ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Нэг. Хяналт шинжилгээ, үнэлгээний зорилго, зорилт
1.1. Хяналт шинжилгээ, үнэлгээ нь байгууллагын үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаарх мэдээлэлд боловсруулалт хийж, зорилтын хэрэгжилт, үр дүн, үр ашиг, нөлөөллийг шинжлэн дүгнэх, дараагийн зорилтыг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, санал, дүгнэлт, зөвлөлгөөгөөр хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм.
1.2. ХШҮ-ний үндсэн зорилго нь байгууллагын үйл ажиллагааны үр дүн, өртөг, зардал, үр нөлөөллийг бодитойгоор тогтоох, гүйцэтгэлийн хүрсэн түвшинг баталгаажуулах, амжилтыг ахиулах, удирдлагыг цаг үеэ олсон, үнэн зөв мэдээллээр хангахад оршино.
1.3. Төр засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, ХНХЯамтай байгуулсан гэрээ, ГБХЗХГ-ын үйл ажиллагааны стратегийн зорилт, Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэх ажлыг хэрхэн төлөвлөж, зохион байгуулж байгааг тооцож үр дүнг үнэлэхэд чиглэгдэнэ.
Хоёр. Хяналт шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ,
шалгуур үзүүлэлт
2.1. Төр засгийн хууль, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн /заалт тус бүрээр/ -10 оноо
2. ХНХЯ-ын сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хэрэгжилт /Холбогдох заалт нэг бүрээр/ -10 оноо
2.3. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт /заалт нэг бүрээр/ -10 оноо
2.4. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт /заалт нэг бүрээр/ -10 оноо
2.5. “ Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх” стратегийн хэрэгжилт -10 оноо
2.6. “ Хүүхдийн оролцоог дэмжих” стратегийн хэрэгжилт – 10 оноо
2.7. Байгууллагын болон өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, төлөвлөгөөнөөс гадуур зохиосон ажлын хэрэгжилт -10 оноо
2.8. Байгууллагын тайлан, мэдээг хугацаанд нь чанартай гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байдал – 10 оноо
2.9. Мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт – 10 оноо
2.10. Бичиг баримтын боловсруулалтын чанар, баримт бичгийн стандарт мөрдөлт /стратеги зорилт, гэрээ, хөтөлбөр, удирдамж, чиглэл зэрэг материалыг тооцож дүгнэнэ./ -5 оноо
Гурав. Хяналт- шинжилгээ, үнэлгээний аргачлал
Хяналт - шинжилгээ, үнэлгээг ахлах мэргэжилтэн болон ХШҮ хариуцсан мэргэжилтэн улирал бүр дүгнэж гүйцэтгэнэ.
3.1. Хууль, тогтоол шийдвэр болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, үр дүнг үнэлэхдээ тухайн зорилт, арга хэмжээний хүрэх түвшинг гүйцэтгэлтэй харьцуулж оноогоор илэрхийлнэ.
3.2. Биелэлтийн хувийг тодорхойлохдоо дараах зарчмын баримтлана. Үүнд:
1. Тухайн заалтаар тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, энэ талаар холбогдох шийдвэр, үр дүн гарч, тогтворжсон бол 100 хувь
2. Тухайн заалтаар тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа бол 90.0 хувь
3. Тухайн заалтаар тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрсдөөс хамаарах бүх шийдвэрийг гарган, санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэн, шийдвэр гаргагч дээд байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа бол гүйцэтгэлийн байдлыг харгалзан 70.0 хувь
4. Бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн бол хийгдэж байгаа ажлын түвшинг харгалзан 50.0 хувь
5. Тухайн заалтад тусгагдсан асуудлыг шийдвэрлэх бэлтгэл ажил хийгдэж дуусаад боловсруулалтын шатанд байгаа бол хийгдэж байгаа ажлын түвшинг харгалзан 30.0 хувь
6. Арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаарадлагатай тооцоо, судалгаа хийх зэрэг бэлтгэл хангахтай холбогдсон арга хэмжээг авч эхэлж байгаа бол ажлын түвшинг харгалзан 10.0 хувийн биелэлттэй байна гэж үзнэ.
7. Ямар ч ажил зохион байгуулаагүй бол “0” гэж үзнэ.
3.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр мэргэжилтэн, ажилтнуудад зөвлөмж гаргаж өгнө.
Дөрөв. Шагнал урамшуулал
4.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.1.1 ГБХЗХГ-ын болон харъяа байгууллагын тэргүүний арга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх
4.1.2 Үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах
4.1.3 Үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэл өгөх, шаардлагатай тохиолдолд зохих удирдамжийн дагуу газар дээр нь шалгалт хийж, дүгнэлт гаргах
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
- ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
- КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 0 Онлайн
- 74 Өнөөдөр
- 164 Өчигдөр
- 828 Долоо хоногт
- 1004 Сүүлийн сард
- 234363 Нийт хандалт