
Аливаа гэр бүлийн өмнө тулгамддаг хамгийн том асуудал бол хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, тэдэнтэйгээ яаж зөв харилцах. Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга эзэмшээгүйгээс ухаан дутсан газар уур дийлж, хүүхдийнхээ эрхийг зөрчиж, ирээдүйг нь бүрхэг болгох тохиолдол нэг бус. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын өмнөө тавьсан нэгээхэн том зорилго бол хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг гэр бүл бүрт, эцэг эх болгонд хүргэх юм. Орхон аймгаас үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн 5 хүн “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалтыг ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтнууд, цэцэрлэгийн арга зүйч нарт зохион байгуулж, орон нутгийн сургагч багшаар 81 хүнийг бэлтгээд байна.
Энэ бол хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх сүлжээ нь юм.
Энэхүү сүлжээ-сургагч багш нараараа дамжуулж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхэд хүрч ажиллажээ. Одоогийн байдлаар сургалтад нийтдээ 8720 эцэг эх, 1947 багш сурган хүмүүжүүлэгчид хамрагдаад байна. Гэр бүлийн хөтөлбөрт хамрагдсан 270 өрхийн гишүүдэд зориулсан сургалтыг “Гүүд Нейборс” олон улсын байгууллага, хууль, эрх зүйн хэлтэс, “Улаанбаатар” их сургуулийн багш нартай хамтран 3 удаа зохион байгуулж, эдгээр өрхийн 450 иргэнд хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг эзэмшүүллээ. Гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр дараахь сэдвээр сургалт зохион байгуулав. Хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургагч багш нар энэ онд нийтдээ 28932 хүнд хүрч ажиллажээ.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
-
ЧИ МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТӨГС БЭЛЭГ
-
Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021-2024 оны стратеги зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө
-
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шагналын журам
-
МОНГОЛД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ БУЮУ ТОП 10 АЖИЛ
-
ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
-
"ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
-
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
-
ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
-
КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 3 Онлайн
- 103 Өнөөдөр
- 92 Өчигдөр
- 103 Долоо хоногт
- 195 Сүүлийн сард
- 174258 Нийт хандалт