Аймгийн Засаг даргын2019 оны
02 дугаар сарын .... өдрийн
.... дугаар захирамжийн хавсралт № 01
ОРХОН АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨР
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Оршил
Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид хөтөлбөр гэх/-ийн зорилго нь аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө зөвлөл, Залуучуудын салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын бодлого, стратегийн төлөвлөлт, хэрэгжилт хяналт-шинжилгээ үнэлгээ, төрийн захиргааны удирдлагаар хангах асуудлыг хамарсан бүтцийн загвар болон үйл ажиллагааны стратегийг тодорхойлоход оршино.
Энэхүү стратегийг хэрэгжүүлэгч Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь/цаашид агентлаг гэх/ аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн эрхлэх асуудлын хүрээний аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг бөгөөдаймгийн Засаг даргын тэргүүлсэн Хүүхдийн төлөө зөвлөл, Залуучуудын зөвлөлийн ажлын алба байна.
-
- Үндэслэл
Стратегийг Монгол Улсын Засгийн газрын тухай, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого /2016-2025 он/, Орхон аймгийн хөгжлийн цогц бодлого /2009-2025/ - ыг тус тус үндэслэн боловсруулав.
-
- Хууль тогтоомжийн орчин
Стратегийг дор дурдсан хууль, тогтоомж, бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ.
- Монгол Улсын Үндсэн хууль
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хууль
- Төрийн албаны тухай хууль
- Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль
- Хөдөлмөрийн тухай хууль
- Гэр бүлийн тухай хууль
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль
- Хүүхдийн эрхийн тухай хууль
- Хүүхэд хамгааллын тухай хууль
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль
- Ахмад настны эрхийн тухай хууль
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль
- Эвлэрүүлэн зуучлах тухай хууль
- Захиргааны ерөнхий хууль
- Иргэний хууль
- Зөрчлийн хууль
- Эрүүгийн хууль
- Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль
- Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенц
- Хүүхдийн эрхийн бусад олон улсын гэрээ Конвенц
- Монгол Улсын нэгдэн орсон бусад олон улсын гэрээ Конвенц
1.3. Хэрэгжүүлэгч агентлагийн эрх үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Агентлаг нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын хууль тогтоомж, бодлого, стратегийн хэрэгжилтийг хангах, салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
Агентлаг нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх талаар аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Залуучуудын салбар зөвлөлийн өмнө үүрэг хариуцлага хүлээнэ.
Гэр бүлийн тогтвортой, хамтын амьдралыг дэмжих, хүүхэд залуучуудад гэр бүлийн боловсрол олгох, чадавхижуулах, гэр бүл төвтэй хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын арга зүйг баримталж, хүний эрүүл, аюулгүй, хөгжлийн таатай орчин бүрдүүлж, иргэд олон нийт, хүүхэд залуучуудыг оролцоог нэмэгдүүлэх замаар хүн амын хөгжил, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг хүлээнэ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь тогтоогдсон журмаар тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж, Төрийн сан, банкинд харилцах данстай байх бөгөөд өөрийн туг, бэлгэдэлтэй байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Орхон аймгийн төвд /Хүүхдийн ордон/ өөрийн байранд үйл ажиллагаа явуулна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь холбогдох хууль, эрх зүйн актад үндэслэсэн газрын дүрэм, байгууллагын дотоод журам, байгууллагын стандарт, байгууллагын ёс зүйн дүрэм, нууцын журам, Хүүхэд хамгааллын бодлоготой байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагуудтай нягт уялдаатай хамтран ажиллана.
Газрын дүрмийг аймгийн Засаг даргын захирамжаар батална.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь үйл ажиллагааны хэтийн болон ойрын төлөвлөгөөтэй ажиллана.
-
- Стратегийн удирдлага, зохицуулалт үндсэн хэрэглэгч
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой зөв тодорхойлох нь тус агентлагийн үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Хэрэгжүүлэгч агентлагийн үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь нэг талаас аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, аймгийн Залуучуудын салбар зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байна.
Хэрэгжүүлэгч агентлагийн үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг нэгдүгээр хавсралтаар тодорхойлж байна.
Хэрэгжүүлэгч агентлагийн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь нэг талаас хүн амын бүлэг, гэр бүл, хүүхэд, залуучууд, олон нийт, нөгөө талаас аймгийн Засаг дарга, төрийн холбогдох бусад байгууллага, орон нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага, гадаад орны, олон улсын, иргэний нийгмийн, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллага, аж ахуй нэгж байна.
Байгууллагын үйлчилгээний хүрээ, төрөл хэлбэрийг тогтоож, төрийн албан хаагчдын ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
ХОЁР. АГЕНТЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ
2.1. Стратегийн мөн чанар
Гэр бүл нь нэг талаас хүний хөгжлийн анхдагч орчин, нөгөө талаас нийгэм, эдийн засгийн харилцааны суурь, дэвшилтэт соёл уламжлал өвлөгдөн шинэчлэгдэх, аж төрөх ёсны бичил ахуй бөгөөд төрийн бодлогын төвд оршино.
Иймд Монгол Улсын Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогыг нийгэм эдийн засгийн харилцаа, түүний мөн чанартай уялдаатайгаар боловсронгуй болгоход анхаарч байна.
Хүний хөгжил төлөвшил, нийгмийн хамгааллын бодлого, үйл ажиллагааг гэр бүлд суурилж явуулах нь үр дүнтэй бодлого, арга зүй болохыг олон улсын туршлага нотолсоор байгаа бөгөөд энэ нь орон нутгийн эрх ашиг, дархлааг тогтоох үндэс- агентлагийн стратегийн гол мөн чанар гэж тодорхойлж байна.
2.2. Тэргүүлэх чиглэл
2.2.1. Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хүний эрхэд суурилсан хандлага, өсвөр үе залуучуудын үзэл бодол болон гэр бүлийн хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэхэд нөлөөлж, хуулийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах
2.2.2 Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар мэргэжил арга зүйн удирдлагаар холбогдох талуудыг хангаж, орон нутгийн чадавхийг бий болгох;
2.2.3 Гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан бүх шатны үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг хэрэгжүүлж, хамтран ажилладаг байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах
2.2.4 Гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хамгаалах, хөгжүүлэхэд төр олон нийт, иргэний нийгэм, олон улсын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүүхэд залуучуудын оролцоог өргөжүүлэх;
2.2.5 Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар судалгаа, мэдээллийн санг бүрдүүлж, хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлж, мэдээллийн удирдлагыг хэрэгжүүлэх
2.2.6 Байгууллагын удирдлагын үр ашигтай арга барилыг нэвтрүүлж, байгууллагын соёлыг төлөвшүүлж, ил тод байдлыг ханган ажиллах
2.3. Алсын хараа
Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүүхэд, залуучуудын эрхийг дээдэлж, үүргийг ухамсарлуулан, тэднийг хөгжих, оролцох, суралцах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангахын төлөө.
2.4. Эрхэм зорилго
Гэр бүл, хүүхэд, залуучуудын тэгш оролцоог хангаж, нийгмийн хөгжлийн таатай орчинг бүрдүүлэн, тэдэнд чиглэсэн хөгжил, хамгааллын цогц үйлчилгээг чадварлаг баг, түншлэл, мэдээлэл, нөлөөллийн хамтын ажиллагаанд тулгуурлан, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх.
2.5 Үйл ажиллагаанд баримтлах зарчим
2.5.1. Дэвшилтэт уламжлал, соёл заншил болон орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг зохистой уялдуулах;
2.5.2. Гэр бүлийн тогтвортой, хамтын амьдралыг дэмжиж, хүний эрхийг нэн тэргүүнд эрхэмлэн дээдлэх;
2.5.3. Хүний хөгжлийн үе шатан дахь нас, хүйс, сэтгэхүйн онцлог, ялгаатай байдалд мэдрэмжтэй хандаж, хөгжлийн түүчээ болох;
2.5.4 Холбогдох бодлого, шийдвэр, төлөвлөлт, төсвийн хуваарилалтад бүх талуудын бодит оролцоог хангах;
2.5.5 Үйл ажиллагаа нээлттэй, ил тод, удирдах арга барил шударга, шинийг санаачлагч, өөрчлөлтийг манлайлагч байх;
2.5.6 Бие даасан, хөгжил дэвшлийг эрхэмлэгч, мэргэжлийн, чадварлаг, нэгдмэл зорилготой баг болон бүрдэх.
2.6 Үйл ажиллагааны стратегийн зорилт
2.6.1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар төрийн захиргааны бүтэц тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийн бодлого, төсөв, санхүү, үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх
2.6.2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, хууль, эрх зүйн хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн үр дүнг дээшлүүлэх
2.6.3. Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаарх нийгмийн үйлчилгээг хэрэгжүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
2.6.4. Салбарын статистик мэдээллийн санг боловсронгуй болгож, үр дүнд чиглэсэн хяналт шинжилгээ үнэлгээний тогтолцоог нэвтрүүлж, гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах
2.6.5. Гэр бүл, хүүхэд, залуучуудын үзэл бодол саналыг сонсож, бодлого шийдвэрт тусгах, нийгмийн оролцоог идэвхжүүлэх, хүмүүжил төлөвшлийн үйл ажиллагааг дэмжих, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэвлэл мэдээлэл олон нийттэй хамтран ажиллах
2.6.6. Гэр бүлийн тогтвортой, хамтын амьдралыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах хөгжлийн үйлчилгээг тодорхойлон хүргэх, гэр бүлийн хүмүүжил, үнэт зүйлсийн талаар нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх, сайн туршлагыг түгээх, соён гэгээрүүлэх, гэр бүлийн боловсрол олгох, зорилтот гэр бүлийг дэмжих
2.6.7. Залуучуудын хөгжил оролцоог дэмжих, төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, өсвөр үе, залуучуудын хүмүүжил төлөвшлийн үйл ажиллагаа, манлайлал, нийгмийн идэвх оролцоог дэмжих, соён гэгээрүүлэх, зорилтот болон эрсдэлт бүлгийн залуучуудад чиглэсэн хөгжлийн үйлчилгээг тодорхойлон хүргэх, залуучуудын чиглэлийн иргэний нийгмийн байгууллагуудыг хамтын ажиллагааг бэхжүүлэх.
-
- Үйл ажиллагааны гол зорилт
2.7.1.Стратегийн 2.6.1 дүгээр зорилтын хүрээнд
1. Төрийн захиргааны байгууллагын удирдлагын манлайллыг хангаж, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг мөрдөх
2. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа болон хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
3. Үр дүн, хөтөлбөрт суурилсан төлөвлөлт, санхүүжилтийг нэвтрүүлж, стандартыг баримтлан ажиллах
4. Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан үе шаттай хэрэгжүүлэх замаар хүний нөөцийг бэхжүүлэх
5. Залуучууд хөгжлийн төв, хүүхдийн ордон, хүүхдийн зуслан, гэр бүлд зөвлөгөө өгөх төв зэргийн үйл ажиллагааны хүрээ, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг ханган, хяналт тавих
6. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын сайн туршлага арга зүйг хэрэгжүүлэх, зохион байгуулах, үйл ажиллагааг тогтмолжуулж, бодлого төлөвлөлтөд тусгах
7. Олон Улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх, дотоодын болон гадаад улс оронтой харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
2.7.2 Стратегийн 2.6.2 дугаар зорилтын хүрээнд
1. Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Ахмад настны тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэд олон нийт, өсвөр үе залуучуудын оролцоог ханган, нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулах
2. Эрсдэлтэй бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах, дахин эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах
3. “Хүүхдийн тусламжийн 108 утас”-ны хариу үйлчилгээний чанарыг сайжруулах, хяналт тавих, хамтын ажиллагааг хөгжүүлэх
4. Гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэл, асралт гэр бүл болон хүүхэд үрчлэл, асран хамгаалагч тогтоох зэрэг асуудлаар шинжээчээр ажиллах
5. Төвлөрсөн болон гэр бүлд түшиглэсэн халамж асрамжийн хувилбарт үйлчилгээний стандарт, дүрэм журам, гадаад болон дотоод үрчлэлд тавих хяналтыг сайжруулах
6. Өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн зуслан, амралт чөлөөт цагийн тоглоом, өдөр өнжүүлэх төв, сургалтын төв, хүүхэд харах төв, дотуур байр, хөгжлийн төв, дугуйлан сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих
7. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын үйлчилгээ, үйл ажиллагааг мэргэшсэн, магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээдээр гэрээлэн гүйцэтгүүлж, үр дүнг тооцох, олон нийтэд мэдээлэх.
2.7.3 Стратегийн 2.6.3 дугаар зорилтын хүрээнд
1. Хүүхдийн төлөө зөвлөл, Залуучуудын салбар зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенц, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, түгээх, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, салбар дундын уялдааг хангах
3. Холбогдох хууль тогтоомжийн дагуу орон нутгийн нэгж харьяа байгууллага, түүний ажилтан, Хамтарсан баг, Хүүхдийн хууль зүйн хорооны гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, ажлын гүйцэтгэлийг дүгнэх, урамшуулах, идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах
4. Гэр бүл, хүүхэд залуучуудад зөв зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт явуулах орон нутгийн сургагч багш нарыг үе шаттай бэлтгэж, ажиллуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх
5. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээг стандартад нийцүүлэн орон нутагтаа ажиллуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах.
2.7.4 Стратегийн 2.6.4 дүгээр зорилтын хүрээнд
1. Гэр бүл, хүүхдийн эрх, хамгаалал, залуучуудын талаар нэгдсэн болон төрөлжсөн статистик мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийг баяжуулах, баримтжуулах, түгээх журмыг мөрдөх, хэрэгжүүлэх
2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авах
3. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ хийх аргачлал, хамтарсан багийн ажиллах журам, хүүхдийн хууль зүйн хорооны журам, нэг цэгийн үйлчилгээний журам,түр хамгаалах байрны журмуудын хэрэгжилтийг хангах, зорилтот бүлэгт үйлчилгээг хүргэсэн байдлыг баримтжуулах
4. Гэр бүл, хүүхэд, залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг тодорхойлж, иргэд олон нийтийн дэмжлэгийг авах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилго бүхий сургалт нөлөөллийн олон талт арга хэмжээг зохион байгуулах.
2.7.5 Стратегийн 2.6.5 дугаар зорилтын хүрээнд
1. Хүүхдийн, гэр бүлийн, залуучуудын чуулганыг тогтмолжуулж, чуулганы шийдвэрийг бодлого төлөвлөлтөд тусгах
2. Орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхэд эцэг эх, хүүхдийн элчийн төлөөллийг оруулах, хүүхдийн элчийн үйл ажиллагааг тогтмолжуулах
3. Хүүхэд өсвөр үеийнхнийг хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь мэдээллийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эцэг эхийн оролцоотой хяналтыг төлөвшүүлэх
4. Зөв үлгэр дуурайлалтай гэр бүл, хүүхэд, залуучуудын амжилтыг сурталчлан алдаршуулж, хүний хөгжлийг дэмжихэд идэвхи санаачлагатай ажилласан иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжийг дэмжин урамшуулах
5. Гэр бүл, хүүхэд, залуучуудын санал хүсэлтийг сонсож, ажилдаа хэрэгжүүлэх.
2.7.6 Стратегийн 2.6.6 дугаар зорилтын хүрээнд
1. Гэр бүл, түүний гишүүдэд чиглэсэн нийгмийн үйлчилгээний хүртээмж, шалгуур, нөхцөл байдал,дүрэм, журам стандартыг хэрэгжүүлэн ажиллаж, дүн шинжилгээ хийж, нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай, цогцоор хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх
2. Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, гэр бүлийг дэмжих, зөвлөгөө өгөх төв болон мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
3. Нийгмийн тодорхой шалтгааны улмаас тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийг эргэн нэгтгэх, хариу үйлчилгээг анхан шатны нэгжтэй хамтран үзүүлэх
4. Гэр бүл, эцэг эхийг хүүхдээ зөв үлгэр дуурайлалтай хүмүүжүүлэх арга барилд суралцуулах, тэдний хандлагыг өөрчлөх ажлуудыг зохион байгуулах, нөлөөллийн үйл ажиллагааг явуулах
5. Үндэсний өв соёл уламжлалаа хамгаалах, өвлүүлэх хөгжүүлэх /ургийн бичиг, хөтлөх/зорилго бүхий бодлогыг хэрэгжүүлж, олон нийтийн санаачлагыг дэмжих
6. Гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, эрчүүдийн манлайлал, үлгэр дуурайлал, хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх.
-
-
- Стратегийн 2.6.7 дугаар зорилтын хүрээнд
-
1. Өсвөр насны хүүхэд, залуучуудад эрүүл мэндийн болон нөхөн үржихүйн боловсрол олгох болон амьдрах ухааны сургалтыг зохион байгуулах
2. Залуучуудын сонирхол хэрэгцээнд тулгуурласан сонирхлын клуб, холбоо, эвслийн үйл ажиллагааг дэмжих, тэдний оролцоонд түшиглэсэн арга хэмжээг зохион байгуулах
3. Насанд хүрч асрамж халамжийн байгууллагаас гарч буй залуучуудыг нийгэмшүүлэх, бие даан амьдрахад туслах үйлчилгээг хөгжүүлэх
4. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, тусламжид хамруулах арга хэмжээ авах, холбон зуучлах
5. Их, дээд сургууль, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран мэргэжил сонголт, ажлын байр, гарааны бизнес эрхлэх тухай мэдлэг олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж, сайн туршлагыг түгээх
6. Залуучуудын чиглэлийн иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх.
ГУРАВ: АГЕНТЛАГИЙН БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
3.1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орон нутаг дахь бүтэц бөгөөд орон нутагт аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байна.
3.2. Аймгийн Засаг дарга нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батална.
3.3. Газар нь дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд, төрийн үйлчилгээний ажилчид гэсэн орон тоогоор дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.
3.4. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг хоёрдугаар хавсралтад тусгав.
3.3.1.Захиргаа, санхүү, хяналт шинжилгээ үнэлгээний чиглэлээр:
- Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эдийн засгийн тооцоо судалгаанд суурилсан санхүүгийн бүртгэл, үүний дотор төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг зөв зарцуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, мэргэжилтэн, ажилтнуудын үйл ажиллагааны бодлого төлөвлөлтийг уялдуулах, нэгтгэх, хянах
- Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгөх, салбар дундын уялдаа холбоог хангах сайжруулах зөвлөмж боловсруулах
- Үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянах, статистик судалгаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, удирдлага болон хэрэглэгчдийг зөвлөгөө, мэдээллээр хангах, сэтгэл ханамжийг судлах, төсөл хөтөлбөр гэрээ хэлэлцээрийн биелэлтийг тооцох, төлөвлөлт, үр дүнд үнэлгээ өгөх, мэргэжлийн удирдлагаар хангах
- Байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний үр дүн, хөрөнгийн зарцуулалт, үр ашигт хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх
- Хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл, гэрээ, хэлэлцээрийн биелэлтийг тооцох, төлөвлөлт, үр дүнд үнэлгээ өгөх, үйл ажиллагааны мэдээллийн удирдлагыг манлайлан хэрэгжүүлэх
- Иргэдийн санал хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэх
- Байгууллагын гадаад олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах.
3.3.2. Гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр:
- Гэр бүлийн хөгжлийг дэмжих хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, орон нутгийн анхан шатны нэгжийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гэр бүл төвтэй хүний хөгжлийн бодлого, гэр бүлийн боловсролыг дэмжих зорилтот гэр бүлд чиглэсэн хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааг бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх
- Гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг төлөвшүүлэх, гэр бүлийг дэмжих, нийгмийн үйлчилгээний уялдаа зохицуулалтыг сайжруулах, гэр бүлд нийгмийн ажлын үйлчилгээг хүргэх, гэр бүл төвтэй хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын үйлчилгээг үзүүлэх.
3.3.3. Хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр:
- Хүүхдийн эрх хөгжил, хамгааллын талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, орон нутгийн анхан шатны нэгж болон хамтрагч байгууллага, хуулийн этгээдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, уялдаа холбоог сайжруулах
- Хүүхдийн хөгжил хамгааллын бодлого болон эрсдэлт бүлгийн хүүхэдтэй ажиллахад чиглэсэн хөтөлбөр, төсөл үйл ажиллагааг бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
- Хүүхэд гишүүнчлэлтэй өөрийн удирдлагын байгууллагыг дэмжих арга зүйн удирдлагаар хангах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгжийг дэмжих, хамтран ажиллах
3.3.4. Залуучуудын хөгжлийн чиглэлээр:
- Залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын талаарх хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, залуучуудыг эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх, орон нутгийн анхан шатны нэгжийг болон хамтрагч байгууллага, хуулийн этгээдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, уялдаа холбоог сайжруулах
- Залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх
- Залуучуудад зориулсан нийгмийн үйлчилгээний хүртээмж, уялдаа зохицуулалтыг сайжруулах, залуучуудын манлайлал, хөгжил, оролцоог дэмжих арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах, үйлчилгээг үзүүлэх, залуучуудыг эрсдэлт зан үйлээс хамгаалахад чиглэсэн нөлөөлөл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, амьдрах ухаанд суралцуулах, мэргэжил сонголт, ажил хөдөлмөрт холбон зуучлах, залуучуудыг чадавхжуулах.
ДӨРӨВ. САНХҮҮЖИЛТ
4.1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Төрийн ажил үйлчилгээ үзүүлэхэд Улсын төсвөөс санхүүжих бөгөөд батлагдсан төсөв хөрөнгийг “Төсвийн тухай хууль” болон холбогдох бусад эрх зүйн актын хүрээнд зарцуулж, тайлагнаж ажиллана.
ТАВ. СТРАТЕГИЙН ЗОРИЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ,
ХАРИУЦЛАГА ТООЦОХ
5.1. Агентлагийн үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг үндэслэн дунд хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээнд тусган, үр дүнгийн үзүүлэлтээр байгууллагын даргын ажлыг үнэлж дүгнэнэ.
5.2.Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилт, үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,Аймгийн Засаг даргын дэргэдэх Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс хагас бүтэн жилээр хийж, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
5.3. Энэхүү хөтөлбөрийн биелэлт хангалтгүй гэж дүгнэсэн бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад хариуцлага тооцуулах талаар холбогдох дээд байгууллагад санал гаргана.
5.4 Стратегийн зорилго, үйл ажиллагааны зорилтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, гүйцэтгэлийн төлөвлөгөөнднарийвчлан тусгана. Ажил үүргээ чанартай, үр дүнтэй гүйцэтгэсэн албан хаагчийг зохих журмын дагуу шагнаж урамшуулна. Хангалттай биелүүлээгүй албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
--- ooOoo—
Хавсралт 1
ЗГХА-ГБХЗХГ |
Стратегийн удирдлага, зохицуулалтын хуваарь
ГБХЗХГ |
Аймгийн ХТЗөвлөл |
Залуучуудын зөвлөл |
Стратегийн удирдлага, зохицуулалт |
Сум, баг, сургуулийн нийгмийн ажилтнууд |
Хүүхэд, залуучуудын үүсгэл санаачлагын баг, хамт олон, сонирхлын бүлэг, клуб |
Хүүхдийн элч |
Эцэг эхийн зөвлөл |
ОУ-ын болон гадаадын байгууллага |
Аймгийн ЗДТГ |
Хүүхдийн ордон |
ЗХТ |
Бусад хэрэглэгч |
Хүүхэд хамгааллын хамтарсан багууд |
Хүүхдийн асрамж, халамжийн төвүүд |
Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагууд |
Хуулийн этгээд |
Хүүхдийн Янзага зуслан |
Гэр бүл, хүүхэд, залуучууд |
Хэвлэл мэдээллийн байгууллага |
Сургалтын байгууллага |
Иргэний нийгмийн байгууллагууд |
Иргэд, олон нийт |
Харьяа нэгж |
Хавсралт 2
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ
Ахлах мэргэжилтэн |
Дарга |
Удирдах зөвлөл |
Нягтлан бодогч |
Архив бичиг хэрэг |
Жолооч |
Нярав |
Жижүүр-4 |
Үйлчлэгч-3 |
Мэргэжилтэн-5 |
Хуль эрх зүйн ажилтан |
Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн ажлын албаны нарийн бичиг |
Залуучуудын хөгжлийн төвийн сургалт хариуцсан ажилтан |
Залуучуудын хөгжлийн төвийн оролцоо хамтын ажиллагаа хариуцсан ажилтан |
Хүүхдийн ордны багш-1 |
Хөгжлийн хөтөлбөрийн багш нар |
Янзага зуслангийн сахиул |
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
- ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
- КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 0 Онлайн
- 21 Өнөөдөр
- 164 Өчигдөр
- 775 Долоо хоногт
- 951 Сүүлийн сард
- 234310 Нийт хандалт