“ИДЭВХЖСЭН 2030: ЭНТЕРПРАЙЗИНГ ЭРЭЛ,
ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ ХЭРЭГЖҮҮЛ”
НЭГДМЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА
(Сургалт семинар, хэлэлцүүлэг, мэдээллийн өдөрлөг)
Тогтвортой хөгжлийн зорилгууд (ТХЗ)-ыг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар (ЗДТГ)-тай хамтран ажиллаж тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 2019 оноос өнөөг хүртэл ТХЗ-ыг Орхон аймагт нутагшуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд залуучуудын энтерпрайзинг чадвар (санаа, бодлоо ажил хэрэг болгох чадвар), эерэг хандлага, ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай дотоод ур чадваруудыг хөгжүүлэх зорилготой ИДЭВХЖСЭН 2030 залуучуудын төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус төслийн 2020 оны үйл ажиллагааны хүрээнд залуучуудын хөгжил, нийгмийн асуудал, ажил эрхлэлт, энтерпрайзинг ур чадвар хөгжүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх замаар ТХЗ-д ахиц гаргахад бодлого тодорхойлогч төрийн, төрийн бус байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагууд, ажил олгогчид, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан тэдний дуу хоолойг сонсох, мэдээлэл солилцох, цаашид платформ үүсгэн хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэх зорилгоор энэ удаагийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Үйл ажиллагааны зорилго нь залуучуудыг ажил хэрэгч байж хөдөлмөр эрхлэх боломжийг эрэлхийлэх, карьераа дээшлүүлэх, бизнесийн санаагаа бодитой болгоход шаардагдах мэдлэг, ур чадварыг олж авахад дэмжлэг үзүүлэх, залуучуудад урам зориг өгөх, тэдний нийгмийн оролцоог идэвхжүүлэх явдал юм.
Энэхүү арга хэмжээний нөгөө нэг чухал зорилго нь залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд боломжит сонирхогч талуудтай холбогдох, тэднийг татан оролцуулах, сайн дурын ажилтнууд, чиглүүлэгч нарыг ажиллуулах оролцооны хөтөлбөрийг зохион байгуулж байгаа явдал юм.
Үр дүн: Залуучуудад инновацид суурилсан хандлага, ур чадвар төлөвшүүлэх түүнд чиглэсэн сургалтууд зохион байгуулах замаар тэднийг идэвхжүүлэх нь ТХЗ-н хэрэгжилтэд чухал хувь нэмэр болно гэж үзэж байгаа юм. Дээрх төслийн хүрээнд Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Залуучуудын ордон, Бизнес хөгжлийн төв, сум, багуудын залуучуудын хэсэгт түшиглэн залуучуудад зориулсан төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
ЗОРИЛГО: Ажил хөдөлмөр эрхлэх, ажлын карьераа ахиулах, бизнес санаагаа хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, залуучуудыг идэвхжүүлэх
ХЭЗЭЭ: 2020 оны 11 дүгээр сарын 10. Мягмар гариг, 10:00-18:00 цагт
2020 оны 11 дугаар сарын 11. Лхагва гариг, 09:00-18:00 цагт
ХААНА: Залуучуудын ордон
ХЭН ОРОЛЦОХ: Орхон аймагт амьдардаг, ажил хөдөлмөр эрхлэх, ур чадвараа ахиулах,
бизнес санаагаа ажил хэрэг болгох зорилго, хүсэл эрмэлзлэлтэй 18-35 насны залуучууд
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар (ЗДТГ)
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)
ХӨТӨЛБӨР
Өдөр 1: 11-р сарын 10, Мягмар гариг
Цаг |
ҮЙЛ АЖИЛЛАГАА |
ИЛТГЭГЧ |
10:00-10:30 |
Бүртгэл/Өглөөний цай Нэтворкинг Модератор: Т.Пүрэвхатан НҮБХХ-ийн Менежментийн зөвлөх |
|
НЭЭЛТ |
||
10:30-11:00 |
НҮБХХ, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын орлогч захирал Нашида Саттар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал |
|
СЭДЭВ 1: Залуучуудад чиглэсэн бодлого тодорхойлогч төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй гол ажлууд, үр дүн, цаашдын зорилго, төлөвлөлт |
||
11:00-11:15 |
Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар |
Залуучууд хөгжлийн мэргэжилтэн С.БАТЖАРГАЛ |
11:15-11:30 |
Орхон аймгийн Боловсролын газар |
Дарга Ж.БАТ-АМГАЛАН |
11:30-11:45 |
ХХҮГазар, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс |
Дарга Г.ГАНЦЭЦЭГ |
11:45-12:00 |
АСУУЛТ ХАРИУЛТ (Оролцогчдоос асуулт авч Илтгэгч нар хариулах) |
11:00-11:30 |
Танилцуулга |
|
12:00-13:00 |
ҮДИЙН ХООЛ |
|
СЭДЭВ 2: Залуучуудыг чадавхжуулах чиглэлээр ТББ, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаас хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, үр дүн, цаашдын зорилт |
||
13:00-13:15 |
#ИДЭВХЖСЭН 2030 төсөл |
НҮБХХ төслийн менежер Б.САРАНТУЯА |
13:15-13:30 |
Орхон аймгийн Бизнес хөгжлийн төв |
Эрхлэгч Э.ОЮУНТУЯА |
13:30-13:45 |
Старт ап Эрдэнэт |
Менежер Э.ЭНХРИЙМАА |
13:45-14:00 |
Эрдэнэт ШУТИС |
Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ц.ТӨГСБУЯН |
14:00-14:15 |
Карьер хөгжлийн төвийн Эрдэнэт дэх салбар |
Захирал Ж. БАТБОЛОР |
14:15-14:25 |
НАМОХ Удирдах зөвлөлийн гишүүн |
Н.ГҮНДАЛАЙ |
14:25-14:30 |
No limit клуб ахлагч |
Б.ПҮРЭВХҮҮ |
14:30-14:45 |
АСУУЛТ ХАРИУЛТ |
|
14:45-15:00 |
Цайны завсарлага |
|
СЭДЭВ 3: Хүний нөөцийн бүрдүүлэлтэнд залуучуудын талаар баримталж буй бодлого, чиглэл залуучуудыг ажиллуулахад тулгарч буй бэрхшээл, төрийн бодлого тодорхойлогчдод төрийн ба хувийн хэвшлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс гаргах санал хүсэлт |
||
15:00-15:15 |
Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ |
Хүний нөөцийн менежер Золбаяр |
15:15-15:30 |
Эрдэнэт хивс ХХК |
Хүний нөөцийн албаны дарга Ганчимэг |
15:30-15:45 |
Ачит-Ихт ХХК |
Хүний нөөцийн газрын дарга |
15:45-16:00 |
Худалдаа аж үйлдвэрийн танхим |
Тэргүүн М.Ганбат |
16:00-16:15 |
Старт ап бизнес эрхлэгч |
“Эрхэм брэнд” Захирал Э.Батхуяг |
16:15-16:30 |
Хувийн бизнес эрхлэгч |
Ц.Гүррагчаа |
16:30-17:15 |
АСУУЛТ ХАРИУЛТ |
|
|
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
|
|
17:15-17:30 |
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮР ДҮН, САНАЛ ДҮГНЭЛТ |
|
17:30-17:40 |
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХААЛТ |
#ИДЭВХЖСЭН 2030: “ЭНТЕРПРАЙЗИНГ ЭРЭЛ – ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ, ХЭРЭГЖҮҮЛ”
НЭГДМЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА
(Сургалт семинар, лекц, мэдээллийн өдөрлөг)
ЗОРИЛГО: Ажил хөдөлмөр эрхлэх, ажлын карьераа ахиулах, бизнес санаагаа хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, залуучуудыг идэвхжүүлэх
ХЭЗЭЭ: 2020 оны 11 дүгээр сарын 11, Лхагва гараг, 09:00-18:00 цагт
ХААНА: Залуучуудын ордон
ОРОЛЦОГЧДЫН ТОО: 100-120 залуучууд
ХЭН ОРОЛЦОХ: Орхон аймагт амьдардаг, ажил хөдөлмөр эрхлэх, ур чадвараа ахиулах, бизнес санаагаа ажил хэрэг болгох зорилго, хүсэл эрмэлзлэлтэй 18-35 насны залуучууд
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
-
-
- Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар (ЗДТГ)
- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)
-
Өдөр 2: 11-р сарын 11, Лхагва гараг
“ИДЭВХЖСЭН 2030” ТӨСЛИЙН ХӨТӨЛБӨР
ӨДӨР 2: 11-Р САРЫН 11, ЛХАГВА ГАРАГ
ЦАГ |
ҮЙЛ АЖИЛЛАГАА |
10:00-10:40
|
БҮРТГЭЛ/ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ
Оролцогчид
|
НЭЭЛТ |
|
10:40-10:55 |
|
10:55-11:00 |
Нэгдсэн зураг авахуулах |
СУРГАЛТЫН I ҮЕ: ОРОЛЦОГЧИД 2 ӨРТӨӨНӨӨС СОНГОНО. (2 танхимд зэрэг явагдана) |
|
11:00-12:30 |
Т.Пүрэвхатан, MBA, Менежментийн зөвлөх
А.Энхцэцэг, Сэтгэл зүйч
|
12:30-13:30 ӨДРИЙН ХООЛ |
|
|
|
13:30-14:30 ЛЕКЦ: ЗОРИЛГОДОО ХҮРЭХҮЙ Б.Сарантуяа MBA, Call n Chat платформыг үүсгэн байгуулагч (Австралийн засгийн газрын тэтгэлэг эзэмшигч) |
|
14:30-15:00 Багийн ажиллагаа |
|
15:10-15:30 Цайны завсарлага |
|
СУРГАЛТЫН II ҮЕ: ОРОЛЦОГЧИД 2 ӨРТӨӨНӨӨС СОНГОНО. (2 танхимд зэрэг явагдана) |
|
15:30-17:00 |
А.Энхцэцэг, Сэтгэл зүйч
Т.Пүрэвхатан, MBA, Менежментийн зөвлөх |
17:00-17:30 |
ХААЛТ Сургалтад оролцогчдод сертификат гардуулах Хаалт, зураг авахуулах |
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
- ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
- КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 34 Өнөөдөр
- 213 Өчигдөр
- 602 Долоо хоногт
- 1354 Сүүлийн сард
- 224505 Нийт хандалт