
Сайн аав ээж байх 11 зарчим
1. Хүүхдээ нэгэн бие даасан ертөнц гэдгийг ямагт санаж байх (Хэнтэй ч харьцуулж жишиж болохгүй шүү)
2. Аав ээж хоёулаа нэгэн санаа бодлоор, хүүхдэдээ тэгш оролцоотойгоор анхаарал тавих (Нэг нь татгалзахад нөгөө нь зөвшөөрөөд байвал хүүхэд дэг журамгүй болж хүмүүжлийн тогтвортой байдал алдагддаг)
3. Хүүхдэдээ сонголт өгөх, хүүхдийн сонголтыг хүндэлж байх (Жич, дийлэнх гэр бүлд орой ямар хоол хийхийг томчууд л шийддэг, хүүхдээс сонголт асууж дэмжиж байгаагүй)
4. Хүүхдээ бүхнийг манлайл, тэргүүл, түрүүл гэж шаардахаас илүүтэй өөрийн хариуцсан зүйлээ дуусгаж сурахыг үлгэрлэх (Бүх зүйлсэд тэргүүлэх, түрүүлэх нь чухал биш дуустал нь хийж чадсан, шинийг мэдэж авсан, өмнөхөөсөө ахиж чадсан байх нь чухал )
5. Хүүхдийн өмнөөс шийдвэр гаргах, хийж чадах зүйлийг нь өмнүүр нь орж хийхгүй байх
6. Хэн хэн нь ээлжлээд харилцан уялдаатайгаар хүүхэд бүрдээ өдөрт дор хаяж 20 минут ярилцах, тоглох хамт, байх цаг гаргаж хэвших
7. Аав ээж хүүхдийнхээ дэргэд маргалдахгүй, биесээ тэвэрч хайрлаж буйгаа илэрхийлж, урмын үгсийг хэлж байх (Хүүхдийг хамгийн аз жаргалтай болгодог зүйл нь аав ээж бие биеэ хайрлаж буйг мэдрэх үе байдаг)
8. Хүүхдийнхээ дуртай зүйл, дургүй зүйл, сайн хийж чаддаг зүйлийг ажиглаж чиглүүлэн тусалж байх
9. Гэр бүлийн алдаа дутагдал давуу талаа хэлэлцдэг ширээ тойрон суудаг өдөртэй болох (Хүүхэд, томчууд ч алдаа гаргадаг, алдааг олуулаа хэлэлцэж байгаад засаж болдгийг мэдрэх тусам бусдын үгийг хүлээж авах, дүгнэлт хийх чадвар сууж байдаг)
10. Аав ээжүүд өөрийнхөө уур бухимдал, стрессийг тайлдаг ямар нэг арга, тодорхой ойлголттой болсон байх (Өөрийнхөө стрессийг зөв тайлж хэвшээгүйгээс сэтгэл санаа тавгүй үед нь хүүхэд үгэнд орохгүй бол гар хүрэх, зандрах тохиолдлууд элбэг байдаг)
11. Эцэг эх та хүүхдийнхээ насан туршийнх нь үлгэрлэгч багш тул ямагт өөрийгөө дасгалжуулж, суралцаж байгаарай. Хүүхэд таны хэлснийг биш хийснийг л дагадаг
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
-
Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021-2024 оны стратеги зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө
-
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шагналын журам
-
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
-
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН БҮТЭЦ
-
"МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР"-ИЙН ҮР ДҮНГИЙН БОЛОН НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
-
ОРХОН АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ
-
"ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ СТАНДАРТ“
-
"ИРЭЭДҮЙН ХУРД" БАГА НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНЫ БҮРТГЭЛ
-
✅THE COLOR OF YOUTH ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 29 Өнөөдөр
- 77 Өчигдөр
- 106 Долоо хоногт
- 461 Сүүлийн сард
- 143349 Нийт хандалт