info@child.or.gov.mn      (+976) 70350136

"ЭНТЕРПРАЙЗИНГ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР"-Т ХАМРАГДСАН ЗАЛУУС НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТӨСЛҮҮД БОЛОВСРУУЛНА.


Image

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санаачилсан 'Идэвхэжсэн2030' төслийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран "Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөр" хоёрыг эхлүүлж, эхний 3 өдрийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөр 12 өдрийн  хугацаанд үргэлжлэнэ.

Орхон аймагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөрт хамрагдахаар 92 хүн бүртгүүлснээс 40 залуу шалгарсан байна. Тэд  хог хаягдал гэсэн асуудлыг шийдвэрлэхээр таван багт хуваагдан төсөл боловсруулна.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших 12 хоногийн хугацаанд төсөл хэрхэн боловсруулах, багаар ажиллах, холбогдох мэдээллүүдийг эрэн хайх, гаргасан хувилбараа үнэлэн дүгнэх зэрэг олон талын чадварт суралцах юм.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00