
Гэр бүлийн туршилтын хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн 270 өрхийг сонгон авч, тэдгээр өрхүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, гэр бүлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Төрийн үйлчилгээг айл бүрийн хаалгаар оруулах зорилтын хүрээнд хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь сэтгэл зүйн зөвлөгөө, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын сургалт, аливаа төрийн үйлчилгээг сонгогдсон бүх өрхөд, илүү нарийвчилсэн бусад төрлийн үйлчилгээг нөхцөл байдлын үнэлгээний явцын үр дүнд харгалзан гэр бүлийг дэмжих чиглэлээр үзүүлэхээр төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрт хамрагдсан өрхүүд дараах үйлчилгээг авлаа.
- Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн гэр бүлийн тоо-270
- Гэр бүлийн хөгжлийн төлөвлөгөө хийсэн гэр бүлийн тоо-270
- Сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдсан гэр бүл хүний тоо-72
- Эрсдэлийн программд бүртгэгдсэн хүүхдийн тоо-10
- Халамжийн үйлчилгээнд хамрагдсан гэр бүлийн тоо-170
- Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдсан гэр бүлийн тоо-180
- Нийгмийн даатгалд хамруулсан хүний тоо-10
- Иргэний бичиг баримтжуулалт-9
- Боловсролын үйлчилгээнд хамрагдсан хүний тоо-287
- Орон гэртэй болгосон гэр бүл–15
- Гэр бүлийн боловсрол олгох сургалт, үйлчилгээ–5110 /давхардсан тоогоор/
- Гэр бүлд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ, зөвлөгөө-42
- Гэр бүлд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө-206
Өрхийн орлого нэмэгдүүлэх, амьжиргааг дэмжих үйлчилгээ, зөвлөгөө-50 хүн хамрагдсан байна. Гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн 270 өрхийн гишүүдийг идэвхижүүлэх, оролцоо, хандлагыг нь өөрчлөхийн тулд “Аз жаргалтай гэр бүл”, “Аав ээж би”, “Эмэгтэйчүүдийн оролцоо-манлайлал”, гэрээр айлчлагч нарыг чадавхижуулах сургалт, “Хамтдаа хөгжье” сургалт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж явууллаа. Үүний зэрэгцээ иргэнийг бичиг баримттай болгох, хүнсний хөнгөлөлтийн тасалбарт хамруулах ажлыг ХХҮГ-тай хамтран зохион байгуулсан бол гэр хүссэн болон бодит дэмжлэг тусламж шаардлагатай өрхүүдэд аймаг, сумын орон нутгийн төсвөөс тусламж үйлчилгээг зуучлан үзүүлсэн. Мөн Эрүүл мэндийн газар болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд гэрээр айлчлагч-нийгмийн ажилтнуудыг болон хөтөлбөрт хамрагдсан өрхийн гишүүдээс оруулсан. Эрүүл мэндийн үзлэгт 180 өрхийн гишүүд хамрагдлаа.
Аймгийн хэмжээнд эхний 10 сарын байдлаар гэр бүлийн зөрчил маргаантай 89 нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ үзүүлэхээр шүүхээс ирүүлсэн.
Тэдгээрээс 14 гэр бүл эвлэрч, 75 гэр бүлийн асуудал шүүхийн шатандаа явж байна. Эдгээр хүмүүс энэ хугацаандаа гэр бүлийн талаарх зөвлөгөө мэдээллийг шүүхийн эвлэрүүлэн зуучлагч болон ГБХЗХГ-т хандан авдаг. Энэ жилийн тухайд аймгийн ГБХЗХГ-т гэр бүл цуцлалтын шүүхийн шатанд яваа 27 хүн ирж зөвлөгөө, мэдээлэл авчээ. Цаашид гэр бүлийн салалтын шалтгаан нөхцлийг тодорхойлох, гэр бүл салалтаас үүдэж байгаа нийгмийн хор хохирлыг тооцох, гэр бүлийг хямралд хүргэж байгаа аливаа шалтгаан нөхцлийг судлан тогтоож, судалгааныхаа мөрөөр төлөвлөгөөт үйл ажиллагаа, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байна.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
-
ЧИ МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТӨГС БЭЛЭГ
-
Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021-2024 оны стратеги зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө
-
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шагналын журам
-
МОНГОЛД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ БУЮУ ТОП 10 АЖИЛ
-
ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
-
"ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
-
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
-
ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
-
КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 103 Өнөөдөр
- 92 Өчигдөр
- 103 Долоо хоногт
- 195 Сүүлийн сард
- 174258 Нийт хандалт