
Үлгэр жишээ “Манлай гэр бүл”-ийг тодруулах арга хэмжээг зохион байгуулж, 5 өрхийг “Манлай гэр бүл”-ээр шалгаруулсан.
“Манлай гэр бүл”-ээр шалгарсан Говил багийн иргэн Аюурзана, Цагаанчулуут багийн иргэн Тэгшээ, БОЭТ-ийн мэс заслын эмч Хэнчбиш, ШШГГ-ын тогооч Алтанцэцэг, 5-р сургуулийн багш Баясгалан нарын гэр бүлийг оролцуулсан “Тэнгэрлэг гэр бүл” нэвтрүүлэг хийж, олны хүртээл болголоо. Мөн 59 жил хамт амьдарсан Аюурзана, Оролмаа нарын гэр бүлийн “Очир–Эрдэнэ”-ийн хуримыг аймгийн ЗДТГ, Гэр бүлийн ордон, “Гал голомт” ТББ, үр хүүхдүүдтэй нь хамтран зохион байгуулж, Монгол гэр бүлийн үнэ цэнэ, ёс уламжлал, бахархалыг олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн. Гэр бүл шийдэл гарц” илтгэлийн уралдааныг “Гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад бидний оролцоо”, “Гэр бүлийн харилцаанд уламжлалт аргыг нэвтрүүлэх нь”, “Гэр бүлийн хуульд нэмэлт оруулах ба шийдвэрлэх асуудлууд”, “Гэр бүлийн салалт ба цуцлалт өнөөгийн байдал”, “Гэр бүлд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ үзүүлсний үр дүн, үр нөлөө” сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж, 16 илтгэл ирснээс 2-р шатанд 8 илтгэл шалгарч, эдгээр илтгэлүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Угийн бичиг хөтлөх арга зүйн сургалтад 580 гэр бүл хамрагдаж, уг удмаа мэдэхийн ач холбогдол, цус ойртолтын аюулын талаар тодорхой мэдээлэлтэй болсон.
Мөн угийн бичиг хөтлөх жилийн ажлаа дүгнэж, Баян-Өндөр, Жаргалант сумын нийт 24 баг, аж ахуйн нэгж, угийн бичгийн сургагч багш нар, соёлын төвүүдийг оролцуулсан өдөрлөг-үзэсгэлэнг зохион байгууллаа.
Үзэсгэлэнгийн үеэр угийн бичиг хөтлөлтийн идэвхижүүлэлт сайн хийсэн 2 нийгмийн ажилтан, сурталчлах ажлыг сайн зохион байгуулсан 2 сургагч багш, үзэсгэлэнд угийн бичгээ оролцуулж үлгэр жишээ үзүүлсэн 6 гэр бүлийг тус тус шагнаж урамшуулсан юм.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
-
ЧИ МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТӨГС БЭЛЭГ
-
Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021-2024 оны стратеги зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө
-
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шагналын журам
-
МОНГОЛД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ БУЮУ ТОП 10 АЖИЛ
-
ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
-
"ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
-
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
-
ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
-
КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 3 Онлайн
- 105 Өнөөдөр
- 92 Өчигдөр
- 105 Долоо хоногт
- 197 Сүүлийн сард
- 174260 Нийт хандалт