info@child.or.gov.mn      (+976) 70350136

ОРХОН АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ


Image

ОРХОН АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ

Нэг. Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрэм, төлөвлөгөөний хэрэгжилт 

Чиг үүрэг

Хэрэгжилт

Үнэлгээ

2017 он

2018 он

1

Хууль, дүрэм журмаар хүлээсэн чиг үүрэг дүрэмд бүрэн туссан

2017 оны 02-03 –ны өдрийн аймгийн ХТЗ-ийн гишүүдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

2017 онд батлагдсан чиг үүргийн дагуу ажилладаг.

5

2

Хүүхдийн төлөө зөвлөлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж уялдаа холбоог зохицуулж чадсан.

2017 онд нийт 17 ажил төлөвлөсөн ба гүйцэтгэл 88,2%

100% биелсэн ажил-12,

70% -3,

40% -1,

0%   -1

2018 онд нийт 12 ажил төлөвлөсөн ба гүйцэтгэл 93 %

100% биелсэн ажил-9,

70% -1,

40% -2,

4

3

Төлөвлөгөө нь бодит хэрэгжихүйц байсан эсэх

1. Аймаг, сум, багийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулан тогтмолжуулах

2. Аймгийн хүүхдийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг тогтмолжуулан гишүүдийг чадавхжуулах

3. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллах

4. Гэр бүлийн боловсрол олгох, нийгэм дэх гэр бүлийн оролцоог нэмэгдүүлнэ.

5. АИТХ болон шийдвэр гаргах аливаа үйл ажиллагаанд хүүхэд, залуусын санал, санаачилгыг дэмжиж оролцоог хангах гэсэн 5 зорилтын хүрээнд  17 ажил төлөвлөсөн.

Хүүхдийн эрхийн аюулгүй байдлыг хангах тухай МУ-ын ЗГ-ын 01 албан даалгаврыг хэрэгжүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулахад анхаарч, 12 ажил төлөвлөсөн.

4

4

Төлөвлөгөө нь байгууллагын хууль тогтоомж, дүрэм журмаар хүлээсэн чиг үүрэгтэй бүрэн нийцсэн

Төлөвлөгөө нь  хууль, тогтоомж, дүрэм журмын хүрээнд боловсруулагдаж дараах ажлыг тусган хэрэгжүүлсэн байна.

  • Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн  хууль зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулж мэргэжил,арга зүйгээр хангасан.
  • Байгууллага бүр Хүүхэд хамгааллын бодлого, төлөвлөгөө, нэгжтэй болсон.
  • Ази Номхон далайн бүсийн 31-р жемборид 100 хүүхэд,12 багш оролцсон.ХТЗ-ийн тэргүүн хувцас, тээврийн зардлаар дэмжлэг үзүүлсэн.
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв, гэр бүлийн боловсрол олгох төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлэн ажилласан.10 багт зөвлөн туслах өрөөг байгуулсан.
  • Монголын тусгай олимпийн хороотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн дунд  тусгай олимп зохион байгуулж,  90 оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучууд 4 төрлөөр 16 нас, хүйсийн ангиллаар өрсөлдлөө. Энэхүү олимпийг зохион байгуулахад Орхон аймгийн ЗДТГ-аас 3077.0 төг зарцуулсан. Мөн Монголын тусгай олимпийн хороо, ДЗОУБ-ууд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажилласан.
  • “Айл” зорилтот төслийг аймгйин ЗДТГ-ын НБХ, чөлөөт уран бүтээлийн “Номин” ТВ, “ДЗОУБ-ЭОНХХ” хамтран хэрэгжүүлсэн. 48 байгууллагын 1756 гэр бүл хамрагдсан. 40 гаруй нэвтрүүлэг, 40 гаруй видео зохиомжуудыг бэлтгэн хүргэсэн төдийгүй фейсбүүк болон сошиал орчинд түгээсэн. Төслийг аймгийн ЗДТГ-20 сая, ДЗОУБ-ЭОНХХ 54 сая төгрөгөөр санхүүжүүлэн ажилласан.
  • Эцэг эхийн хараа хяналт сул хүүхдийн бүртгэл судалгааг  баг тус бүрээр гаргав. Нийт судалгаа бүртгэлд 65 хүүхэд хамрагдсан. Судалгаа бүртгэлд хамрагдсан хүүхдүүдээс Хүүхэд хамгааллын “Сайн үйлс”  төвд 50 гаруй хүүхдийг  нийгэмшүүлэх үйлчилгээнд хамруулж, эрсдлийг бууруулан ажилласан байна.
  • Айл төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласнаар гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл, эцэг эхийн үүрэг хариуцлага, осол гэмтлээс сэргийлэх, хөршийн харилцаа, ирээдүйгээ харж сонголтоо хийх, гэр бүлийн аз жаргал,  хүүхдийн эрх, гэр бүл салалт, өрх толгойлсон эцэг, эх, эрүүл хөдөлгөөн-эрүүл гэр бүл, зөв хооллолт зэрэг асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг, контентийг хийж, олон нийтэд хүргэн ажилласан.
  • Өрх толгойлсон эцгүүдтэй ажилласанаар 2 эцэг байнгын ажлын байртай болсон
  • Залуучуудын хөгжлийг дэмжихэд анхаарч аймгийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 10 хүүхдэд оюутны тэтгэлэг олгосон

Төлөвлөгөө нь  хууль, тогтоомж, дүрэм журмын хүрээнд боловсруулагдаж, дараах ажлыг тусган хэрэгжүүлсэн байна.

  • Хүүхдийн хөдөлмөрийн сарын аяны хүрээнд Аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудын хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлсэн сургалтыг зохион байгуулсан. Хөдөлмөрийн үзлэгийг МХГ-тай хамтран зохион байгуулсан.Хориотой ажлын байруудын сурталчилгааг хийсэн. Хөдөлмөр эрхлэх магадлалтай, хөдөлмөр эрхэлж байсан хүүхдүүдийн дунд “Хүүхдэд аюултай ажил” сэдвээр сургалт зохион байгуулж, 50 хүүхэд, эцэг эхчүүд,  иргэд хамрагдсан.
  • Орхон аймгийн хэмжээнд 102 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас Баян-Өндөр сумын хэмжээнд 95, Жаргалант суманд 7 хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд, багачууд чөлөөт цагаа өнгөрөөж байна. Баян-Өндөр сумын хэмжээнд байгаа тоглоомын талбайн 35 нь Хот тохижуулах газар, 60 талбайг иргэн, хэсгийн ахлагч нарт хариуцуулан өгч эзэнжүүлж ашиглалт хамгаалалтад анхаарч байна.
  • Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 7 төрлийн нөлөөллийн ажлыг ЭМГ, ЦГ-ын ЗЦТ-тай хамтран зохион байгуулж, ЕБС, цэцэрлэгийн 2170 хүүхэд, 3200 эцэг эхчүүд,  320 багш, ажилчид хамрагдсан.
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ой, Жаргалант сумын үүсэн байгуулагдсны 40 жилийн ой, төвийн бүсийн Даншиг наадамд 9 насны 1944 морь уралдаж, 774 уралдаанч хүүхэд хурдан морь унаж оролцлоо. Уралдааны үеэр нийт 19 хүүхэд мориноосоо унасан бөгөөд тухай бүрд газар дээр нь хүн эмнэлгийн эмчид үзүүлэн яаралтай тусламжийг шуурхай авч ажилласны үр дүнд унасан хүүхдүүд гэмтэл аваагүй. Уралдааны үеэр “МИГ”, “Номин” даатгалууд ажиллаж, хүүхэд хамгааллын даатгалын шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж, хүүхдүүдийг 100 хувь даатгалд хамрууллаа.
  • 17 сургууль, 27 цэцэрлэг Хүүхэд хамгаалын бодлого төлөвлөгөөтэй болоод байна.
  • “Хүмүүжлийн эерэг арга зүй” сургалтыг 75 сургагч багшаар дамжуулан ЕБС , СӨБ –ийн хүүхдүүдийн эцэг, эх 15119 хүн, ЕБС СӨБ-ийн 3813 багш ажилтнуудыг хамруулан зохион байгуулсан байна. Энэ нь  ЕБС ийн  сургалтын менежерүүд, цэцэрлэгийн арга зүйчидийг сургагч багшаар бэлтгэсэн нь үр дүнтэй ажил болсон. Багш  нар 100% хамрагдаж,  багийн иргэдийн 30% нь хамрагдсан байна. Энэ сургалтанд нийт 24,500 иргэнд хамрагдсан.
  • Эрсдэлд өртөх магадлалтай хүүхдүүдийг сургууль багаар судалгааг гарган эрсдлийн мэдээллийн санд оруулах ажлыг хийж байна.
  • Хүүхдийн 108 утсанд ирсэн дуудлагуудад хамтарсан багаар ажиллан нөхцөл байдлын үнэлгээ  болон хүүхдийн эрсдлийн үнэлгээг хийж, холбон зуучлах үйлчилгээг үзүүлэн үр дүнг тооцон хяналт тавин ажиллаж байна.
  • Хүүхдийн асуудлаар алдаа гаргасан албан тушаалтан гараагүй болно.
  • Хүүхдийн бүтээлиийг худалдан авч хүүхдүүдэд 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.Энэ нь хүүхдийн оюуныг үнэлсэн том ажил юм.

5

5

Төлөвлөөний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинийг бодитоор тодорхойлсон

Төлөвлөгөөний дагуу ажлын хэрэгжилтийг ханган ажилласнаар дараах үр дүн гарсан.

Үүнд:

  • Аймгийн ХТЗ, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа тогтмолжиж эхэлсэн.
  • Хамтрсан багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, гишүүдийг чадавхжуулж ажилласнаар хамтарсан багаар үзүүлэх кейс үйлчилгээ сайжирч, 28 нөхцөл байдлын үнэлгээ хийж, 150  иргэнд хууль сурталчлах ажлыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаанд 2560 хүнийг оролцуулсан байна.
  • Хүүхэд хамгааллын бодлогыг сургууль, цэцэрлэг бүр хэрэгжүүлж эхэлсэн.
  • Түр хамгаалах байрыг ТББ-аар гэрээлүүлж гүйцэтгэн 15 сая төгрөгийн санхүүжилт олгон ажилласан.
  • ХБХ-ийн 3 төвд дэмжлэг үзүүлж, нийт 750 сая төргөийн санхүүжилт олгон ажилласан.
  •  

Төлөвлөгөөний дагуу ажлын хэрэгжилтийг ханган ажилласнаар дараах үр дүн гарсан.

Үүнд:

  • Хүүхдийг ахуйн болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаарх эцэг эхчүүдийн мэдлэг, хандлага өөрчлөгдөж, бага насны хүүхдийн осол гэмтлийн тоо  буурсан.
  • Эцэг эхчүүд, иргэд, аж ахуйн нэгжийн дарга нар Хүүхдийн хөдөлмөрийн тухай ойлголт, насанд хүрээгүй хүүхдийн ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт зэрэгтэй танилцаж, хариуцлагаа ухамсарлан мэдлэг мэдээлэлтэй болсон.
  • Хурдан морины уралдааны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласнаар зөрчил гаргаагүй. Хурдан морины уралдаанч хүүхдүүд хүнд бэртэл гэмтэл авсан тохиолдол гараагүй.
  • Эцэг эхчүүд хүмүүжлийн эерэг аргад суралцсанаар хүүхдээ зөв хандлага хмүүүжилтэй болох мэдлэг мэдээлэл нь дээшилсэн.
  • 108 утсанд ирсэн дуудлага мэдээлэлд улирал, хагас бүтэн жилээр, дүгнэлт хийн цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээг төлөвлөн ажиллаж, кейс шийдвэрлэлт 98 хувьтай байсан.

5

6

Төлөвлөгөөгөөр гишүүдийн хүлээсэн чиг үүргийн харьцаа тэгш

2017.02.03 –ны өдрийн аймгийн ХТЗ-ийн бүх гишүүдийн хуралдаанаар зөвлөлийн дарга, гишүүдийн ажлын чиг үүргийг хэлэлцэн баталсан.

Аймгийн ХТЗ-ийн гишүүд нь МУ-ын ЗГ-ын Хүүхдийн эрхийн аюулгүй байдлыг хангах тухай №01 албан даалгаврын хэрэгжүүлэх ажлын хүрээнд чиг үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.

5

7

Гишүүд төлөвлөгөөнд туссан ажлыг байгууллагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлж үнэлүүлдэг.

             Аймгийн ХТЗ-ийн гишүүд хүүхдийн асуудлааар ажлыг байгууллагын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлдэг боловч ХТЗ-ийн гишүүнийх нь хувьд үнэлдэг асуудал байхгүй.

4

8

Гишүүд төлөвлөгөөнд туссан ажлыг төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэн үнэлүүлдэг.

Байгууллагын хүүхдийн асуудлыг хариуцсан ажилтан ажлын төлөвлөгөөндөө тусгадаг. Гэвч байгууллагын удирдлага ажлыг үнэлдэг.

3

 

Нийт оноо

 

35

 

Хоёр. Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний  хэрэгжилт

Ажлын нэр /он/

Хэрэгжилтийн байдал

Оноо

1

2017 он

2017 онд нийт 17 ажил төлөвлөсөн ба гүйцэтгэл 88,2%

100% биелсэн ажил-12,

70% -3,

40% -1,

0%   -1

4

2

2018 он

2018 онд нийт 12 ажил төлөвлөсөн ба гүйцэтгэл 93 %

100% биелсэн ажил-9,

70% -1,

40% -2,

5

 

Гурав. Зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа, түүний хэрэгжилт

Ажлын нэр

Хэрэгжилт

Үнэлгээ

1

Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаан тогтмол, үр дүнтэй болдог.

2017, 2018 онд Аймгийн ХТЗ-н хурлыг тус бүр 1 удаа зохион байгуулж , дүрэм, гишүүдийн ажлын чиг үүрэг, ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.

3

2

Зөвлөлийн хурлаар хүүхэд хамгааллын тайланг хуульд заасан хугацаанд авч хэлэлцдэг.

2017 оны аймгийн ХТЗ-ийн хурлаар 2016 оны ажлын тайланг хэлэлцсэн. 2018 онд авч хэлэлцээгүй. 2019 оны 01-р сард 2018 оны оны ажлын тайланг авч хэлэлцсэн.

3

3

Хамтарсан багт чиглэл өгч, түүний хэрэгжилтийг хэлэлцэж зохих арга хэмжээ авдаг

2017 онд аймгийн хэмжээнд 2 сум, 21 багт хүүхэд хамгааллын хамтарсан баг 169 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан. Бүрэлдэхүүнд Засаг дарга-23, өрхийн эмч-23, цагдаагийн албан хаагч-24, халамжийн нийгмийн ажилтан-8, СНА-24, ТББ-10, цэцэрлэгийн арга зүйч-6, хүүхдийн элч-14, хэсгийн ахлагч-6, иргэний төлөөлөл-7 байдаг.

“Хамтарсан баг” хуралдаж, 28  хүүхдийн хамгааллын асуудал хэлэлцэн дүгнэлт гаргасан. Хамтарсан багийн бүрэлдэхүүн-багийн Засаг дарга нар, баг, сургуулийн нийгмийн ажилтнууд, хэсгийн төлөөлөгчид, эрхзүйн хөтөч, халамжийн мэргэжилтнүүд зэрэг 130 гаруй хүнийг чадавхижуулах сургалтад хамруулсан. Мөн хамтарсан багийн гишүүдийг анхан шатны нэгж дээр нь уулзалт, сургалтыг хийж, тэдэнд хохирогч болон эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүл, залуучууд, хүүхдүүдтэй ажиллах, кейс үйлчилгээг үзүүлэх чиглэлээр арга зүй, зөвлөмж өгч ажилласан. Мөн Хамтарсан багийг Нэгдсэн судалгааны баазтай болгох, мэдээллээр хангах цахим сүлжээг  зохион байгуулсан.

Үл хайхрах хүчирхийлэлд өртөх эрсдэл бүхий хүүхдүүдийн эрхийг хангах чиглэлээр Хүүхэд хамгааллын “Сайн үйлс” төв ТББ-ын нийгмийн ажилтан сэтгэл зүйч нартай хамтран ажилласан. Хүүхэд хамгааллын “Сайн үйлс” төвд эцэг эхийн анхаарал халамж сул 50 гаруй хүүхэд  өдрийн үйлчилгээ хөтөлбөрт хамрагдаж,  зан үйлийн сургалт, амьдрах ухааны сургалтанд хамрагдав. Мөн тус төвтэй хамтран “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн хор уршиг”, “Гараа зөв угааж хэвших” зэрэг хүүхдийн зайлшгүй бие даан суралцах сургалтуудад 500 гаруй хүүхэд хамруулсан байна.  Хүүхэд хамгааллын “Сайн үйлс” төв нь 2018-оноос эрсдэлт өртсөн хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэлд оролцохоор ГБХЗХГ-т хүсэлт материал хүргүүлсэн байна.

Хамтарсан баг үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн. Үйл ажиллагаа нь чадавхжиж, эрчимжсэн.

Хүүхэд хамгааллын “Сайн үйлс” төв ТББ гэр хороололд байршснаар тухайн орчны эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул хүүхдүүд гэмт хэрэгт орох явдал буурсан үзүүлэлт гарсан байна.

 

2018 онд аймгийн хэмжээнд 2 сум, 21 багт 169 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг үйл ажиллагаа явуулсан.

 - “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах чиглэлээр 2 удаагийн сургалтыг зохион байгуулсан. Мөн Хамтарсан багуудыг сурталчлах ажлыг зохион байгуулсан.

“Хамтарсан баг”-ийг анхан нэгж буюу ажлын байран дээр нь чадавхжуулах үйл ажиллагаа, нээлттэй хаалганы өдөр зэргийг зохион байгуулсан.

“Хамтарсан баг” тус бүрийг кейс мэдээллийн бүртгэлийн дэвтэр, хүүхдийн  108 утасны дуудлагын дагуу хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх журам, хамтарсан багийн үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдсэн загвартай болгож тэдний үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор жилийн болзолт уралдаан зарлаж, “Хамтарсан баг”-уудын ажлыг дүгнэх, зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг  хийж гүйцэтгэсэн. Ажлын үр дүнгээр Говил, Хүрэнбулаг, Цагаанчулуут, Баянцагаан, Эрдэнэ багууд Хамтарсан багийн сайн туршлага, үйл ажиллагаагаараа эхний 5 байрт шалгарсан. “Хамтарсан баг”-уудын туршлага солилцох үзэсгэлэнг зохион байгуулж, сайн туршлагыг дэлгэрүүлэхийн зэрэгцээ зарим багуудад зөвөлгөө зөвлөмжийг өгч ажиллалаа.

Сул үнэлэгдсэн “Хамтарсан баг”-уудыг аймгийн ГБХЗХГ-аас /мэргэжилтэн бүр өөрийн хамтран ажиллах баг, сургууль, цэцэрлэгтэй байдаг/ хариуцсан мэргэжилтэн нь анхааралдаа авч, хамтран ажиллах шийдвэр гаргасан.

“Хамтарсан баг”-ийн нэг цэгийн үйлчилгээний өрөөг тохижуулж, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр ханган ажилласан.

Хамтарсан багийн үйл ажиллагаа тогтмолжиж, гишүүд чадавхжиж, сар бүрийн сүүлийн 7 хоногт салбарын байгууллагуудын мэргэжилтнүүд уулзаж, хүндрэлтэй кейсүүд дээр ажиллаж шийдвэрийг гаргаснаар кейс шийдвэрлэлт түргэн шуурхай, хугацаандаа хэрэгждэг болсон.

5

4

Архивын нэгж үүсгэж бүрдүүлдэг

Хамтарсан баг тус бүр шийдвэрлэхэд хүндрэлтэй кейс дээрээ хувийн хэрэг нээн ажиллаж, архивын нэгж үүсгэн хадгалдаг.

5

 

Нийт оноо

 

16

 

Дөрөв. Салбар дундын уялдаа холбоог хангах чиглэлээр авсан арга хэмжээ

Чиг үүрэг

Хэрэгжилт

Үнэлгээ

1

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны уялдаа холбоо

Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг хийж байна.

2017, 2018 онуудад хамтран ажилладаг 11 байгууллагатай төлөвлөгөө гарган ажиллаж, хагас бүтэн жилээр тайланг авч ажилласан.

Аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Прокурорын газар хамтран “Номин”, “ЛХА” ТВ-ээр “Хүүхдийн гэмт хэргийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр нэвтрүүлэг бэлтгэн сар бүрийн амралтын өдрүүдэд өдөрт 5 удаагийн давтамжтайгаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж ажилласнаас гадна хүүхдийн эрх, хамгааллын чиглэлийн хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд сурталчлах, эрсдэлээс хамгаалах талаарх мэдээллийг бэлтгэн байгууллагын мэдээллийн самбар болон аймгийн нэгдсэн болон ГБХЗХГ-ын сайт, фэйсбүүк хуудас, группт 87 мэдээ, 40 focter  байрлуулж ажлаа сурталчилсан. Мөн Төрийн албан хаагч нар өөрсдийн FB хуудас болон бусад цахим хуудсаар сурталчилдаг.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын дунд тэднийг хөгжүүлэх, аливаа зөрчил, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах, хуулийн тухай мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулснаар хүүхдийн гэмт хэрэг 55,8 хувиар буурсан, гэр бүлийн хүчирхийлэл 53 хувиар буурсан.

4

2

Хүүхэд хамгааллын үйлчилгээний уялдаа холбоо

2 сум 21 багт хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллаж  хүүхдийн тулгамдсан асуудлаар дүгнэлт гарган ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг “Хүүхдийн тусламжийн утас 108”, Хамтарсан баг, хүүхдийн эрхийн Хууль зүйн хороо, газрын хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдээр дамжуулан үзүүлж байна .“Хүүхдийн тусламжийн 108 утас”-д 2017 онд 87, 2018 онд 127 дуудлага ирснээс шийдвэрлэлт 99  хувьтай байсан. Нийт дуудлага мэдээллээс 199 асуудлыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотой хариу үйлчилгээ үзүүлэн хяналтад авч шийдвэрлэсэн.

Түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүүхдийн судалгааг нарийвлан гаргаж, эцэг эхийн хандлагыг өөрчлөх сургалт, ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгөх зэрэг нөлөөллийн ажлыг түр хамгаалах байрны сэтгэл зүйч, эмч, багуудын нийгмийн ажилтан, хүүхдийн элч нартай хамтран зохион байгуулж, 33 хүнийг хамруулсан. Дахин түр хамгаалах байраар үйлчлүүлээгүй.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран 17 сургуулийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж, арга зүйн зөвлөмж өгч ажилласан. Дотуур байранд баримтлах Хүүхэд хамгааллын бодлогын загварыг боловсруулан дотуур байр бүхий сургуулиудад хүргүүлж, мөрдөхөд нь хяналтад тавин ажиллаж, зөвөлгөө арга зүй өгсөн. Мөн аймгийн хэмжээнд уралдаан тэмцээн, олимпиадын үед Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллах талаар журамтай болсон.

Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар 35 хүүхдийн  асран хамгаалагчийг тогтоосон байна.Үүнд үзлэг шалгалт хийсэн.

Орхон аймаг дахь болон Иргэний хэргийн анхан шатны шүүгчдийн захирамжаар 1,2 наснаас 16 насны 22 хүүхдийн асран хамгаалагчийг тогтооход холбогдох хуулиудын зүйл, заалтын дагуу шинжээчийн дүгнэлтийг гарган шүүхийн байгууллагуудад цаг хугацаанд нь хүргүүлэв. Шинжээчийн дүгнэлтийг гаргахад багийн нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

4

3

Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний уялдаа холбоо

БСУГ-тай хамтран аймгийн хэмжээнд дугуйлан сексэнд хамрагддаг хүүхдийн судалгааг гарган  ажилладаг. ЕБС, цэцэрлэгүүдтэй хамтран хүүхдийн дунд зохион байгуулах уралдаан, тэмцээнийг тэдний нэрэмжит болгон зохион байгуулж ирсэн.

Жишээлбэл:

Ерөөлч магтаалч хүүхдийн уралдаан -5-р цэцэрлэг, Ардын дуу-23-р цэцэрлэгийн нэрэмжит болгон хүүхэд бүрийг оролцуулах зарчмыг баримтлан 5 жил зохион байгуулж байна.

Хүүхдийн хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаандп хяналт тавьж ажилладаг.

Хүүхдийн ордны хөгжлийн хөтөлбөр 2017 онд 14 төрөл, 2018 онд 17 хөгжлийн хөтөлбөр хичээллэсэн.

4

4

Хамтарсан багийн үйл ажиллагаанд үзүүлсэн мэргэжил, арга зүйн дэмжлэг

Хамтарсан багийг чадавхижуулах сургалтыг 8 байгууллагатай хамтран зохион байгуулсан.

Хамтарсан багийн гишүүдэд байнга арга зүйн дэмжлэг үзүүлж ажилладаг.

Хүндрэлтэй кейс дээр хамтран ажиллаж дүгнэлт гарган, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж ажилладаг.

Хамтарсан багийн өрөөтэй болсон.

4

 

Нийт оноо

 

16

 

 

Тав. Хүүхэд хамгааллын бодлогод хяналт тавих чиглэлээрх үйл ажиллагааны хэрэгжилт

Чиг үүрэг

Хэрэгжилт

Үнэлгээ

1

Жил бүрийн 3-р улиралд багтаан хүүхэд хамгааллын тайланг гаргадаг

Аймгийн ХТЗ-н тайланг 2017-10-18 нд гаргасан.

3

2

Тайланд үндэслэн төрийн захиргааны байгууллагад чиглэл өгч хэрэгжүүлдэг

Түр хамгаалах байр бариулах төсөв, хөрөнгийн асуудлыг 2017,2018 онуудад хүргүүлсэн боловч шийдэгдээгүй байна.

3

3

Тайланд үндэслэн нутгийн өөрөө удирдах байгууллагад чиглэл өгч хэрэгжүүлдэг

Хамтарсан багийн гишүүдэд урамшуулал олгох асуудлыг сум, аймгийн Засаг даргаар уламжлуулан аймгийн ИТХ-д хүргүүлсэн. 2017,2018 онд батлагдаагүй. 

3

4

Тайланд үндэслэн хуулийн этгээдэд чиглэл өгч хэрэгжүүлдэг

Чиг үүргийн дагуух байгууллагуудад чиглэл өгч ажилладаг.

4

5

Тайланд үндэслэн шийдвэр гаргах эрх бүхий оролцогч талуудад санал оруулж хэрэгжүүлдэг

Шийдвэр гаргах эрх бүхий байгууллагуудад санал хүргүүлдэг боловч хэрэгжилт хангалтгүй.

3

6

Хүүхэд хамгааллын тайланг жил бүрийн 4-р улиралд багтаан ИТХ-аар хэлэлцүүлдэг

 

0

7

ИТХ, Хүүхдийн төлөө зөвлөлийн тайлан, Засаг  даргын саналыг үндэслэн орон нутгийн төсөвт шаардлагатай зардлыг тусгадаг

Орон нутгийн төсөвт зардлын тодорхой хувийг тусгадаг.

3

8

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт тавьдаг

Хяналт тавин ажилладаг ч хангалттай бус

3

9

Хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг

Хамтарсан багийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж ажилладаг.

5

 

Нийт оноо

 

27

 

 

 

Description: D:unuruuтатсан зурагөнөрөөШИНЭ ЛОГО ЗАССАН.jpg

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН

ГАЗРЫН ДАРГА   А.НАРАНБОЛД ТАНАА

 

 

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ

ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН  ДҮНГИЙН ТУХАЙ

             2019.10.17                                                                                                        Орхон

            Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд , залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 06 сарын 06-ны өдрийн А/145 тоот тушаал Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай удирдамжийн дагуу Орхон аймгийн 21 баг, 2 сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн хууль, дүрэм журмаар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ.

               Хяналт шинжилгээ үнэлгээ хийгдэх явцад гарсан сайн талууд:

  1. Орхон аймгийн Засаг даргын захирамж, сумын ИТХ-н тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоор Хүүхдийн төлөө зөвлөл байгуулагдсан.
  2. Аймаг, сум Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрэмтэй.
  3. Аймаг,сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн ажиллах журам, зөвлөлийн гишүүдийн ажлын чиг үүргийг хуралдаанаараа хэлэлцэж баталсан.
  4. Аймаг, сумын Хүүхдийн төлөө зөвлөл нь салбар дундын уялдаа холбоог ханган ажилладаг.

                  Хяналт шинжилгээ үнэлгээ хийгдэх явцад гарсан нийтлэг дутагдал:

  1. Багууд хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг хамтарсан багийн үйл ажиллагаагтай хамтатган явуулдаг.Зөвлөлийн гишүүд хамтарсан багт орж ажилладаг учраас үйл ажиллагаа нь нэгдмэл байдлаар явагддаг. Гэхдээ хүүхдийн элч багийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын дийлэнхийг гүйцэтгэдэг.
  2. Багууд өөрийн ажлын албаны төлөвлөгөөндөө хүүхдийн чиглэлийн асуудлаа тусган хэрэгжүүлдэг. 
  3. Аймаг, сумын ХТЗ-н  дүрмийн хэрэгжилт хангалттай сайн биш.
  4. Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдийн ажлын чиг үүргийн дагуух ажил хангалтгүй.

Дүгнэлт:

  • Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрэм, төлөвлөгөөний хэрэгжилтийг 8 үзүүлэлтээр дүгнэхэд 87,5 хувьтай “хангалттай” дүгнэгпсэн.
  • Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017,2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 90 хувьтай “хангалттай сайн” дүгнэгдсэн.
  • Зөвлөлийн үндэсн үйл ажиллагаа түүний хэрэгжилт 80 хувьтай “хангалттай” дүгнэгдэв.
  • Салбар дундын уялдаа холбоог хангах чиглэлээр авсан арга хэмжээ 80 хувьтай хангалттай” дүгнэгдсэн
  • Хүүхэд хамгааллын бодлогод хяналт тавих чиглэлээрх үйл ажиллагааны хэрэгжилт 60 хувьтай “дунд зэрэг” дүгнэгдсэн.

Ерөнхий үзүүлэлтээрээ 79,5 хувь буюу “дунд зэрэг” гэж үнэлэгдлээ.

 

  • Хяналт шинжилгээ  хийгдсэний дагуу дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

 

  1. Хүүхэд хамгааллын тайланг ИТХ-р хэлэлцүүлж, хүүхдийн тулгамдсан тодорхой асуудлаар  шийдвэр гаргуулдаг болох
  2. Хүүхдийн эрхийн тухай хуулийн /17-р зүйл/  дагуу багийн засаг даргын бүрэн эрхийн хэрэгжилтэнд хяналт тавьж, арга зүйн дэмжлэг үзүүлэх
  3. Багийн засаг дарга нарын хүүхдийн эрх, хамгааллын холбогдох хууль тогтоомжийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх
  4. Хяналт-шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан ажлуудаар ажил сайжруулах төлөвлөгөө гарган ажиллаж үр дүнг мэдээлэх

 

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ

ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                              Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00