info@child.or.gov.mn      (+976) 70350136

ОРХОН АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТ


Image

 

 

БАЙГУУЛЛАГЫН СТАНДАРТ

 

 

 

 

Албан хаагчийн үйлчилгээнд тавих шаардлага

 

CS:   61 0030 : 2018

 

 

 

 

 

 

 

 

 

Гэр бүл, хүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг

2018 он

 

БАЙГУУЛЛАГЫН СТАНДАРТ

Албан хаагчийн үйлчилгээнд тавих шаардлага

 

2018 оны 04-р сарын 26-наас 2020 оны 04-р сарын 26 хүртэл хүчинтэй.

Reguire ments for employees activities

 

 

            Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын  25-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлав.

            Энэхүү стандарт 2018 оны 04 дүгээр сарын 25 -ны өдрөөс эхлэн хүчинтэй.

1.Зорилго

1.1.Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдаас хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж, иргэд байгууллага, аж ахуйн нэгж буюу үйлчлүүлэгчдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, байгууллагын үйл ажиллагааны чанар бүтээмжийг дээшлүүлэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд энэхүү стандартын зорилго оршино.

 

2. Хамрах хүрээ

2.1.Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид албан үүргээ гүйцэтгэх явцад мөрдөнө.

 

3. Албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

 

3.1. Албан хаагч нар өдөр тутмын үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг удирдлага болгон ажиллана.

- Хүнд сурталгүй, шударга, соёлтой, шуурхай үйлчилгээг эрхэмлэнэ

- Гэр бүл, хүүхэд, залуучууудын эрх ашгийг эрхэмлэн дээдэлж хамгаална.

- Гэр бүл, хүүхэд, залуучууудад ээлтэй орчин бүрдүүлнэ.

- Эрхэлсэн ажилдаа эзэн болж, захирах захирагдах зарчмыг баримталж ажиллана.

- Ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд шуурхай гүйцэтгэнэ.

- Ажил үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлан хандахгүй байхын зэрэгцээ хамт ажиллагсдад  болон бусад хүмүүсийн эрхийг хүндэтгэнэ.

- Төрийн байгууллага, төрийн ажилтны нэр хүндийг хамгаалж ажиллана

 

4. Албан хаагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага

 

4.1.Албан хаагч нь үйлчлүүлэгчтэй харилцахдаа инээмсэглэн угтаж, эелдэг зөв үг хэрэглэн мэндчилж угтана. Хэнтэй ч болов зөв боловсон эелдэг харилцан сайхан сэтгэгдэл төрүүлж, эелдэгээр үдэж байна.

4.2. Уулзах гэсэн хүнийг, хүүхдийг хүндэтгэн харилцаж, тэднийг тэвчээртэй сонсож, хүнтэй уулзах, ярилцахдаа хийж буй зүйлээ орхин цаг гарган хүндэтгэлтэй хандаж байна.

4.3. Баярлалаа, баяртай дахин уулзая гэх мэт эелдэг харилцааны үг хэллэг хэрэглэж

байна.

 

 

4.4. Утас дуугармагц авч, ГБХЗХГ-ын ажилтан...................сонсож байна нэж нэрээ эхлэн хэлж, хүний үгийг дуустал сонсоод товч, тодорхой хариу хэлж байна. Утсаар харилцсаны эцэст баярлалаа, баяртай гэдэг үгийг эелдэгээр хэлж байна.

4.5. Утсаар албаны чухал гэсэн хүнтэй ярихдаа ГБХЗХГ-ын ажилтан ярьж байна гэж нэрээ хэлж, ярих зүйлээ урьдчилан төлөвлөж, товч тодорхой ярих, мэдээлэл солилцох

4.6. Үйлчлүүлэгчийг хүлээлгэхдээ “Уучлаарай, та түр хүлээнэ үү” гээд шалтгаанаа тайлбарлах, мөн бусад ажилтны туслалцаа, мэдлэг шаардлагатай тохиолдолд “Уучлаарай түр хүлээнэ үү, одоохон тодруулаад өгье” гэж хэлнэ.

4.7. Үйлчилгээг өөр ажилтанд шилжүүлэх тохиолдолд “Уучлаарай, одоо танд манай ажилтан /нэр/ үйлчлэх болно” гэж хэлээд шилжүүлнэ.

4.8. Албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас алдаа гарсан тохиолдолд “Уучлаарай, энэ миний /бидний, манай ажилтны/ буруугаас боллоо” гэж алдаагаа шударгаар хүлээн зөвшөөрч, түүнийг засах талаар нэн даруй шараадлагатай арга хэмжээг авна.

 

5. Албан хаагчийн хувцаслалт, гадаад төрх, байдалд тавих шаардлага

 

5.1.  Албан хаагч нь ажлын байранд албаны төрхийг илтгэсэн  цэвэр үзэмжтэй хувцаслан биеэ зөв авч явна.

5.2. Өөрийгөө илэрхийлэх энгэрийн таних тэмдэгээ байнга зүүж байна.

5.3. Албан хаагч нь ажлын байранд хүндэтгэх шалгаангүйгээр албаны хувцсыг энгийн болон спорт хувцастай хольж өмсөх, түүнчлэн дан энгийн хувцас, спорт болон жинсэн төрлийн хувцастайгаар албаны үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

5.4. Албан хаагч нь хэт хээнцэр болон хурц тод өнгийн материалаар хийсэн хувцас, этгээд гутал ботинк өмсөхгүй, гоёл чимэглэлийн хэт содон зүйлсийг албан үүргээ гүйцэтгэх үедээ хориглоно.

5.5. Албан хаагч нь гадаад төрхөөрөө цэвэрч, соёлтой, ажил хэрэгч, даруу байж, үйлчлүүлэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлнэ.

 

6. Албан хаагчийн манлайлах үүрэг

 

6.1. Үйл ажиллагаа, мэдлэг хандлага, ур чадвараараа манлайлан, үлгэр дууриал үзүүлж ажиллана.

6.2. Бичиг баримтыг төрийн албаны стандартад нийцүүлэн боловсруулж сурсан байна.

6.3. Өөрийн үйл ажиллагаанд байнга шинийг эрэлхийлэн брэнд бүтээгдэхүүнтэй болсон байна.

6.4. Гэр бүл, хүүхэд, залуучуудын дунд зохиох аливаа ажил арга хэмжээний бэлтгэлийг сайтар ханган, үлгэр жишээ зохион байгуулж байна.

 

7. Албан хаагчийн үйл ажиллагааны ил тод байдал

 

7.1. Албан хаагч бүр улирал, хагас жил, жилийн тайлан, үр дүнгээ хамт олны өмнө ил тодоор мэдээлж байна

 

 

 

7.2. Гэр бүл, хүүхэд, залуучууудын  дунд зохиосон ажил үйлчилгээ бүрийг нэгж болгож байхаас гадна олон нийтэд ямар нэгэн байдлаар мэдээлж хүргэхээс гадна ТВ, FM-р нэвтрүүлэх арга хэмжээ авч байна.

7.3. Зарим томоохон ажил, арга хэмжээний өмнө хэвлэлийн бага хурал, уулзалт, ярилцлага зохион байгуулж байна.

7.4. Гэр бүл, хүүхэд, залуучууудын ажил амьдралын мэдээллийг төв, орон нутгийн хэвлэлд үнэн зөв, тогтмол өгч байх

7.5. Ажил, бүтээгдэхүүний төлөвлөлтийн чанарт анхаарч оновчтой, тодорхой, эрэлт хэрэгцээг хангахад чиглүүлнэ.

7.6. Ажил, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан ойлгуулах асуудлыг хамт төлөвлөн хэрэгжүүлж олон нийтийн хандлагыг өөрчилж байна.

7.7. Хууль, эрхэлсэн ажлын чиглэлийн хууль, дүрэм журмыг мэдэж үйл ажиллагаагаа нийцүүлэн биелэлтийг хангаж ажиллана.

 

8.  Албан хаагчийн ёс зүй ба байгууллагын соёл

 

8.1.Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан заавар, журмыг сайн мэдэж чанд мөрдөж ажиллана.

8.2. Ажил үүрэг гүйцэтгэхдээ танил тал харахгүй байна.

8.3. Аливаа байгууллага, хүний эрх ашгийг илүүд үздэг байна.

8.4. Гэр бүл, хүүхэд, залуучууудыг ялангуяа хүүхдийг ялгаварлан хандахгүй байна.

8.5. Аливаа ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг ёс болгон оромдохгүй байна.

8.6. Байгууллагыхаа тохижилт, соёлжилтонд байнга анхаарч хувь нэмрээ оруулж байна.

8.7. Хувь хүний алдаа байгууллагын нэр төртэй холбоотойг ойлгож ажиллана.

8.8. Ажлынхаа байр, өрөө тасалгааг соёлтой, цэвэр үзэмжтэй байлгана.

 

9. Албан хаагчид хориглох зүйлүүд

 

9.1. Ажлын байранд болон ажлын үеэр согтууруулах ундаа хэрэглэх

9.2. Аливаа зохисгүй үг, хараал, хэлэх, чанга орилж хашгирч байх

9.3. Албаны эд зүйл, техник хэрэгслэлийг аминд ашиглах, ашиглуулах

9.4. Батлагдаагүй мэдээлэл тараах хов ярих, мэдэхгүй зүйлээ мэдэмхийрч ярих

9.5. Ажлын цагаар онцын шаардлагагүйгээр өрөө тасалгаа хэсч дэмий ярьж бусаддаа саад хийх

9.6. Хүнд суртал гаргах, ажил, хүмүүсийг чирэгдүүлэх

 

10. Хариуцлага

 

10.1. Энэхүү стандартыг ноцтой зөрчсөн албан хаагчийг албан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзэж, Төрийн албаны тухай хууль болон  Хөдөлмөрийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн дагуу хариуцлага тооцно.

 

 

 

 

 

11. Хяналт, урамшуулал

11.1. Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан энэхүү стандартыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, биелэлтэнд хяналт шинжилгээ үнэлгээний алба хяналт тавьж ажиллана.

11.2. Үйлчилгээний стандарт нь албан хаагчийн ажлыг дүгнэх, шагнал урамшуулал олгох шалгуур үзүүлэлтийн нэг болно.

11.3. Албан хаагчид энэхүү стандартын хэрэгжилтийн талаар хагас бүтэн жилийн тайландаа тусган тайлагнаж байна.

11.4. Албан хаагчдаас үйлчилгээний стандартыг хэрхэн биелүүлж байгаа талаар жилд 2 удаа санал асуулга авч нэгтгэж байна.

 

12. Бусад

12.1. Энэхүү стандартыг батлагдсан өдрөөс дагаж мөрдөнө

12.2. Энэ стандартыг өөрчлөх асуудлыг хамт олны гуравны хоёрын саналаар авч үзнэ.

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00