info@child.or.gov.mn      (+976) 70350136

‘’АВЬЯАС-2019’’ УРЛАГИЙН НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО


Image

Оюутан залуусын нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, урлагийн авъяастнуудыг тодруулах, урлагаар дамжуулан гоо зүй, ёс зүйн хүмүүжил олгоход чиглэгдсэн ‘’АВЬЯАС-2019’’ урлагийн наадам Их дээд сургуулийн оюутнууд, МСҮТ-ийн оюутнууд дунд зохион байгуулагдлаа. Урлагийн наадмын тоглолтыг дараах номинацид шалгаруулж дүгнэв

Үүнд:

1.         Гэрийн даалгавар

2.         Дуэт дуу

3.         Чөлөөт бүжиг

‘’АВЪЯАС-2019’’ урлагийн наадамд Дуэт дууны төрөлд 1 байрыг МУИС, Хамтлаг бүжгийн төрөлд 1 байрыг МУИС, Чөлөөт сэтгэлгээний төрөлд 1 байрыг ХАА-МСҮТ тус эзэллээ. Тоглолтонд ТИС, МУИС, ХАА-МСҮТ-ийн оюутнууд авьяас билгээ сорин өрсөлдлөө. Урлагийн наадмыг Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Оюутны холбоо хамтран зохион байгууллаа.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00