info@child.or.gov.mn      (+976) 70350136

‘’ӨГЛӨӨНИЙ ШИНЭ САНАА’’ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Image

Залуучуудын сарын аяны хүрээд Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөрт оролцсон залуустай уулзаж, тэдний санал бодлыг сонсох ‘’ӨГЛӨӨНИЙ ШИНЭ САНАА’’ уулзалт зохион байгуулагдлаа. 2019 онд Залуусын хандлагад суурилсан хөгжлийн шинэ орчинг бүрдүүлэх, өөрийгөө нээн ологч залуусын цаг үеийг авчрах хөгжүүлэх “Идэвхжсэн 2030@Орхон” төслийг Эрдэнэт хотод амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Уулзалт Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөрт оролцсон залуусын хандлага хэрхэн өөрчлөгдсөн, хийж хэрэгжүүлсэн ажил, шинэ санал санаачлага, тулгамдаж байгаа асуудлуудаа бусадтайгаа хуваалцсан үр өгөөжтэй ярилцлага боллоо. Уулзалтанд  энтерпрайзинг төслийн санаачлагч Засаг Даргын Орлогч С.БАТЖАРГАЛ оролцож залуучуудын саналыг сонсож, дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00