info@child.or.gov.mn      (+976) 70350136

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД! СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ АМАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХҮҮХЭДДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛААРАЙ


Image

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлж, эцэг эх, асран хамгаалагчид анхаарал хяналтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

  • Хүүхэд өдөржин гэрт байгаа гэдгийг бодолцож аль болохоор зуны амралтыг нь үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр анхаарч, тэднийг юу хийж байгаа, ямар хүүхэдтэй үерхэж, нөхөрлөж байгаад байнгын анхаарлаа хандуулах
  •  Байр, орон сууцанд амьдардаг иргэд тагт, цонхны бэхэлгээг заавал хийж ялангуяа хоёроос дээш давхарт амьдарч байгаа нөхцөлд бага насны хүүхдийг цонх, тагтаар хэт тонгойж болохгүй, унаж болзошгүй, амь насанд нь аюултай гэдгийг тогтмол хэлж сануулах
  •  Бага насны хүүхдийг гэрт нь аль болохоор цоожилж орхихгүй байх, гал түймэрт өртөх, тог цахилгаан аюултай гэдгийг ойлгуулж, галын аюулгүй байдлыг хангах
  •  Гэрт үлдэж байгаа хүүхдээ айл хөршийн хүндээ захиж үлдээх, хүүхэд ганцаараа байгаа гэдгийг хэлж мэдэгдэх нь бага ч гэсэн аюулаас сэргийлнэ гэдгийг бүү мартаарай!
  •  Урин дулаан цаг эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гол ус руу ганцааранг нь явуулахгүй байх, гол усны аюулын талаар хэлж анхааруулах
  •  Гэр, хашааны хаалгыг түгжиж байх, танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байх, зальт этгээд, гэмт хэрэгтэн байж болзошгүй гэдгийг хүүхдэд тогтмол сануулах
  •  Зуны улиралд байрны гадна, гудамж талбайд тоглож байгаа хүүхдийн унадаг дугуй болон гар утас, эд зүйлийг булааж зугтах, дээрэмдэх гэмт хэрэг гардагтай холбогдуулан Та аль болохоор хүүхдээ ганцааранг нь гаргахгүй байх
  •  Хэрвээ танайх нохой тэжээдэг бол нохойгоо хамгаалалтын хошуувч, уяатай авч гарах, хүүхэд урж гэмтээхгүй байх бүх талын арга хэмжээг заавал авах

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00