ОРХОН АЙМАГ ГБХЗХГАЗАР
“ХҮҮХДИЙН ЭЛЧИЙГ СОНГОН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ”-ЫН
ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН
Нэг. Сум, багийн хүүхдийн элчийн үйл ажиллагаа
№ |
Чиг үүрэг |
Хэрэгжилт |
Үнэлгээ |
1 |
Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар сум, багийнхаа хүүхэд, иргэдээс санал хүсэлт, өргөдөл гомдлыг нь тогтмол авч холбогдох байгууллага, ажилтнаар шийдүүлэх |
Хүүхдийн элчээр дамжуулан иргэдээс нийт 12 өргөдөл гомдол гарсныг шийдвэрлэж, санал хүсэлтийг холбогдох байгууллага, ажилтнаар шийдвэрлүүлэн ажиллаж байна. |
4 |
2 |
Хүүхдэд тулгамдаж буй асуудал, эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол, үзэл бодлыг нь байнга сонсч мэдээлэх |
Хүүхдийн элч бүр “Хүүхдээ сонсъё” арга хэмжээ, багийн хэмжээнд санал авах хайрцагаар болон жил багийн Хүүхдийн чуулганыг зохион байгуулж, хүүхдийн санал хүсэлтийг сонсож хэвшсэн. |
4 |
3 |
Хүүхдийн асуудал, санал, хүсэлтийг бодлого шийдвэрт тусган шийдвэр гаргуулах |
Хүүхдээс гарсан санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн хариуг мэдээлэн ажиллаж байна. |
4 |
4 |
Холбогдох байгууллагуудтай хамтран хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах |
Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх нөлөөлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. |
4 |
5 |
Хүүхдийн эрхийн зөрчилд хөндлөнгийн хяналт тавих |
Хамтарсан багийн үйл ажиллагаанд хүүхдийн элч нар хяналт тавин ажиллаж байна. |
5 |
6 |
Хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдол, үйлдлийг даамжруулсан, хайхрамжгүй хандсан байгууллага, албан тушаалтан хувь хүнийг хүүхдийн эрхийн улсын байцаагч зэрэг холбогдох албан тушаалтан байгууллагад тогтмол мэдэгдэх |
Хүүхдийн элч нар хүүхдийн эрхийн 3 зөрчилд зөрчлийн хэрэг нээлгэн торгуулийн арга хэмжээ, мөн насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж байсан баар цэнгээний газрыг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. |
4 |
7 |
Хүүхдийн эрхийг хангуулах талаар төр захиргааны байгууллага, өөрийн удирдах байгууллагад хүсэлт шаардлага гаргах |
Хүүхдийн элч нар Төрийн захиргааны байгууллагад 12 хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн. |
5 |
8 |
Тухайн сум, багийн хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй төр,төрийн бус байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааны чанар хүртээмжид үнэн, бодит санал, дүгнэлт өгөх |
Хүүхдийн элч нь харьяаллынхаа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын судалгаатай ажиллаж, санамж зөвлөмжийг улирал өгдөг. Төрийн байгууллагуудад саналхүргүүлж байсан. Ялангуяа ЕБС, цэцэрлэгүүдийн хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд зөвлөмж, санамж, хүсэлтийгг хүргүүлдэг. |
3 |
9 |
Хүүхдийн элч жил бүр хүүхдийн чуулганд ажлаа тайлагнах |
Баг бүр хүүхдийн чуулганаа зохион байгуулж хэвшсэн. Багийн чуулганаар хүүхдийн элчээ сонгож өмнөх үйл ажиллагааны тайланг хэлэлцдэг болсон. |
5 |
10 |
Бусад үйл ажиллагаа |
|
|
|
Нийт оноо |
|
38 |
Хоёр. Хүүхдийн элчийн 2017, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө,түүний хэрэгжилт
№ |
Ажлын нэр |
Хэрэгжилт |
Үнэлгээ |
1 |
Ажлын төлөвлөгөө |
21 хүүхдийн элч тус бүр өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг багийн ажлын албаны ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлдэг |
4 |
2 |
Арга хэмжээний тайлан |
Үйл ажиллагаа бүрийн тайланг зурагаар баримтжуулан гаргадаг. |
5 |
3 |
Хагас, бүтэн жилийн тайлан |
Багийн ажлын албаны тайланд үйл ажиллагааныхаа хэрэгжилтийн тайланг тусгадаг. |
4 |
|
|
|
|
|
Нийт оноо |
|
13 |
Гурав. Сум, багийнхаа хүүхдийн элчийн үйл ажиллагааг дэмжих талаар авсан арга хэмжээний хэрэгжилт
№ |
Ажлын нэр |
Хэрэгжилт |
Үнэлгээ |
1 |
Хүүхдийн элчийг сум, баг бүрдээ сонгож ажиллуулж байгаа |
21 багт 21 хүүхдийн элч ажиллаж байна. |
4 |
2 |
Хүүхдийн элч нар журамд заасан шаардлагыг бүрэн хангасан |
Хангасан |
4 |
3 |
Хүүхдийн элчийг сонгох, нөхөн сонгох үйл ажиллагаа журмын дагуу байгаа |
Журмын дагуу сонгодог. |
3 |
4 |
Хүүхдийн элч, түүний эрх үүргийг сурталчлан таниулах хүрээнд авсан арга хэмжээ тогтмол, үр дүнтэй |
Аймаг, сум, багийн нээлттэй хаалганы өдөр, элчийн өдөр гэх мэт олон нийтийн арга хэмжээгээр хүүхдийн элчийн үйл ажиллагааг сурталчилдаг. |
4 |
5 |
Хүүхдийн элчийг сургах, арга зүйгээр хангах талаар авсан арга хэмжээ тогтмол, үр дүнтэй |
Улирал тутамд хүүхдийн элч нарт сургалт, дадлага ажлыг зохион байгуулж байна. |
4 |
6 |
Хүүхдийн элчийг хүүхдийн эрхийн улсын байцаагчтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх хүрээнд авсан арга хэмжээ тогтмол,үр дүнтэй |
Хүүхэд оролцоо хөгжил хамгааллын 1:1 хөтөлбөрийг ХЭУБ –Хүүхдийн элч нар хамтран зохион байгуулж, 60 өрхийн 65 хүүхэд гэр бүлтэй ажилласан нь үр дүнд хүрсэн. |
5 |
7 |
Хүүхдийн элчийг бусад байгууллага, албан тушаалтантай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх хүрээнд авсан арга хэмжээ тогтмол, үр дүнтэй |
Багийн хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгүүдийн эцэг эхийн өдөрлөг дээр хүүхдийн элчийн үйл ажиллагааг сурталчилдаг. |
4 |
8 |
Хүүхдийн элчийг үйл ажиллагаа хийхэд хүний нөөц, санхүү,техник хэрэгсэл зэргээр дэмжих хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тогтмол, үр дүнтэй |
Хүүхдийн ордонд хамтарсан багийн өрөөг тохижуулсан. Энэ өрөөнд хүүхдийн элч нар хурал, цуглаан, уулзалтыг зохион байгуулдаг. Мөн бичиг баримтаа боловсруулан хэвлэдэг. |
4 |
9 |
Хүүхдийн элчийн үйл ажиллааганд зориулсан төсвийн хэмжээ хангалттай, үр дүнтэй |
Хүүхдийн элч нарт зориулан төсөв гаргаагүй боловч тэдний зорилтот өрхийн хүүхдийн судалгаан дээр үндэслэн 2 багийн бага насны 2 хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийлгүүлэн дүгнэлт гаргуулж, тухайн хүүхдүүдэд 1 удаа хоол тэжээл /каш сүү/, пампарс зэрэг зүйлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж, эцэг эхчүүдэд нь хүүхдээ асран хүмүүжүүлэх байнгын зөвлөгөө өгч ажилласны дүнд одоогоор эцэг эхийн хараа хяналт сайжирсан. Хүүхдүүд цэцэрлэгт хүмүүжиж байна. |
3 |
10 |
Хүүхдийн элчтэй жил бүр гэрээ байгуулдаг. |
Хүүхдийн элчтэй жил бүр хамтран ажиллах гэрээг байгуулдаг. |
5 |
11 |
Хүүхдийн элчтэй байгуулсан гэрээг жил бүр дүгнэдэг. |
Шилдэг хүүхдийн элч шалгаруулах журамтай. Журмын дагуу шалгаруулалтыг зохион байгуулж, 2016, 2017 онуудад “Оны шилдэг хүүхдийн элч” шалгаруулан “Аймгийн тэргүүний хүүхдүүдийн сүлд модны наадам”-д оролцуулан аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг олгосон. |
4 |
12 |
Хүүхдийн элчид шаардлагатай захиргааны зардлыг төсөвт тусгаж ажиллах нөхцлийг хангадаг |
Хүүхдийн элч нар багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн санал бодлыг хүлээн авч шийдвэрлүүлэхэд чухал үүрэгтэй ажилладаг, хүүхдийг бүрэн төлөөлөх эрхтэй байдаг. Мөн эрсдэлт бүлгийн хүүхдийн судалгаатай ажиллаж, тэднийг хамгааллын үйлчилгээнд холбон зуучилж байдаг. Иймд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаас хүүхдийн элч нарт хавтас /хаягжуулсан/, нүхтэй хавтас, бичгийн цаас зэргийг өгч ажил үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлсэн. |
3 |
13 |
Захиргааны зардлаас бусад санхүүгийн дэмжлэгийг төсөвт тусгаж шийддэг. |
Улсын баяр наадам, хүүхдийн баяр зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр хүүхдийн аюулгүй байдлыг ханган хамгааллын үйлчилгээ хүргэн ажилласан 12 хүүхдийн элч, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн ажилласан 10 элчийг тус тус урамшуулсан. |
4 |
14 |
Хүүхдийн элчийн гэрээт ажлын хэрэгжилт, тайланг үндэслэн жилд 1 удаа урамшуулал олгодог. |
|
0 |
15 |
Хүүхэд хамгааллын салбарт оруулсан хувь нэмрийг нь үндэслэн урамшуулал олгодог. |
Тухайн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байдаг, мөн иргэд хүүхдээс ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг холбогдох байгууллага, хүмүүст тавьж шийдвэрлүүлэхэд олон жил ажилласан 1 хүүхдийн элчийг аймгийн хүүхдийн байгууллалгын шагнал болох “Хүүхдийн төлөө” медалиар шагнаж, урамшуулсан. Жил бүр “Тэргүүний хүүхдийн элч” шалгаруулж, урамшуулдаг. |
3 |
16 |
Бусад |
|
|
|
Нийт оноо |
|
54 |
Дөрөв. Хүүхдийн элчийн үйл ажиллагааг дэмжихэд төрийн байгууллагуудын үүрэг оролцоо
№ |
Чиг үүрэг |
Хэрэгжилт |
Үнэлгээ |
1 |
Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд байгууллагууд хүүхдийн элчтэй хамтран ажилласан ажил үр дүнтэй. |
Багийн хэмжээнд хүүхдийн элч нар хүүхдийн асуудлаар бусад байгууллагатай ажиллах гүүр болж өгдөг. Хамтарсан багт хяналт тавьж ажилладаг. |
4 |
2 |
Хүүхдийн элчийн гаргасан саналыг бодлого шийдвэртээ тусгаж хэрэгжүүлдэг. |
Баг, сум, аймгийн хэмжээнд хүүхдийн элч нараас гарсан санал хүсэлтийг тусган хэрэгжүүлдэг. |
4 |
3 |
Хүүхдийн элчийн үнэлэлт, дүгнэлт, хүсэлт, шаардлагыг хэрэгжүүлэх тал дээр төрийн захиргааны байгууллагууд арга хэмжээ авдаг. |
Хүүхдийн элч нарын хүсэлтээр 2 хүүхдийн элчийг гадаадад аялуулж, 14 хүүхдийн элчийг УБ хотын Чингэлтэй дүүргийн 9-р хорооны хамтарсан баг, хүүхдийн элчийн үйл ажиллагаатай танилцуулж, туршлага судлуулсан. |
5 |
4 |
Бусад |
Хүүхдийн элч нараас сургалтын санал авч тэднийг чадавхжуулах, мэдлэг мэдээлэл олгох сургалт, хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулдаг. Аймгийн хэмжээнд гэр бүл, хүхдийн чиглэлийн сургалт, зөвлөгөөнд хүүхдийн элч нарын төлөөллөөсөө оролцуулдаг. -“Гэрэлт Ирээдүй Хүүхэд” хүүхдийн элч нарын бүлэг нэртэй хүүхдийн элч нарын цахим группыг нээж, тэдэнд байнга шинэ мэдээ, мэдээллийг хүргэж байдаг.
|
5 |
|
Нийт оноо |
|
18 |
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН
ГАЗРЫН ДАРГА А.НАРАНБОЛД ТАНАА
ХҮҮХДИЙН ЭЛЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ
ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ДҮНГИЙН ТУХАЙ
2019.09.26 Орхон
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд , залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 06 сарын 06-ны өдрийн А/147 тоот тушаал Хүүхдийн элчийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай удирдамжийн дагуу Орхон аймгийн 21 багийн Хүүхдийн элч нарын үйл ажиллагаанд , хүүхдийн элчийн хууль тогтоомж, дүрэм журмаар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ.
Хяналт шинжилгээ үнэлгээ хийгдэх явцад гарсан сайн талууд:
- Баг бүр дэргэдээ хүүхдийн элч ажиллуулдаг.
- Жил бүр хүүхдийн чуулганаа зохион байгуулж, зорилго зорилтоо тодорхойлж, чуулганаас гарсан саналыг дээд шатны байгууллагад хүргүүлдэг.
- Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж хүүхдийг хөгжүүлэх, дэмжин туслах ажлуудыг хамтран зохион байгуулдаг.
- ГБХЗХГ-н холбогдох мэргэжилтэнгүүдтэй хамтран ажиллаж сургалтанд хамрагддаг.
- Тэмдэглэлт баяр ёслолын үеэр ГБХЗХГ-тай хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажилладаг.
Хяналт шинжилгээ үнэлгээ хийгдэх явцад гарсан нийтлэг дутагдал:
- Хүүхдийн элчийг сонгон ажиллуулах журмаа мэддэггүй.
- Хүүхдийн элч нарын ажил тогтвор суурьшилгүй.
- Элч нарын ихэнх нь жилийн ажлын төлөвлөгөө байхгүй.
- Тайлан бичих талаар арга зүйн сургалт, зөвөлгөө мэдээлэл хангалтгүй өгсөн.
- ГБХЗХГ-н зүгээс зөвлөн туслах ажлыг хангалтгүй хийсэн.
- Дүгнэлт
- Баг дээр ажиллаж байгаа Хүүхдийн элч нарын үйл ажиллагааг 9 үзүүлэлтээр 5 оноогоор дүгнэхэд нийт 45 онооноос 38 оноо авч 84,4%-р дүгнэгдлээ. Элч нарын хийж байгаа ажил,үйлчилгээ нь хүүхдийн төлөө тэдний эрх ашгийг хамгаалсан, хүүхдийг хамгаалах , хөгжүүлэхэд чиглэсэн байна.
- Хүүхдийн элчийн 2017, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө,түүний хэрэгжилтийг дүгнэхэд 86,6% дүгнэдлээ.
- Сум, багийнхаа хүүхдийн элчийн үйл ажиллагааг дэмжих талаар авсан арга хэмжээний хэрэгжилтийг 72,0% тай дүгнэгдэв.ГХЗХГ-с нэгдсэн арга зүйгээр хангаж ажиллах тал дээр цаашид анхаарч ажиллах шаардлагатай.
- Хүүхдийн элчийн үйл ажиллагааг дэмжихэд төрийн байгууллагуудын үүрэг оролцоог 3 үзүүлэлтээр дүгнэхэд хангалттай дүгнэгдсэн ба ГБХЗХГ-с элч нарыг дэмжин ажиллах ажил хангалттай сайн байна.
- Хүүхдийн элч нараас гарсан санал
- Бичиг хэргийн зардал шийдэж өгөх.
- Журмын дагуу урамшууллыг тогтмол олгох.
- СӨБ болон ЕБС-ийн сурагчдыг харъяаллын дагуу суралцуулах хэрэгтэй байна.
- Эрүүл мэндийн карттай болгож жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах
- Хүүхдийн ордонд мэргэжлийн эмч байлгаж зөвөлгөө өгч, үзлэг хийж ажилладаг байх
- ГБХЗГазрын 00-н асуудлыг хүүхдийн стандартад тааруулж шинэчлэл хийх
- ЕБСургуулийн ахлах, дунд ангиудад мансууруулах бодисны хор уршгийн талаарх мэдээллийг хичээлийн програмд суулгаж мөн хор уршгийн талаар сургалт семинар орж байх шаардлагатай
- ЕБС-ийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг суулгаж өгөх
- Хяналт шинжилгээ хийгдсэний дагуу дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Хүүхдийн элчийг сонгон ажиллуулах журмыг мөрдөн ажиллах
- Хүүхдийн элч нарт шаардлагатай бичиг хэргийн зардлыг олгож байх
- Хамтран ажиллах, мэргэжил арга зүйн зөвөлгөөг тогтмол өгөх
- Тайлан, төлөвлөгөө боловсруулах арга зүйг тогтмол өгч, хяналт тавьж хэвших
- Хүүхэд хамгааллын холбогдох хууль тогтоомжийн сургалтанд суулгах, хуулинд заасан нэр томьёололыг зөв хэрэглэж хэвшихэд арга зүйн дэмжлэг үзүүлэх
- Хяналт-шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан ажлуудаар ажил сайжруулах төлөвлөгөө гарган ажиллаж үр дүнг мэдээлэх
- Элч бүр төлөвлөгөө гарган батлуулж үр дүнг тайлагнаж ажиллах
- Элч нарыг тогтвор суурьшилтай ажиллах талд багийн засаг дарга нар анхаарах
ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ
ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Ж.ЛХАГВАСҮРЭН
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
- ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
- КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 0 Онлайн
- 49 Өнөөдөр
- 164 Өчигдөр
- 803 Долоо хоногт
- 979 Сүүлийн сард
- 234338 Нийт хандалт