info@child.or.gov.mn      (+976) 70350136

ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛХАЛТАНД НЭГДЛЭЭ


Image

Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар,  Баян-Өндөр сумын ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Боловсрол соёл урлагийн газар, Байгаль орчин аялал жуулчдын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв,  Хутагт ламын Ганданшаддүвлин хийд, Ахмадын хороо, Буурлын чагнуур ТББ хамтран “Эрүүл мэнд, эко, гороо  аялал”-ыг маршрутын дагуу 11 дэх жилдээ зохион байгууллаа. Энэхүү аялал нь Иргэдийг эрүүл агаарт идэвхтэй амраах, явган аялалыг хөгжүүлэх, хөдөлгөөн эрүүл мэндийг сурталчлах, байгаль орчноо хамгаалах, уламжлалт зан үйлээ танин мэдэх уул овоогоо ариулан дээдэлж хүндэтгэл үзүүлэхэд зорилготой юм.

Гороо аялалаар иргэд Баян-Өндөр уулыг тойрон заагдсан маршрутын дагуу явж, Гандан хийдийн судрыг барин Баян-Өндөр хайрханыг гороолон, Хүрэнбулагийн рашаан дээр ирсэн. Мөн Аялалын үеэр иргэдэд уламжлалт зан үйл, эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах талаар сурталчилгааг хийж, Буяны ном хуран, уралдаан тэмцээн зохион байгууллаа.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00