info@child.or.gov.mn      (+976) 70350136

Хүүхдийн хүнд хөдөлмөрийг устгах олон улсын өдөр тохиож байна


Image

Өнөөдөр "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр" тохиож байна.

Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь: Сургуульд сурахын хажуугаар, эсвэл сургуулиас хөндийрөн удаан хугацаагаар хөлсөөр ажиллах, мөн удаан хугацаагаар хүнд хүчир, биеийн хүч их шаардсан хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажил хийхийг хүүхдийн хөдөлмөрт тооцно. Энэ нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар насанд хүрэгчдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсийг бууруулах үр дагавартай тул хувь хүн, гэр бүл, цаашлаад макро эдийн засгийн хувьд ч сөрөг нөлөөтэй байдаг. Хүүхдийн хөдөлмөрийг тодорхойлох нь маш түвэгтэй. Энэ нь тэдний хүүхэд нас, хөгжих боломж, хүний эрхэм чанарыг үгүйсгэж, тэдний бие бялдар, оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлдөг.

Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтаас...

• Цаг агаарын тохиромжгүй онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах

• Массажийн үйлчилгээ үзүүлэх

• Гар аргаар алт болон үнэт метал олборлох

• 11.01-5.01-г хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах

• Өөрийн төрсөн ах эгч өвөө эмээгийн гэрээс бусад газар байрлан гэр цэвэрлэж, хүүхэд харах

• Шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт урлагийн үзүүлбэр үзүүлэх

• Авто зам дээр худалдаа хийх

• Хог хаягдлыг цуглуулах боловсруулах ялгах цэвэрлэх

 

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00