info@child.or.gov.mn      (+976) 70350136

“ИДЭВХЖСЭН 2030: ЭНТЕРПРАЙЗИНГ ЭРЭЛ, ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ ХЭРЭГЖҮҮЛ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО


Image

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Орхон аймгийн ЗДТГ Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “#ИДЭВХЭЖСЭН2030 Энтерпрайзинг эрэл-Зорилгоо тодорхойлж хэрэгжүүл” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү Үйл ажиллагааны зорилго нь залуучуудыг ажил хэрэгч байж хөдөлмөр эрхлэх боломжийг эрэлхийлэх, карьераа дээшлүүлэх, бизнесийн санаагаа бодитой болгоход шаардагдах мэдлэг, ур чадварыг олж авахад дэмжлэг үзүүлэх, залуучуудад урам зориг өгөх, тэдний нийгмийн оролцоог идэвхжүүлэх явдал юм.

Эхний өдрийн үйл ажиллагаанд Залуучуудад чиглэсэн бодлого тодорхойлогч төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй гол ажлууд, үр дүн, цаашдын зорилго, төлөвлөлт, Залуучуудыг чадавхжуулах чиглэлээр ТББ, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаас хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн  танилцуулга, үр дүн, цаашдын зорилт, Хүний нөөцийн бүрдүүлэлтэнд залуучуудын талаар баримталж буй бодлого, чиглэл залуучуудыг ажиллуулахад тулгарч буй бэрхшээл, төрийн бодлого тодорхойлогчдод төрийн ба хувийн хэвшлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс гаргах санал хүсэлт зэрэг дэд сэдвүүдийн  хүрээнд явагдлаа.

  Байршил

  Холбоо барих
  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Хүүхдийн ордон

Утас : (+976) 70350136
И-мэйл : info@child.or.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00