ОБЪЕКТЫН ОНЦЛОГ
/ ХҮҮХДИЙН ОРДОН /
Хүүхдийг эрхэмлэн дээдэлж, тэдний амрах, хөгжих, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой хүүхдийн хөгжлийн төв болох Хүүхдийн ордон нь 2011 оны 11-р сарын 03-нд ашиглалтанд орсон, 3 давхар блокон, тэгш гадаргуутай дээвэртэй, 6468 м2 талбайтай, 23-н өрөө, 150 хүний суудалтай иж бүрэн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон их танхим буюу урлагийн заал, бага танхим буюу бүжгийн танхим, номын сан, хөлөгт тоглоомын танхим, сургалтын танхим, дуу бичлэгийн студи, бөхийн заал бүхий 3 давхар байгууламж юм.
Тус Хүүхдийн ордон нь дөрвөлжин хэлбэрийн барилга.Төв хаалганаас гадна хойд талдаа бүжгийн заалны 2 хажуугийн хогил / коридор / дамжин гарах авралтын 2 зам гарцтай, нийт авралтын 3 хаалгатай.
Уг обьектод тусгай зориулалтын автомашин орох нөхцөл бололцоо муу, зүүн талаас “ Петровис” шатахуун түгээх станцын хажуугаар шороон замаар очих боломжтой, эргэн тойрон төмөр хашаатай, нийтийн орон сууц болон гэр хороолол, Есүс христ сүмийн газруудаар хүрээлэгдсэн, өмнөө жижиг зогсоол бүхий талбайтай, төв зам дагуу байралсан байгууламж.
Байгууллагын барилга байгууламж нь галын дохиоллын системээр тоноглогдсон, гамшиг ослын үед аврах гал унтраах, анги болон мэргэжлийн ангид мэдээг өгөх байгууллагын жижүүртэй.
Байршил : Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрладаг.Аврах гал унтраах 81-р ангиас 1,1 км зайтай оршидог.Ойрын усан хангамж Согоот багийн 12 дугаар байрны урд 800 метрийн зайд байрладаг.
Хийц бүтэц:
Барилга нь галд тэсвэршилтийн 3 дугаар зэрэгтэй.
Дээвэр – тэгш гадаргуутай, хар цаасан хучилттай.
Тааз – төмөр бетон
Шал – Чулуун гантиг, өрөө тасалгаа нь модон / паркет /
Цахилгаан угсралт далд
Цэвэр бохир усны нэгдсэн сүлжээнд холбогдсон.Дотуур усан хангамж барилгын давхар бүрт төлөвлөгдсөн.
Галын аюулаас хамгаалах аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламжинд гал унтраах багаж хэрэгслэлийн зайлшгүй байх шаардлага, норм , MNS 5566.2005 стандартаар бүрэн хангагдаагүй, MFZ -4 маркийн гал унтраагуул газар доорхи давхарт байрлуулсан.
Үйл ажиллагааны чиглэл:
Тус ордонд аймгийн Засаг даргын захирамжаар “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд урлаг, спорт, урлах эрдэм, гадаад хэл, компьютер, техник сэтгэлгээний зэрэг 16-н төрлийн хөтөлбөрт сар бүр 220-250 хүүхэд хамрагдаж, мэргэжлийн 14 багш ажиллаж байгаагийн зэрэгцээ Хүүхдийн оролцооны нэгдсэн төв, номын сан зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын, улс, бүс, аймгийн уралдаан, тэмцээнүүдэд төгөлдөр хуур, загвар өмсөгч, жудо болон чөлөөт бөх, бокс, IQ оюуны хөгжил, хар, уран зураг, бүжиг, дууны дугуйлангуудын хүүхдүүд байнга амжилт гаргадаг.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
- ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
- КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 0 Онлайн
- 56 Өнөөдөр
- 164 Өчигдөр
- 810 Долоо хоногт
- 986 Сүүлийн сард
- 234345 Нийт хандалт