info@child.or.gov.mn      (+976) 70350136

Угийн бичгийн болзолт уралдааны аяныг дүгнэлээ


Image

Угийн бичгийн болзолт уралдааны аяныг дүгнэлээ

Гэр бүлийн боловсрол олгох ажлын хүрээнд угийн бичгийн журмыг сурталчлах, угийн бичиг хөтөлдөг айл өрхийн тоог нэмэгдүүлэх, монгол удмын сангаа цэвэр ариун байлгах, өсвөр залуу үеийнхэнд удам судар, ураг төрлөө мэддэг болгох, монгол өв уламжлал ёс заншлаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх зорилготойгоор угийн бичгийн болзолт уралдааныг 6 сарын хугацаатай явуулсан. 2018 оны 2 сарын 9-ний өдөр бусад байгууллагаас илүү санаачлагатай ажилласан байгууллага хамт олныг шалгарууллаа. Угийн бичгийн аянд нийт 23 баг хамрагдсанаас Эгшиглэн соёлын төв, Шигтгэмэл шүдний эмнэлэг,16 дугаар цэцэрлэгийн хамт олон угийн бичгийг сурталчлах, хөтлөх зураглал хийх ажлуудыг үр дүнтэй сайтай хийсэн бөгөөд мөн сургагч багш Т.Дуламсүрэн 150 иргэнд, Г.Ганхаш 120 иргэнд, Г.Эрдэнэтуяа 250 иргэнд, Р.Мөнхжаргал 100 иргэнд, Ж.Мөнхтуяа 80 иргэнд тус тус сургалт зохион байгуулж угийн зураглал хийлгэх тал дээр арга зүйгээр ханган ажиллаж болзлын дагуу шалгарлаа. Түүнчлэн П.Пүрэвжаргал даргатай Булаг баг, Наранжав даргатай Баянцагаан баг, Гансүх даргатай Уурхайчин баг, Даваажав даргатай говил баг, Отгонжаргал даргатай Зэст багууд манлайллаа. 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00