info@child.or.gov.mn      (+976) 70350136

МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭ, ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.


Image

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1987 оны 12-р сарын 7-ны өдрийн 42/112 тоот тогтоолоор  жил бүрийн 6 дугаар сарын 26-нд мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн  эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Дэлхийд 269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 11-21 сая нь судсаар хар тамхи хэрэглэгчид байна. Тэдний 6,6 сая нь ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч байна.

Монгол Улсын иргэд 2017 онд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдож байсан бол 2018 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдож гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн байна.

Мансуурлын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран  “Мансуурлыг эсэргүүцье” аяныг өрнүүлж байна.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00