info@child.or.gov.mn      (+976) 70350136

ГБХЗХГ-ААС АВЛИГЫН ЭСРЭГ ХИЙХ 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ


Image

 

ГБХЗХГ-ААС  АВЛИГЫН ЭСРЭГ ХИЙХ 2019 ОНЫ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

2019.02.09                                                                                                                                                                                    Орхон аймаг                     

д/д

          Зорилт

                     Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Хариуцах эзэн

                Хүрэх үр дүн

Удирдлага зохион байгуулалт, авлигатай тэмцэх санал, санаачилга, удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх чиглэлээр:

1

 

Авлигын эсрэг үйл ажиллагааны  удирдлага зохион байгуулалт, удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх

Авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөх, холбогдох байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд хүргүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг олон нийтэд мэдээлэх  ажлыг зохион байгуулах

Жилдээ

Л.Отгонцэцэг

Байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлж, тайлагнаж хэвшсэн байна.

2

Төрийн албан хаагчдын шударга байдлыг  нэмэгдүүлэх

Төрийн албан хаагчдад шударга ёс, ёс зүй, сонирхлын зөрчлийн талаар сургалт сурталчилгааны ажил  зохион байгуулах, шударга байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Жилдээ

Т.Бадамханд

Албан хаагчдын мэдлэг, шударга байдлын түвшин дээшилж, хариуцлагын тогтолцоо сайжирна.

Байгууллагын дотоод аудит, хяналт шалгалтын нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, илэрсэн зөрчилд  хариуцлага тооцох, дахин зөрчил гаргуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах 

Жилдээ

Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёс, ил тод байдлыг хангах чиглэлээр:

3

Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, мэдээлэх, хяналт тавих ажлыг хуулийн дагуу  зохион байгуулах

Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах ажлыг хуулийн дагуу  зохион байгуулах

Жилдээ хуулийн хугацаанд

Л.Отгонцэцэг

Хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд үнэн зөв мэдүүлж  хэвшинэ.

Мэдүүлэгчдийг ХАС-ХОМ гаргах арга зүйгээр ханган ажиллах

1-р улиралд

 

4

Шинээр боловсруулж буй бодлогын баримт бичгийг олон нийтэд танилцуулах, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах

Гэр бүл хүүхэд залуучуудын чиглэлийн бодлогын баримт бичиг болон хууль тогтоомжийг байгууллагын цахим хуудсанд байршуулах олон нийтэд мэдээлэх

Жилдээ тухай бүр

 

М.Батжаргал

М.Баянзул

Б.Гаравхүү

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нөхцөл бүрдэнэ.

Шинээр гарсан хуулиудыг сурталчлах төлөвлөгөө гарган сургалт зохион байгуулах

 

 

Байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй байдлаар цахим хуудсанд байршуулан ажиллах

 

5

 

 

 

Төсвийн ил тод байдлыг хангаж, төсвийн орлого, түүний зарцуулалт хуваарилалтыг олон нийтэд тухай бүр мэдээлэх, Шилэн дансны  тухай хуулийг хэрэгжүүлэх

Шилэн дансны тухай хуулийн дагуу төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой  мэдээллийг хуулийн хугацаанд мэдээлэх, цахим хуудас болон мэдээллийн самбарт  байршуулах

Жилдээ хуулийн хугацаанд

Ж.Лхагвасүрэн

 

Төсөв санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн орлого, түүний зарцуулалтын  талаарх мэдээлэл иргэдэд нээлттэй болж хяналт тавих нөхцөл бүрднэ.

Байгууллагын санхүү төсвийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулах, түүний мөрөөр тодорхой ажил зохион байгуулах 

Жилдээ тухай бүр

Тухайн жилийн төсөвт орсон өөрчлөлт, төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг  улирал бүр цахим хуудас болон мэдээллийн самбараар мэдээлэх

 

Жилдээ

Тухай бүр

- Тухайн жилийн төсөвт орсон нэмэлтөөрчлөлт, тухайн байгууллагын хууль тогтоомжийн дагуу  төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын  үйлчилгээний  хөлсний хэмжээнд орсон өөрчлөлт,

- 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа , ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр хаяг,

- Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээ,

-  байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт,

- Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй  ажилтгах санхүүгийн  бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн  түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн  аливаа шийдвэрийг 7 хоногийн дотор  цахим хуудас болон мэдээллийн самбараар мэдээлэх   / шилэн дансны мэдээлэлд/

Жилдээ

Тухай бүр

Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах  /цахим болон самбар, бусад хэлбэрээр /

Жилдээ тухай бүр

Ж.Лхагвасүрэн

6

Хүний нөөцийн ил тод байдлыг хангах

Шинээр ажилтан сонгон шалгаруулах  ажлыг ил тод нээлттэй байдлыг хангах   /Сул орон тооны зар болон сонгон шалгаруулалт явуулсан  талаарх дэлгэрэнгүй мэдээллийг   цахим хуудас,   мэдээллийн самбарт байршуулж, сонгон шалгаруулалтыг үндэслэн иргэдийг ажилд авах ажлыг  зохион байгуулж хэвшүүлэх /

Жилдээ тухай бүр

Л.Отгонцэцэг

Хүний нөөцийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй болно.

Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсанд байршуулж, тухай бүр шинэчилж байх

Жилдээ тухай бүр

7

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө / 01 сарын 10-ны дотор/,

 тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх мэдээлэл, шалгарсан болон шалгарч чадаагүй үндэслэл шалтгааны талаарх мэдээллийг /7 хоногийн дотор/ хуулийн хугацаанд нийтэд мэдээлэх

Жилдээ тухай бүр

 

Ж.Лхагвасүрэн

Худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл иргэдэд нээлттэй болж, тогтолцооны шударга байдал хангагдна.

Тендер шалгаруулах явцад гарсан зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлэх

Жилдээ тухай бүр

Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр хуулийн хугацаанд /7 хоногийн доторнээлттэй мэдээлэх

Жилдээ тухай бүр

Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог хангаж хэвших

Жилдээ тухай бүр

8

 

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх  ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх ажлыг зохион байгуулах

Ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх, хэрэгжилтийг хамт олонд  мэдээлэх

Жилдээ

М.Баянзул

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болно.

Ёс зүйн дүрмийн зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах нөхцлийг бүрдүүлэх, зөрчлийн бүртгэл хөтлөх, хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх

жилдээ

Зөрчил үүссэн болон үүсч болзошгүй тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх  / ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх, зөвлөмж өгөх г.м/

Жилдээ тухай бүр

9

Давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх

Хууль болон засгийн газраас зөвшөөрсөн давхар  эрхэлж болох ажлын жагсаалтыг гаргаж, албан хаагчдад танилцуулах, давхар ажил эрхлэлтийн талаарх судалгаатай байх

Жилдээ

Л.Отгонцэцэг

Төрийн албан хаагчдын давхар ажил эрхлэлтийн талаар  мэдээлэлтэй болж, хяналт тавих нөхцөл бүрдэнэ.

10

Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, шат дамжлагыг цөөрүүлэх, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгах, хариу өгөх үйл ажиллагааг боловсронгуй болгох

Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх шийдвэрлэлтийн талаар мэдээлж хэвших /цахим системээр/

Жилдээ

Б.Гаравхүү

Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах шат дамжлага цөөрч, чирэгдэл багасна.

Өргөдөл, гомдлыг хүлээн авах нөхцлийг бүрдүүлжшуурхай шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээг авч ажиллах

Жилдээ

11

Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах

Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээний жагсаалтыг гаргах, үйл ажиллагааг хянах нөхцөл боломжийг бүрдүүлэх

2-р улиралд

М.Баянзул

Авлигын эрсдэл буурна.

Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх /хүнд суртал чирэгдлийг багасгах, ажлын байрыг сэлгүүлэх, зэрэг үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх/

Жилдээ

                       

 

                                                БОЛОВСРУУЛСАН: ХУУЛЬ ЗҮЙН  АЖИЛТАН                                М.БАЯНЗУЛ                       

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00