info@child.or.gov.mn      (+976) 70350136

“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН” АЯН ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА.


Image

Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Оюутан, залуучуудын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлт, БЗДХХДХВДОХ-с урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл өгч өсвөр үе залуучуудын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, “тэмбүүг устгая” үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг 2019  оны 10 сарын 01-ний өдрөөс 10 сарын 11 өдрийг хүртэл  зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд өнөөдөр Орхон аймгийн ШУТИС-ийн харьяа лицей сургуулийн 71, ХАА-МСҮТ-ийн 48 хүүхэд, залуучуудад “ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ”, “БЗДХ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ”, “ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТИЙГ БУУРУУЛАХ НЬ” зэрэг сургалтыг зохион байгууллаа. Мөн НИЙЦЭЛ ӨЭМТ-ийн эмч сувилагч нартай хамтран сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамрууллаа.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00