info@child.or.gov.mn      (+976) 70350136

Хүүхдийн ордонд ганцаарчилсан хөгжлийн хөтөлбөрүүд хичээллэж эхэллээ


Image

 

Хүүхдийн ордонд хичээллэх ганцаарчилсан хөгжлийн хөтөлбөрүүд

  1. Төгөлдөр хуур- Э.Алтантуяа – 99184541
  2. Төгөлдөр хуур- Ц.Мөнхжаргал – 99951932, 86861221
  3. Төгөлдөр хуур – О.Гэрэлцэцэг- 99369532
  4. Морин хуур – Г.Энхболд- 95344058
  5. Математик- Сарабон сампин- Т.Хишигжаргал- 99616104, 89895892

ГАНЦААРЧИЛСАН ХЭЛБЭРЭЭР ЯВАГДАХ
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТ БАРИМТЛАХ ЖУРАМ

ҮНДЭСЛЭЛ:

Улсын онцгой комиссын 2020 оны 17, 20 дугаар хуралдааны шийдвэр, Аймгийн Засаг даргын 2020 оны 04-р сарын 30-ны өдрийн А/288 тоот захирамжийн хэрэгжилтийг хангахад Хүүхдийн ордны ганцаарчилсан хөгжлийн хөтөлбөрүүд дараах журамыг баримтална.

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

Сургалтын танхимд  коронавируст халдвар (COVID-19) гарахаас урьдчилан сэргийлэх,  гарсан үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журамыг мөрдөнө.

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

“Сэжигтэй тохиолдол” гэж халуурах, ханиах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг хэлнэ./ ДЭМБ, УОК, ЭМЯ, АОК болон мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, зөвлөгөө, зөвлөмжийг хэлнэ /

“Ойрын хавьтал” гэж 15 минутын турш сэжигтэй тохиолдолтой 1 метрээс дотогш зайнд харьцсан хүнийг хэлнэ.
 

ГУРАВ:СOVID-19 УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

 

  1.  Хөтөлбөрт хамрагдах хүүхдийн ирэх, буцах үеийн биеийн халууныг үзэх, тэмдэглэл хөтөлсөн байх
  2. Хүүхдийн гарыг ариутгах ариутгалын бодисыг ангид байрлуулах гарыг тогтмол ариутгуулах
  3. Амны хаалтыг / маск / тогтмол зүүсэн байх
  4. Анги танхимд 2 цаг тутамд агаар сэлгэх
  5. Сандал, ширээ, самбар, номын шүүгээ, хөгжим / төгөлдөр хуурын даралт / зэрэг хатуу гадаргууг  ахуйн /хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх, ариутгах
  6. Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх
  7. Хүн хоорондын / багш, сурагч хоорондын зай / 1-1.5 метр байх зөвлөмжийг дагах
  8. Анги, танхимд хооллохгүй байх
  9. Хүүхэдтэй ахуйн хэрэглээний зүйлсээ дамжуулах, солилцохгүй байх / аяга, халбага, ном, дэвтэр, плаш, бусад /
  10. Анги, танхимд урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах 

 

ДӨРӨВ:СУРГАЛТ, ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛЭЭР

  1. Хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан цагийн хувиарийг батлуулж хуваарийн дагуу сургалтыг чанартайгаар явуулах
  2. Сургалтын ээлж хоорондын завсарлага  цагийн хугацаа 30 минут байхаар тооцож хуваарийг баталгаажуулах
  3. Хичээл орох үед гадны хүн оруулах, хичээл, сургалтыг үймүүлэх, бөөгнөрөл үүсэхгүй байхад анхаарах,эцэг, эхчүүдэд анхааруулга, санамж өгөх
  4. Хүүхдийг сургалтын ангиас бусад өрөө, танхим, давхаруудаар сэлгүүцэхгүй байхад анхаарах
  5. ГБХЗХГ, Хүүхдийн ордноос баримталж буй бодлого, шийдвэрийг дагах Тух: Ажлын цагийг богиносгосон тухай байгууллагын даргийн 2020 оны 04-р сарын 30-ны өдрийн А/ 18 тоот тушаалыг мөрдөх.

ТАВ: БУСАД

 

Монгол Улсын Засгийн Газар, Улсын онцгой комиссоос онц дэглэм тогтоосон шийдвэр гарсан тохиолдолд сургалтын үйл ажиллагааг зогсооно.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД,  ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

ХҮҮХДИЙН ОРДОН

 

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00