эцэг эхийг хүүхдээ зөв үлгэр дуурайлалтай хүмүүжүүлэх арга барилд суралцуулах, тэдний хандлагыг өөрчлөх ажлуудыг зохион байгуулах, нөлөөллийн үйл ажиллагааг явуулах
5.6.3. Үндэсний өв соёл уламжлалаа хамгаалах, өвлүүлэх хөгжүүлэх /ургийн бичиг, хөтлөх/зорилго бүхий бодлогыг хэрэгжүүлж, олон нийтийн санаачилгыг дэмжих
5.6.4. Гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хангах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, эрчүүдийн манлайлал, үлгэр дуурайлал, хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх.
ЗУРГАА. СТРАТЕГИЙН ЗОРИЛГО БА САЛБАР, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БҮТЦИЙН УЯЛДАА, ЗУРАГЛАЛ
6.1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орон нутаг дахь бүтэц бөгөөд орон нутагт аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байна.
6.2. Аймгийн Засаг дарга нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батална.
6.3. Газар нь дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд, төрийн үйлчилгээний ажилчид гэсэн орон тоогоор дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.
6.4. Стратегийн төлөвлөгөөний үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтын загварыг тусгав.
ЗГХА-ГБХЗХГ |
ГБХЗХГ |
Аймгийн ХТЗөвлөл |
Залуучуудын салбар зөвлөл |
СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ |
Сум, баг, сургуулийн нийгмийн ажилтнууд |
Хүүхэд, залуучуудын үүсгэл санаачилгын баг, хамт олон, сонирхлын бүлэг, клуб |
Хүүхдийн элч |
Эцэг эхийн зөвлөл |
ОУ-ын болон гадаадын байгууллага |
Аймгийн ЗДТГ |
Хүүхдийн ордон |
Залуучууд хөгжлийн төв |
Бусад хэрэглэгч |
Хүүхэд хамгааллын хамтарсан багууд |
Хүүхдийн асрамж, халамжийн төвүүд |
Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагууд |
Хүүхдийн Янзага зуслан |
Гэр бүл, хүүхэд, залуучууд |
Хэвлэл мэдээллийн байгууллага |
Сургалтын байгууллага |
Иргэний нийгмийн байгууллагууд |
Иргэд, олон нийт |
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо |
Залуучуудын ордон |
Харьяа нэгж |
ДОЛОО. СТРАТЕГИЙН ЗОРИЛГЫГ ХЭМЖИХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ,
СУУРЬ БОЛОН ЗОРИЛТОТ ТҮВШИН
№ |
Шалгуур үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Суурь түвшин /2020/ |
Хүрэх түвшин |
Тайлбар |
Мэдээлэл цуглуулах давтамж |
|||
2021 |
2022 |
2023 |
2024 |
||||||
1 |
Төрийн албан хаагчдыг сургалтад хамруулсан хувь |
Тоо |
Давхардсан тоогоор 43 |
10%-иар нэмэгдүүлнэ |
10%-иар нэмэгдүүлнэ |
10%-иар нэмэгдүүлнэ |
10%-иар нэмэгдүүлнэ |
2020 оны суурь түвшин |
Жилд 1 удаа |
2 |
Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо |
Хувь |
640 |
3%-иар нэмэгдүүлнэ |
3%-иар нэмэгдүүлнэ |
3%-иар нэмэгдүүлнэ |
3%-иар нэмэгдүүлнэ |
2020 оны суурь түвшин |
Жилд 1 удаа |
3 |
Хүүхдийн хөгжлийн үйлчилгээнд хамрагдсан тоо |
оо |
|
|
|
|
|
|
|
4 |
Зорилтот гэр бүлд чиглэсэн арга хэмжээнд хамрагдсан өрхийн тоо |
Хувь |
20 |
20%-иар нэмэгдүүлнэ. |
20%-иар нэмэгдүүлнэ. |
20%-иар нэмэгдүүлнэ. |
20%-иар нэмэгдүүлнэ. |
2020 оны суурь түвшин |
Жилд 1 удаа |
5 |
Хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн боловсролын чиглэлээр сургалтад хамрагдсан эцэг, эхчүүдийн тоо |
Хувь |
8950 |
20%-иар нэмэгдүүлнэ. |
20%-иар нэмэгдүүлнэ. |
20%-иар нэмэгдүүлнэ. |
20%-иар нэмэгдүүлнэ. |
2020 оны суурь түвшин |
Жилд 1 удаа |
6 |
Залуучуудын хөгжлийн төв, Залуучуудын ордноор үйлчлүүлсэн залуучуудын тоо |
Тоо |
5950 |
20%-иар нэмэгдүүлнэ. |
20%-иар нэмэгдүүлнэ. |
20%-иар нэмэгдүүлнэ. |
20%-иар нэмэгдүүлнэ. |
2020 оны суурь түвшин |
Жилд 1 удаа |
7 |
Сайн дурын ажилд зуучлагдсан залуучуудын тоо |
Хувь |
25 |
5%-иар нэмэгдүүлнэ. |
5%-иар нэмэгдүүлнэ. |
5%-иар нэмэгдүүлнэ. |
5%-иар нэмэгдүүлнэ. |
2020 оны суурь түвшин |
Жилд 1 удаа |
8 |
Амьдрах ухаан, нөхөн үржихүйн сургалт, нөлөөллийн ажилд оролцсон залуучуудын тоо |
Хувь |
6000 |
10%-иар нэмэгдүүлнэ. |
10%-иар нэмэгдүүлнэ. |
10%-иар нэмэгдүүлнэ. |
10%-иар нэмэгдүүлнэ. |
2020 оны суурь түвшин |
Жилд 1 удаа |
НАЙМ. СТРАТЕГИЙН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
Гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр төрөөс баримтлах бодлогын үр дүн, үр нөлөөг сайжруулж, хариуцлагыг бэхжүүлж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэлийг сайжруулах.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, байгууллагын ажлын гүйцэтгэл сайжирсан, үр нөлөөний үнэлгээ хийгдсэн байна.
Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ үнэлгээг нутгийн захиргааны байгууллага /Аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс/ нь хоёр жил тутамд хийж, дүнг Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь стратегийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж болно.
--- оОо ---
БАЙГУУЛЛАГЫН 2021-2024 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бодлогын баримт бичигт тусгагдсан, болон үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилт |
Стратеги /арга зам/ |
Шалгуур үзүүлэлт |
Суурь түвшин 2020 |
Зорилтот түвшин 2024 |
Санхүүгийн эх үүсвэр |
Ерөнхий чиг үүргийн нэр:
|
|||||
Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг ханган салбар дундын үйл ажиллагааг сайжруулах |
|||||
Зорилт-1.1.1 Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээрх хууль тогтоомж, тогтоол шийдвэр, хөтөлбөр стратеги, бодлогын баримт бичгүүдийг хяналтад авч, нэгдсэн төлөвлөлт хийх, төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг хангуулах, харьяа дээд шатны байгууллагад тайлагнах, хяналт тавих; |
Салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлах ажлыг зохион байгуулах; |
-сурталчлах хуулийн тоо -хамрагдсан хүний тоо -зөвлөмж мэдээллийн тоо |
300 постор зөвлөмж Хандалт -5000
|
- |
Улсын төсөв
|
Гэр бүл, залуучуудыг хөгжил, хүүхэд хамгааллын үйлчилгээнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог дээшлүүлэн хуулийн этгээд, иргэн, гэр бүл, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх; |
-хамтран ажилласан байгууллагын тоо -хамтран хийсэн үйл ажиллагааны тоо, хамрагдалт, үр дүн |
|
Хамтын ажиллагаа сайжирсан байна. |
Улсын төсөв
|
|
Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Залуучуудын салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах; |
-зөвлөлийн хуралдааны тоо - шийдвэрлэсэн асуудлын тоо
|
4 удаа
|
Жил бүр 4-өөс доошгүй удаа хуралдана. |
Улсын төсөв
|
|
Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаарх мэдээллийн сан бүрдүүлж, үйл ажиллагаандаа ашиглах, эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүл, хүүхдийн халамж, хамгаалал үйлчилгээний талаар бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ, мэдээллийг нэгтгэн холбогдох байгууллагуудад өгөх. |
-судалгааны төрөл, хэлбэр -судалгааны үр дүнгээр хийсэн ажлын хэрэгжилт, гарсан өөрчлөлт |
18 төрөл |
Аймгийн хэмжээнд нэгдсэн программ хангамжтай болсон байна.. |
Улсын төсөв
|
|
Зорилт-1.1.2. Хүний нөөцийн бодлого, төсөв санхүүгийн төлөвлөлт, батлагдсан төсвийн зарцуулалт, төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээг хэрэгжүүлэх. |
Төрийн албан хаагчдын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албан хаагчдыг сургах, давтан сургах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тооцох; |
-сургалтад хамрагдсан албан хаагчийн тоо -нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хэрэгжүүлсэн арга хэмжээний тоо -албан хаагчдын сургалт, хөгжил, нийгмийн асуудалд зарцуулсан зардлын хэмжээ |
Давхардсан тоогоор -43 |
Жил бүр 10%-аар нэмэгдүүлнэ. |
Улсын төсөв
|
Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих; санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах; |
-гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт -төсөв, санхүүгийн зөв зарцуулалт |
- |
Төсөв зориулалтын дагуу зарцуулагдсан байна. |
Улсын төсөв
|
|
Байгууллагын үйл ажиллагаанд иж бүрэн /байгууллагын дүрэм, журам, төлөвлөлт, тайлагналтын хэрэгжилт, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах үйл ажиллагаа, шилэн данс, санхүүгийн үйл ажиллагаа зэрэг хамаарна/ хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх. |
-байгууллагын иж бүрэн хяналт шинжилгээ үнэлгээ -сайжруулах чиглэлээр авсан арга хэмжээ
|
- |
Байгууллагын үйл ажиллагаа сайжирсан байна. |
Улсын төсөв
|
|
|
|||||
Зорилт-1.2.1 Салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт, хүүхэд залуучуудын чиглэлээрх үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих; |
Өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн зуслан, амралт чөлөөт цагийн тоглоом, өдөр өнжүүлэх төв, сургалтын төв, хүүхэд харах төв, дотуур байр, хөгжлийн төв, дугуйлан сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих; |
-хяналт тавьсан байгууллагын тоо -гарсан зөрчлийн дагуу хийсэн ажил арга хэмжээ |
Хүүхдийн зуслан-3 РС-12 Дотуур байр-3 Өдөр өнжүүлэх-5 |
Хүүхдийн зуслан-3 РС-12 Дотуур байр-3 Өдөр өнжүүлэх-5 |
Улсын төсөв |
Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажлыг зохион байгуулах, хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэж, зөрчлийн хэрэг бүртгэл явуулах; |
-шалган шийдвэрлэсэн зөрчлийн тоо -урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил,, үр дүн
|
- |
- |
Улсын төсөв |
|
Зорилт-1.2.2. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэгчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах. |
Нийгмийн ажилтан, Хамтарсан баг, хүүхдийн эрхийн Хууль зүйн хороо, хүүхдийн элчийг мэргэжил, арга зүйгээр хангах; ажлын гүйцэтгэлийг дүгнэх, урамшуулах, идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах; |
-арга зүйгээр хангасан нийгмийн ажилтны тоо -дэмжин урамшуулсан нийгмийн ажилтны тоо |
-БНА-22 -СНА-14 -ЭМНА-3 -ХНХ-16 |
БНА-22 -СНА-14 -ЭМНА-3 -ХНХ-16 |
Улсын төсөв |
Хүүхэд, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зөвлөгөө, мэдээллээр хангах. |
-зөвлөгөө өгсөн гэр бүл, эцэг эхийн тоо |
168 |
300 |
Улсын төсөв |
|
Ерөнхий чиг үүргийн нэр:
|
|||||
Хүүхдийн хөгжлийг дэмжин, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулна. |
|||||
Зорилт-2.1.1 Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь тусалж, дэмжих чиглэлээр хариу үйлчилгээ үзүүлэх; |
Хүүхдийн тусламжийн утасны хариу үйлчилгээг үзүүлэх; |
-хүүхдийн 108 утсанд ирсэн дуудлагын тоо -хариу үйлчилгээний үр дүн, шийдвэрлэлт |
95 |
98 |
Улсын төсөв |
Гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэл, асралт гэр бүл болон хүүхэд үрчлэлт, асран хамгаалагч тогтоох зэрэг асуудлаар шинжээчээр ажиллах; |
-шинжээчийн дүгнэлт гаргасан гэр бүлийн тоо -үнэн зөв, бодитой хийсэн байдал, үр дүн |
11 |
- |
Улсын төсөв |
|
Төвлөрсөн болон гэр бүлд түшиглэсэн халамж асрамжийн хувилбарт үйлчилгээний стандарт, дүрэм журам, гадаад болон дотоод үрчлэлд тавих хяналтыг сайжруулах; |
-үрчлэгдсэн хүүхдийн тоо, түүнд тавих хяналт, үр дүн |
64 |
- |
Улсын төсөв |
|
Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээг стандартад нийцүүлэн орон нутагтаа ажиллуулах; |
-түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүний тоо -үзүүлсэн үйлчилгээний тоо |
57 |
- |
Улсын төсөв |
|
Зорилт-2.1.2. Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих. |
Хүүхдийн өөрийн удирдлагын болон оролцооны байгууллага, хүүхдийн хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжих; |
-хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын тоо -- зохион байгуулсан арга хэмжээ, хамруулсан хүүхдийн тоо, хувь
|
36 / 1700 |
50 / 2500 |
Улсын төсөв |
Хүүхдийн дунд зохион байгуулах уралдаан, тэмцээний чанар, хүртээмжийг сайжруулах. |
-зохион байгуулсан арга хэмжээ, хамруулсан хүүхдийн тоо, хувь
|
|
|
Улсын төсөв |
|
|
|||||
Зорилт-2.2.1. Гэр бүл, иргэд олон нийтийг мэдлэг, мэдээлэлтэй болгон, эрх үүргийн тэнцвэртэй харьцааг бий болгох
|
Гэр бүлд чиглэсэн гэр бүлийн боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах; |
-сургалтад хамрагдсан хүний тоо -зохион байгуулсан нөлөөллийн үйл ажиллагааны тоо, хамрагдалт |
2850 |
5500 |
Улсын төсөв |
Гэр бүлийн харилцааны талаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх; |
-зөвлөгөө өгсөн хүний тоо
|
117 |
- |
Улсын төсөв |
|
Зорилтот өрх, гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулах; |
-амьдралын чанарыг сайжруулсан өрхийн тоо |
50 |
80 |
Улсын төсөв |
|
Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжин ажиллах эцэг эхчүүдэд хүүхдийн хүмүүжлийн эерэг арга сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, гэр бүлийн сайн туршлагыг түгээх; |
-эцэг эхийн зөвлөлийн тоо -хүмүүжлийн эерэг арга сургалтад хамрагдсан эцэг эхийн тоо |
8950 |
15000 |
Улсын төсөв |
|
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах. |
-зохион байгуулсан арга хэмжээ, хамрагдалт -гэр бүлийн хүчирхийлэл буурсан тоо |
ГБХ-ийн гэмт хэрэг-17 Зөрчил-220 |
- |
Улсын төсөв |
|
Залуучуудын хөгжлийг дэмжин тэдний хандлага, оролцоог дэмжих |
|||||
Зорилт 2.3.1. Нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоог сайжруулж, тэднийг бүхий л талаар дэмжин ажиллах |
Залуучуудын дэд хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх; |
-хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь |
- |
100% |
Улсын төсөв |
Зөв үлгэр дуурайлалтай залуучуудын амжилтыг сурталчлан алдаршуулж, хүний хөгжлийг дэмжихэд идэвх санаачилгатай ажилласан иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжийг дэмжин урамшуулах; |
-дэмжин ажилласан байгууллага, залуучуудын тоо |
|
|
Улсын төсөв |
|
Залуучуудад гэр бүлийн, нөхөн үржихүйн, амьдрах ухааны боловсрол олгох, хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалтыг зохион байгуулах; |
-сургалтад хамрагдсан залуучуудын тоо, хувь |
|
|
Улсын төсөв |
|
Үндэсний өв, соёл уламжлалаа хамгаалах, өвлүүлэх хөгжүүлэх /ургийн бичиг, хөтлөх/ зорилго бүхий бодлогыг хэрэгжүүлж, олон нийтийн санаачилгыг дэмжих. |
-зохион байгуулсан сургалт нөлөөллийн ажил, хамрагдалт |
|
|
Улсын төсөв |
- о0о
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
- ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
- КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 0 Онлайн
- 70 Өнөөдөр
- 164 Өчигдөр
- 824 Долоо хоногт
- 1000 Сүүлийн сард
- 234359 Нийт хандалт