info@child.or.gov.mn      (+976) 70350136

ОРХОН АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДҮРЭМ


Image

Аймгийн Засаг даргын 2019 оны

   03 дугаар сарын .....ны өдрийн ...

дугаар захирамжийн хоёрдугаар

хавсралт

 

ОРХОН АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН  ХӨГЖЛИЙН
 ГАЗРЫН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

    1. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газар нь /цаашид газар гэнэ/ Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ-ын  хүүхдийн эрхийн тухай конвенци, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Монгол улсын хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
    2. Газрын эрхэм зорилго нь  хүүхэд, залуучууд, гэр бүлийн тэгш оролцоог хангаж, нийгмийн хөгжлийн таатай орчинг бүрдүүлэн, тэдэнд чиглэсэн хөгжил хамгааллын цогц үйлчилгээг чадварлаг баг, түншлэл, мэдээлэл, нөлөөллийн хамтын ажиллагаанд тулгуурлан, чанартай шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чиглэгдэнэ..
    3. ГБХЗХГ нь Хүүхдийн эрхийн тухай,  Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон Монгол улсын хуульд зааснаар  аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, залуучуудын зөвлөлийн ажлын алба байна.
    4. ГБХЗХГ-ын  Хүүхдийн ордон нь хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх,  төлөвшүүлэх  зорилгоор төрөл бүрийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хичээллүүлнэ.
    5. ГБХЗХГ нь тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
    6. ГБХЗХГ нь өөрийн шагналтай байж болно.

 

Хоёр. Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газрын чиг үүрэг

 

2.1.  Аймгийн хэмжээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын  эрх, хамгаалал, хөгжлийн  чиглэлээр явуулах бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх ажлыг холбогдох байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулах, зохицуулах

2.2.   НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенц,  Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамагаллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэр бүлийн тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай Монгол улсын хуулиуд, Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр, Засгийн газрын хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө, аймгийн Засаг даргын хөтөлбөр, үндсэн чиглэлд хүүхэд, залуучууд, гэр бүлийн талаар тусгагдсан асуудлын хэрэгжилтийг хангах, анхан шатны байгууллага, ажилтан, хамтран ажиллаж байгаа хуулийн этгээдээс мэдээ тайлан авч, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмж өгөх, хэрэгжилтийг хянах, холбогдох мэдээллийг нэгтгэн  төв байгууллагад  хүргүүлэх

2.3.    Эрх нь зөрчигдсөн хүүхэд, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд дагнасан үйлчилгээгээр хангаж, хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, асрамжийн зэрэг шаардлагатай  үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах

2.4.  Хүүхэд, залуучуудын  эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

2.5. Хүүхэд, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зөвлөгөө, мэдээллээр хангах, шаардлагатай бол сургалт зохион байгуулах, нийгмийн ажилтны үйл ажиллагааг дэмжиж, арга зүйн удирдлагаар хангах;

2.6.  Гэр бүл, залуучууд, хүүхдийн эрхийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллага, гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах
2.7.      Хүүхдийн оролцоог бүх шатанд өргөжүүлж хөгжүүлэх

2.8.     Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийн талаархи мэдээллийн сан бүрдүүлж үйл ажиллагаандаа ашиглах, бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу эрдсэлт нөхцөлд байгаа хүүхдийн халамж, хамгаалал үйлчилгээний талаар бүртгэл хөтөлж, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

2.9.     Гэр бүл, залуучууд, хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч  хуулийн хугацаанд шийдвэрлэх

2.10.    Хүүхэд, залуучуудын  чөлөөт цаг, авьяас чадварын хөгжүүлэх чиглэлийн  уралдаан тэмцээн, наадмыг зохион байгуулах, оролцох авьяаслаг  хүүхдийг дэмжин хөгжүүлэх, алдаршуулах, ажил мэргэжлийн баримжаа олгоход дэмжлэг, туслалцаа үзүүлэх 

2.11.  Нийгмийн ажилтан, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэгчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах

2.12.    Хүүхдийн тусламжийн 108 утасны хариу үйлчилгээг зохион байгуулах

2.13.    Залуучууд, хүүхдийн  хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлж, амжилт гаргасан хуулийн этгээдийг алдаршуулах, шагнаж, урамшуулах

2.14. Зөв хөгжил, төлөвшилтэй хүүхдийн хамт олон, шилдэг хүүхдүүд, залуучууд, залуучуудын зөвлөлийг жил бүр шалгаруулан урамшуулж, сурталчилж алдаршуулах

 

Гурав. Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газрын  эрх

 

    1. Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн  асуудлаар бодлого, хөтөлбөр, чиглэл боловсруулан орон нутгийн төр, захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэх
    2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын аж байдлын талаарх мэдээ мэдээллийг холбогдох байгууллага, хүмүүсээс гаргуулан авах
    3. Орон нутаг, анхан шатны нэгжээс эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар бүртгэл, судалгааг нэгтгэн авч дүгнэлт хийн ажиллах

3.4.  Хууль зөрчсөн, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдийн талаар бүртгэл,судалгааг цагдаагийн болон хууль сахиулах бусад байгууллагатай хамтран гаргаж, дүн шинжилгээ хийх

    1. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлсэн үйлчилгээ, түүний үр дүнг үнэлж, шалгах
    2. Хүүхэд хамгаалалд төрийн байгууллагуудын оролцоог үнэлэх
    3. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлж, дүгнэх;
    4. Хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ өгөх
    5. Улсын төсвөөс хуваарилан олгосон төсөв хөрөнгийг хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулах                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

Дөрөв. ГБХЗХГ-ын бүтэц, зохион байгуулалт, удирдлага

 

    1. ГБХЗХГ нь дарга, ахлах мэргэжилтэн,  мэргэжилтнүүд, төрийн үйлчилгээний  ажилчид гэсэн  нэр томъёо, бүтэцтэй  байна.
    2. Газрын даргын дэргэд удирдлагын зөвлөл ажиллана.
    3. Удирдлагын зөвлөл нь дарга, ня-бо, хууль эрх зүйн ажилтан, хяналт шинжилгээ үнэлгээ, мэдээлэл судалгаа хариуцсан мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэй байна.
    4. ГБХЗХГ-ын харьяанд хүүхдийн Янзага зуслан, Хүүхдийн ордон үйл ажиллагагаа явуулна.

 

    1. Газрын  дарга дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:
      1. Аймгийн хүүхэд, залуучууд,  гэр бүлийн хөгжил, хамгааллыг сайжруулах чиглэлээр төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Грн бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, аймгийн Засаг даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөө /үр дүнгийн гэрээ/ боловсруулан гэрээ байгуулж, үүрэг хүлээн ажиллана.
      2. Батлагдаж ирсэн төсвийг захиран зарцуулж 1-р гарын үсэг зурж ажиллана.
      3. Эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гарган хэрэгжилтийг хангаж ажиллана.
      4. Газрын  өдөр тутмын үйл ажиллагааг  удирдан зохион байгуулна.
      5. Байгууллагаа гадаад дотоодод бүрэн төлөөлөх эрхтэй.
      6. Мэргэжилтнүүдтэй үр дүнгийн, бусад ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулан биелэлтэд хяналт тавин ажиллана
      7. Газрын мэргэжилтнүүдийг Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар авч томилж, чөлөөлнө.
      8. Үйлчилгээний ажилтнуудыг хууль тогтоомжийн дагуу ажилд авч, чөлөөлнө
      9. Газрын үйл ажиллагаа болон аймгийн хүүхэд, залуучуудын аж байдлын мэдээллийг ИТХ, Засаг дарга, нийгмийн бодлогын  хэлтэст тогтмол танилцуулна.
      10. Газрын нэрийн өмнөөс төрийн болон төрийн бус байгууллага, ААН, иргэдтэй  болон дотоод, гадаад харилцаа тогтоон хамтран ажиллана.
      11. Газрын дэргэдэх хүүхдийн зуслангийн зуны үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
      12. Удирдах дээд байгууллага, аймаг, орон нутгийн удирдлагын өгсөн үүрэг даалгавар, чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллан, хариу өгч байна.
      13. Хүүхдийн ордон, зуслангийн үйл ажиллагааны уялдааг хангаж, хүүхэд хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган ажиллана..

 

    1.  Газрын   ажилтан, ажилчид  дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:
      1. Төрийн албан хаагч бүр жил, улирал, сар, долоо хоногийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлнэ. Төлөвлөгөөний биелэлтэд ахлах мэргэжилтэн хяналт тавин ажиллана.
      2. Ахлах мэргэжилтэн нь төрийн албан хаагчийн хувийн хэргийг хөтлөн баяжилт хийж ажиллана.
      3. Ахлах мэргэжилтэн нь байгууллагын даргын тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг зохион байгуулж ажиллана
      4. Ахлах мэргэжилтэн нь мэргэжилтнүүдэд өдөр тутам мэргэжил арга зүйн туслалцааг үзүүлж ажиллана.
      5. Байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагааг дотоод хяналтын баг гүйцэтгэнэ.
      6. Хяналт шинжилгээ үнэлгээ, мэдээлэл судалгаа хариуцсан мэргэжилтэн нь хүүхдийн дунд зохиож байгаа үйл ажиллагаа, дугуйлан секцүүд, өдөр өнжүүлэх төв, халамж асрамжийн төв, дотуур байр, сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ  үнэлгээ хийж, дүгнэлт гарган, зөвлөмж өгч ажиллана..
      7. Ахлах мэргэжилтэн нь байгууллагын даргыг эзгүйд орлож ажиллана.
      8. Төрийн албан хаагчид ээлжийн амралт эдлэх,  жирэмсэн амаржсаны амралт эдлэх, урт хугацаанд сургалтанд хамрагдах, чөлөө авах үед ажлыг түр орлон  болон хавсран гүйцэтгүүлж болно..
      9. Мэргэжилтэнүүд нь холбогдох  мэдээ, тайлангийн боловсруулалтыг шуурхай гаргаж, ахлах мэргэжилтнээр хянуулан  байгууллагын удирдлагад танилцуулж хугацаанд нь зохих газарт нь хүргүүлж ажиллана.
      10.  Мэргэжилтнүүд нь ТЗ ангилалд багтах бөгөөд ажлын байрны тодорхойлолт,     стратеги зорилтын хүрээнд Төрийн албаны хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж биелүүлж ажиллана.
      11. Газрын  үйлчилгээний болон  гэрээт ажилчид нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана.

 

Тав. Бусад зүйл

 

    1. Газрын  дүрмийг хамт олны хурлаар хэлэлцүүлж, аймгийн Засаг даргын захирамжаар  баталгаажуулна.
    2. Байгууллагын чиг үүрэг өөрчлөгдвөл дүрэм өөрчлөгдөнө.
    3. Газрын  дүрмийг бүх төрийн албан хаагч дагаж мөрдөнө.

 

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00