
-Хамгийн их айдаг зүйл маань уу? Харин машины осол...” Биедээ баймгүй хэрсүүхэн бор хүү ингэж өгүүлсэн. Нийгмийн ажилтны “-Дургүй зүйлээ хамтдаа жагсаая” гээд цаас дэлгэхэд тэр хүү “-Хагацал, хагацлаас болж уйлах” гэхийг сонссон болохоор... Хэдхэн хором хүүрнэлдэхийг хүссэн юм. “-Ээж ах хоёроо машины ослоор алдчихсан. Муу жолооч тэдний маань сууж явсан машиныг ирээд мөргөчихсөн гэсэн. Ээж минь тэндээ бурхан болсон гэсээн. Ах минь эмнэлэгт очоод сэргээгүй гэж аав хэлсэн. Тэгээд аав архи уудаг болчихсоон. Нэг хэсэг намайг ээжийн эгч дээр хүртэл орхиж байсан юм чинь...” Хацар нь ялимгүй сайртсан борхон хүү ингэж хэлээд нүдэндээ нулимс тунарууллаа. Малгайныхаа саравчийг буруу харуулаад тавьчихсан, зүггүйхэн байрын 10-аад насны жаалхүү. “-Аавыг архи уухад хэцүү байдаг байсан. Гэртээ хүлээгээд л байна. Хүлээгээд л байна. Холоос нохой хуцахад хүртэл аав дөхөж ирж яваа юм шиг санагддаг. Гэртээ ганцаараа байх аймаар л даа. Гэхдээ зүгээр ээ. Айлд орхигдчихоор бүр хэцүү. Аав минь мөд ирдэггүй юм оо...” Тэр амьдралынхаа хамгийн хэцүү үеийг нэхэн дурсч байгаа бололтой. Уртаар санаа алдав. Очтоод байсан нүдэнд нь эгшин зуур гуниг сүүдэр тодорлоо. Архиа гэж. Гэхдээ архинаас илүүтэй аавуудын сэтгэлийн хат, ард нь бэтгэртэлээ хүлээж байгаа бяцхан үрээ хайрлах, өмөлзөх сэтгэл их дутдаг юм шиг. “-Одоо аав засарсаан. Хааяа л уучихдаг юм. Намайг асрамжинд өгнө. Эцэг байх эрхийг нь хасна гэсэн чинь хэсэг уйлж байгаад л –Одоо муу хүүгээ зовоохгүй ээ гэсэн. Одоо би дандаа аавынхаа өвөрт унтдаг”... Ээжийн хайраар дутах ч элэг татаж эцгээ л гэх жаахан зүрх. “Янзага” зуслан дээр ирээд сайхан байгаа гэнэ. “-Ердөөсөө зусланд явж үзээгүй юм чинь. Энд тоглодог тоглоом, хийдэг зүйл нь сургуулиас шал өөр. Багш нар бүгдээрээ зуслангийн багш нар шиг болчихвол оо. Тэгвэл ч сургууль сайхан даа...” гэж “халив”. Мань эр сургуульд биш зусланд л яваад байх санаатай аж. “-Аав мод хөрөөддөг юм аа. Хөрөөгөө үүрээд л явчихдаг. Хааяа хоёулаа цуг явдаг. Аавтайгаа бараг цуг байж чаддаггүй дээ. Оройдоо аав ядарчихдаг. Би хичээлээ хийдэг. Зун бол орой л цуг хоол иднэ. Би гадаа айлын хүүхдүүдтэй тоглоод л өнждөг юм...” Хүү ийн хүүрнээд тогтож ядан хөлөө солбиж байлаа. Архан талд сагсны талбай дээр тэмцээн эхэлчихсэн болохоор тэр байх. Эцэг хүү хоёр энд ирээд тусдаа байрласан ч бас унтахдаа өвөртөө ороод байгаагаа нууц болгон шивнэсэн. “Янзага” зуслангийн гурав хоног нисэх мэт өнгөрсөн ч аавтайгаа өнгөрүүлсэн энэ гэгээн өдрүүдийг тэрээр насан туршдаа дурсч явах нь лавтай. Хүү сагс тоглохоор цамцаа дэрвүүлэн одов... Томчууд бидний болчимгүй алдаа, амиа бодсон сэтгэлгүй үйлдэлд хүүхдүүд өнчирч, өнчирсөн зүрх нь ахин ганцаардаж зовох ёсгүй...
2019.08.19
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
-
ЧИ МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТӨГС БЭЛЭГ
-
Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021-2024 оны стратеги зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө
-
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шагналын журам
-
МОНГОЛД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ БУЮУ ТОП 10 АЖИЛ
-
ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
-
"ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
-
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
-
ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
-
КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 3 Онлайн
- 115 Өнөөдөр
- 92 Өчигдөр
- 115 Долоо хоногт
- 207 Сүүлийн сард
- 174270 Нийт хандалт