info@child.or.gov.mn      (+976) 70350136

Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх журам

 БАТЛАВ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН  ХӨГЖЛИЙН           
             ГАЗРЫН
 ДАРГА                 А.НАРАНБОЛД

 

 

ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН  
ХҮНИЙ НӨӨЦИЙН  СТРАТЕГИ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ
ХЯНАЖ ҮНЭЛЭХ ЖУРАМ

 

                                                    Нэг. Үндэслэл

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Төрийн албаны шинэтгэлийн  дунд хугацааны стратегийг ажил хэрэг болгох зорилгоор хүний нөөцийн стратеги түүний хэрэгжилтийг  үнэлэх журмыг боловсруулсан болно.

                                      Хоёр. Өнөөгийн байдал

-       Төрийн албан хаагчдын үйл ажиллагааны ил тод байдал, ажлын цаг ашиглалт, ялангуяа  ажлын төлөвлөлт, тайлагналтын чанар хүртээмж өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна.

-       Хүүхдийн асуудлаар мэргэшсэн баг болж үр дүнтэй, идэвхи санаачилгатай , хүртээмжтэй  ажиллаж байгаа хэдий ч тодорхой үр дүн харагдахгүй байна.

                                        

                                     Гурав. Өнөөгийн шаардлага

 

- Төрийн удирдлагын ил тод, нээлттэй,шуурхай,шудрага,хариуцлагатай, ёс зүйтэй,ажил хэрэгч байдлыг хангаж, төр иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх

- Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт,зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн сайжирсан  байх

- Байгууллагын хүний нөөцийн бодлого, стратеги,түүний хэрэгжилтийн явц, үр дүн нээлттэй, ил тод болсон байх

 

                                 Дөрөв. Хүний нөөцийн стратегийн зорилтууд

 

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар  нь эрхэм зорилгынхоо хүрээнд  дор дурьдсан үйл ажиллагааны стратеги зорилтыг хэрэгжүүлнэ.

 

Стратеги зорилт-1. Төрийн албан хаагчдын үйл ажиллагааны шудрага байдлыг хангах. Энэхүү зорилтын хүрээнд дор дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

1.1  Мэргэжилтэн бүр ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх

1.2  Аливаа ажил үүрэг гүйцэтгэхдээ танил талыг харахгүй байх

1.3  Үнэнч шудрага байх

1.4  Үйл ажиллагааны шудрага байдлыг хангах арга хэмжээ авч байх

 

Стратеги зорилт 2. Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах. Энэхүү зорилтын хүрээнд дор дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

2.1  Төрийн үйлчилгээний  ил тод байдлыг хангаж ажиллах

2.2  Өргөдөл санал, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариуг ил тод өгч байх

2.3  Төрийн албан хаагчдын үйл ажиллагааны ил тод, нээлттэй, ажил хэрэгч байдлыг дүгнэн тооцож байх

2.4  Мэргэжилтэн бүр сар улирал, жилийн ажлын үр дүнгээ хамт олны өмнө ил тодоор мэдээлж байх.

 

Стратеги зорилт 3. Ажил төлөвлөх чадварыг сайжруулах. Энэхүү зорилтын хүрээнд дор дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

3.1  Байгууллагын бүх нэгжийн үйл ажиллагааг  уялдуулж, бүхэлд нь зохицуулах   цаг үеийн болон дунд хугацааны төлөвлөлтийг сайжруулах

3.2  Төлөвлөлтийг харилцан туслах,  биелэх боломжтойгоор төлөвлөж сурах

3.3  Төлөвлөсөн асуудал бүр хугацаандаа биелэдэг болсон байх

 

Стратеги зорилт 4. Ажлын тайлагнах чадварыг сайжруулах. Энэхүү зорилтын хүрээнд дор дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.1  Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилт, тэдгээрийн  хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гүйцэтгэлийг тайлагнах үйл явц цаг хугацаандаа хийгддэг болсон байх

4.2  Хүүхдийн дунд зохиох төрөл бүрийн арга хэмжээний үр нөлөөг сайжруулж, тайланг нэгж болгон хадгалж байх

4.3  Байгууллагын  тайлан мэдээллийг цаг хугацаанд гаргаж буй байдлыг тогтмол дүгнэж байх

 

Стратеги зорилт 5. Мэдээ мэдээллийн технологийг эзэмших чадварыг дээшлүүлэх. Энэхүү зорилтын хүрээнд дор дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

5.1  Хүүхдийн оролцоо, хүүхдийн талаар мэдээлэл цуглуулах, нэгтгэх оновчтой шалгуур тогтоон мэдээллийн сан бий болгох, түүнийг баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг тогтмолжуулах

5.2  Хүүхдийн аж байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн  талаар мэдээлэл цуглуулах, баримтжуулах

5.3  Хүүхдийн талаарх мэдээ, судалгааны ил тод болон үнэн зөв байдлыг хангах

 

Стратеги зорилт-6. Бодлогын дүн шинжилгээ, мониторинг хийх чадавхийг дээшлүүлэх. Энэхүү зорилтын хүрээнд дор дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

6.1  Байгууллагын хүний нөөцийн  бодлого, стратеги, түүний хэрэгжилтийн  явц, үр дүнд мониторингийг  тодорхой хугацаанд хийж хэвшүүлэх

6.2  Байгууллагын бодлогын зорилт хэрхэн биелэгдсэн, олсон амжилт, гарсан алдаа түүний шалтгаан, байдал хэрхэн өөрчлөгдсөнийг тусгасан  тухайн хугацааны тайланд дүн шийнжилгээ хийх

6.3  Хүүхдийн талаар бодлого боловсруулах, бодлогын чиглэлээр холбогдох байгууллагад нөлөөлөх чадавхийг сайжруулах

 

Стратеги зорилт 7. Цаг ашиглалтыг сайжруулах Энэхүү зорилтын хүрээнд дор дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

7.1  Төрийн албан хаагчийн цаг бол төрийн өмч мөн гэсэн зарчмыг баримтлан үр бүтээлтэй ажиллах

7.2 Ажлын цаг ашиглалтыг үр ашигтай  байлгаж, аливаа  үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг  “Яг цагт нь” явуулж нийлүүлж байх

 

 

Тав. Стратегийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт

 

Стратегийн  хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр сар, улирал, жил тутам гаргаж байна. Үүнд:

1.    Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилт, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ , түүний үр дүн

2.    Төрийн албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолтын  хэрэгжилт, байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний арга хэлбэрийг боловсронгуй  болгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх.

3.    Албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хянасан байдал

4.    Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам заавар

5.    Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй, хүндрэл чирэгдэлгүй өгөх зохион байгуулалтын  арга хэмжээ  авч хэрэгжүүлсэн байх.

6.    Байгууллагын хүний нөөцийн удирдлагын ил тод, нээлттэй байдлыг хангах арга замыг хүний нөөцийн стратегид тусгасан байх.

7.    Хүний нөөцийн стратегийн хэрэгжилтийг  үнэлэх, шинэчлэх үйл ажиллагаанд албан хаагчдын оролцох боломжийг бүрдүүлсэн байх.

8.    Байгууллагын соёл, зохион байгуулалт, үйл ажиллагааны нээлттэй байдлын талаарх сэтгэл ханамжийн  судалгааг албан хаагчдаас жил бүр авч, дүнг ил тод танилцуулан, түүний мөрөөр шаардлагатай арга хэмжээ авсан байх.

9.    Сул орон тооны зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан байх.

10. Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг зохион   байгуулсан байх.

Зургаа.  Хэрэгжилтийг хянах үнэлэх, дүнг гаргах

 

Стратегийн хэрэгжилтийг дараах журмаар хянаж үнэлэн дүнг гаргаж байна. Үүнд:

1.    Ерөнхий менежертэй байгуулах үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийг хангах талаар тусгаж, үнэлгээний гол шалгуур болгон дүгнэж байх.

2.    Хянаж үнэлэх журамд тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдийг  хагас, бүтэн жилээр дүгнэж байгууллагын  удирдлагад танилцуулж  нэгдсэн дүнг байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэнэ.

3.    Байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг  илтгэх шалгуурыг цаашид боловсронгуй болгож тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнг дээшлүүлнэ.

 

       ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

  Байршил
  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00