ОРХОН АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН
ХӨГЖЛИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ
ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,
ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн “Аргачлал загвар батлах” тухай 47 дугаар тушаалын 8 дугаар хавсралтын загвараар тайлагнасан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтэд Монгол Улсын Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.3-ын дагуу явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 2020 онд нийт 23 зорилтын хүрээнд 30 арга хэмжээ туссанаас жилийн эцсийн байдлаар хэрэгжилт 97,2% (100) хувьтай буюу “үр дүнтэй” гэж үнэлэгдэж байна.
Хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд туссан нийт ажлын хүрээнд хэрэгжилтийн тайланд үндэслэн дүгнэсэн. Ковид-19 цар тахлын хорио цээрийн дэглэм, төсөв багасгах шалтгаантай холбоотой хийж гүйцэтгээгүй арга хэмжээг хийх боломж бүрдээгүй гэж үзэж үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн ба үнэлгээний нийт дүнд оруулж тооцоогүй болно.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэг дэх хэсэгт бодлогын баримт бичигт туссан 9 арга хэмжээ байгаа ба биелэлтийн дундаж 100 хувьтай, хоёр дахь хэсэгт төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах 5 арга хэмжээ байгаа ба биелэлтийн дундаж 100 хувьтай, гурав дахь хэсэгт хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх 6 арга хэмжээ байгаа ба биелэлтийн дундаж 94 хувьтай, мөн хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх 10 арга хэмжээ байгаа ба биелэлтийн дундаж 95 хувьтай байна. байна. Үүнээс бүрэн хэрэгжсэн 30 арга хэмжээ, хэрэгжих шатандаа байгаа 0 арга хэмжээ, хэрэгжилт хангалтгүй, хэрэгжээгүй арга хэмжээ тус тус байхгүй, “Ковид-19” цар тахлын улмаас тогтоосон хорио цээртэй холбоотойгоор зохих арга хэмжээнүүдийг хийх боломж бүрдээгүй тул “Үнэлэх боломжгүй” гэж үнэлсэн 0 арга хэмжээ байна.
Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2020 онд дараах ажлуудыг амжилттай зохион байгуулж тодорхой үр дүнд хүрчээ. Үүнд:
- Түр хамгаалах байрыг 2020 оны 3-р сараас ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд: 12 багийн 44 иргэн үйлчлүүлснээс: насанд хүрэгчид 16 /эмэгтэй /, хүүхэд 28 / 12 эр, 16 эм/ нийт 74 хоногийн /давхардсан тоогоор/ үйлчилгээ авсан байна.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжээр архи уудаг эцэг, эхийн судалгааг гаргаж үнэлгээ хийснээр тухайн өрхүүдэд байгаа 116 хүүхдийг хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулж, 33 хүүхдийг эмчлэн эрүүлжүүлж, эрүүл мэндийн багцын дэмжлэг үзүүлсэн. Одоо хамтарсан баг байнга хяналтад авч ажиллаж байна.
- Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хариу үйлчилгээг хүргэх нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдийн өмгөөллийн үйлчилгээ, сэтгэл заслын үйлчилгээ охидын кабинет зэрэг мэргэжлийн байгууллагуудтай гэрээлэн ажиллаж байна. Ингэснээр: хүүхдийн өмгөөлөгч бэлгийн хүчирхийлэл мэргэшин ажиллаж байна. бүх шүүх хуралд хүүхдийн өмгөөлөгч орж байна. охидын кабинеттэй гэрээ байгуулснаар хүүхдийн нууцлал алдагдахаас сэргийлж ,хүүхдийг нөхөн сэргээх эмчлэн эрүүлжүүлэх үйл явц хяналт үр дүнтэй эргэх холбоотой болсон
- Аймгийн Засаг даргын А/313 тоот захирамжаар “Бүтээлч өрх” төслийг батлуулж, 50 өрхийг сонгон авч хөгжүүлсэн. 50 өрхөд бодит тусламж дэмжлэг хүрсэн байна. Байнгын ажлын байранд зуучлуулсан 13, нийтийг хамарсан ажилд оролцсон 36, өөрөө өөртөө ажлын байр бий болгосон 21 өрх бий боллоо.
- Чанарын удирдлагын тогтолцоо MNS-ISO-г хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны процессын зураглалтай болж байна.
- Залуучуудын ордонтой болж, ажиллах хүний нөөц нэмэгдсэн.
- Сайн дурын үйл ажиллагааг сурталчлан ажилласнаар сайн дурын ажил хийдэг залуучуудын тоо нэмэгдсэн.
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвтэй болсноор хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх сонирхолтой залуучуудад бизнес санаагаа олох, хөгжүүлэх, төлөвлөх чиглэлээр мэдлэгтэй болгох боломжтой болсон.
- ИДЭВХЭЖСЭН2030 Энтерпрайзинг үйл ажиллагааны хүрээнд залуучуудыг ажил хэрэгч байж хөдөлмөр эрхлэх боломжийг эрэлхийлэх, карьераа дээшлүүлэх, бизнесийн санаагаа бодитой болгоход шаардагдах мэдлэг, ур чадварыг олж авахад дэмжлэг үзүүлж залуучуудад урам зориг өгөх, тэдний нийгмийн оролцоог идэвхжүүлсэн.
- Гүйцэтгэлийн төлөвлөгөөг зохих загварын дагуу тайлагнаж заасан хугацаанд ирүүлсэн нь сайшаалтай байна.
- Албан хэрэг хөтлөлтийн стандарт, бичгийн дүрмийн хэрэгжилт сайжирч байна.
2020 оны жилийн эцсийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн дараах дүгнэлт, зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний боловсруулалт хангалтгүйн улмаас бодлогын баримт бичиг, хуулиар хүлээсэн тусгайлан болон нийтлэг чиг үүргийн хүрээнд хийсэн ажлыг бүрэн тайлагнаж чадаагүй байгааг анхаарч гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах тал дээр холбогдох байгууллагуудаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авах,
- “Бодлогын баримт бичигт туссан зорилт, арга хэмжээ” гэсэн нэгдүгээр хэсгийг Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр зэрэг тухайн онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдэд туссан ижил нэршил, утгатай, бие биеэ агуулсан утгатай зорилтуудыг нэгтгэж, нэг гүйцэтгэлийн зорилт болгон тодорхойлж байх,
- “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ”-г хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хууль ёсны төлөөлөгч, хүүхэд хамгаалал зэрэг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр үзүүлж буй төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход чиглэсэн зорилт, арга хэмжээгээр тодорхойлж байх,
- Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний бүртгэлийн тухай зэрэг тус салбарт хуулиар тусгайлан үүрэг хүлээлгэсэн 13 хуулийн зохих зүйл заалтын ижил нэршил, утгатай, бие биеэ агуулсан утгаар нэг гүйцэтгэлийн зорилт болгон тодорхойлж байх. Жишээ нь, Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн эрх ашгийг хамгаалах байгууллага буюу тус байгууллага нь 5 төрлийн нэхэмжлэл, 1 өргөдөл, 1 зөвшөөрөл, 1 хяналт тавих чиг үүрэгтэй ба энэ бүрийг 1 зорилт болгон тодорхойлох.
- Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг зохих 1-р хавсралтад заасан нийтлэг чиг үүргийг хууль тус бүрээр зохих зорилт, арга хэмжээ болгон тодорхойлон төлөвлөж хэвших. Жишээ нь, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг манлайллаар хангах хүрээнд албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа, ажлын зохион байгуулалт зэрэг нийт төрийн байгууллагуудын өдөр тутам хэрэгжүүлдэг үйл ажиллагааг төлөвлөх, үүнд 2019 оны А/08 дугаар тушаалаар баталсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалыг ашиглах.
- Суурь болон хүрэх, хүрсэн түвшнүүд хоорондоо уялдаагүй, зорилт тус бүрд 1-ээс доошгүй тоон, 2-оос доошгүй үр дүнгийн, арга хэмжээ бүрд 1-ээс доошгүй шалгуур үзүүлэлт тодорхойлох зааврыг хангаагүй байна. Иймд Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах зааврын Гүйцэтгэлийн зорилт, ага хэмжээг тодорхойлох хэсгийн хэрэгжүүлж хэвших,
- Гүйцэтгэлийн зорилтыг тодорхойлохдоо ижил нэршилтэй, ижил утгатай, бие биеэ агуулсан утгатай зорилтуудыг нэгтгэх үндсэн зарчмыг бариагүй тул Гүйцэтгэлийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ, арга хэмжээг хэрэгжүүлэх ажил үйлчилгээг хольсон байна. Энэ нь байгууллагын гүйцэтгэлийн зорилт хэт олон жижиг, задгай, болох, уялдаа муутай болоход нөлөөжээ. Иймд 2021 оны төлөвлөлтийг хийхэд энэхүү асуудлыг анхаарах,
- Бодлогын баримт бичигт туссан зорилт арга хэмжээ, хуулиар олгосон чиг үүргийн зорилт, арга хэмжээг нэгтгэн гүйцэтгэлийн зорилтыг тодорхойлох тал дээр хангалтгүй байгаа тул хүрэх, хүрсэн түвшин, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох,
- Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралт болох Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах 2020 оны төлөвлөгөөний биелэлт, Байгууллагын 2020 оны төсвийн гүйцэтгэл, Өмнөх оны төлөвлөгөөнөөс биелээгүй, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний хэрэгжилтүүдийг тус тус ирүүлж хэвших,
- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлагнах журам”-ын 2.3-т заасны дагуу Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг дараах агуулгаар үр дүнг нь тооцож, тайлагнаж болохуйц өөр хоорондоо уялдаа бүхий багц арга хэмжээнүүдээр бүрдүүлж, арга хэмжээний тоо хэмжээ, цаг хугацаа, чанарын шалгуурыг оновчтой, бодитоор тодорхойлж боловсруулж байхад онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээг авах. Үүнд:
- Байгууллагын стратеги төлөвлөгөө
- Бодлогын баримт бичгүүдийн тухайн онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан ажил
- Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр
- Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр
- Өмнөх оны төлөвлөгөөнөөс биелээгүй, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ
- Тайлан иж бүрэн, алдаа мадаггүй, бодитой, итгэл үнэмшил төрүүлэхүйц, тодорхой, товч байх 6 нийтлэг шаардлага, Нэг ажил үйлчилгээ, арга хэмжээний гүйцэтгэлийг 2000 тэмдэгтэд багтаах, тухайн ажлын гүйцэтгэл нь төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэх, хүрээгүй бол түүний шалтгаан, нөхцөлийг тодорхой дурдах гэсэн тусгай шаардлагуудыг заавал хангаж байх,
- Байгууллага, салбарын жил жилийн төлөвлөлт, ажлын уялдаа холбоог сайжруулахын тулд байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах,
- Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт болон бусад баримт бичгийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлж байх.
---оОо---
Хайлт
Мэдээ, мэдээлэл
- ОРХОН АЙМАГТ ТУСГАЙ "БОЧЕ" СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- "ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР" ДАВАА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
- АЖЛЫН БАЙРАН ДАХЬ “МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА
- ХЭРЭГЛЭЭНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
- КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ /ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ/ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2022-07-16-ний өдрөөс хойш.
- 0 Онлайн
- 66 Өнөөдөр
- 164 Өчигдөр
- 820 Долоо хоногт
- 996 Сүүлийн сард
- 234355 Нийт хандалт